Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Оюутан бүрийн мэдвэл зохих 25 дотоодын тэтгэлэг


Оюутан таны сургалтын чанарт тус дэм болох дотоодын шилдэг тэтгэлгүүдийн мэдээллийг хүргэж байна. Жил бүр тогтмол зарлагддаг тул мэдэхэд илүүдэхгүй. Мөн эдгээрээс гадна сурч буй сургууль, харъяа клуб, холбоо, сангийн тэтгэлгүүд бий тул бие даан судлахаа мартуузай. 

#1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ: 

Тэтгэлгийн болзол хангасан 30 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох  1.200.000 төгрөг олгоно.

Гол шалгуур: 

Дараах үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

- Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх;

- Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх;

- Суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх;

- Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.

Хэзээ бүртгүүлэх:  

Жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

#2 Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг 

Тэтгэлгийн хэмжээ: 

Тэтгэлгийн болзол хангасан 40 хүртэлх суралцагчид жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагнал болох 1.000.000 төгрөг олгоно.

Гол шалгуур: 

Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:

- Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  (2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан) үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх;

- Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвх зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх;

- Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх;

Хэзээ бүртгүүлэх:  

Жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#3 “Оюу толгой” компаний боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд

Тус компани нь дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тогтмол зарлаж байна. 

  • Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр 
  • Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр
  • Шинэ төгсөгчийн хөтөлбөр
  • Залуусын хөгжлийн хөтөлбөр
  • Говийн Оюу – Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ: 

Тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөр бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, дотуур байрны зардал, дадлага хийх боломж, сургалт болон төсөл хөтөлбөр гэх мэт байна. 

Хэзээ бүртгүүлэх:

2021-2022 оны тэтгэлэгт хөтөлбөр хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн жилийн хөтөлбөр 9.15-10.30 хооронд зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#4 ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн үндэсний тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сар бүрийн 500.000₮ тэтгэлэг
  • КАС-ийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх эрх зэрэг оюуны дэмжлэгүүд.

Гол шалгуур:

  • 25-аас доош настай
  • Их, дээд сургуулийн хоёр дахь семестрээ амжилттай дүүргэсэн
  • 3.0 ба түүнээс дээш голчтой
  • Герман эсвэл англи хэлний мэдлэг сайтай (B1 төвшнээс дээш)

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#5  ЗОРИГ САН, ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тэтгэлгийн давуу тал:

  • Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох,
  • Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх
  • Хөтөлбөрийн явцад 4 удаагийн сургалтад хамруулан оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх,
  • Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх,
  • Сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, дэмжих

Гол шалгуур:

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байх
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, нийгмийн сайн сайхны төлөө бие даан хэрэгжүүлэх өөрийн төслийн санааг боловсруулсан байх

Хэзээ бүртгүүлэх:

Жил бүрийн 9 сард зарлагддаг

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

#6. ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.

Гол шалгуур:

  • 2021 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 12-р ангийн сурагч байх;
  • Сурлагын голч дүн нь “B” буюу 85%, түүнээс дээш байх;
  • 11-12-р ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги
    хамт олноо хошуучлан оролцсон байх гэх мэт. 

Хэзээ бүртгүүлэх:

2021-2022 оны хичээлийн жилийн хөтөлбөр өнгөрсөн 5-р сард явагдсан. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#7. Бадраа сангийн тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөрийн тэтгэлэг. 

Гол шалгуур:

  • МУИС-ийн Бизнесийн сургууль, Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсын оюутан байх.
  • Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#8. Монголын Урлагийн Зөвлөлийн "Ирээдүйн авьяастан" сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг 
  • Урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт

Гол шалгуур:

  • Хөтөлбөрт хамрагдагч нь 2 дугаар курсыг дүүргэсэн оюутан байх
  • Оюутны улирлын голч дүн 3-аас дээш байх байх
  • Тухайн оюутан сурагч нь авьяастай, цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, мэргэжлээр дэвшин суралцах хүсэл эрмэлзэлтэй, нийгмийн идэвхтэй байх
  • Өрхийн орлогыг харгалзан сонгон шалгаруулалтад оролцуулах

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#9. Монголын Андууд ТББ-ын тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Нэг оюутанд бүтэн сургалтын төлбөр.

Гол шалгуур:

  • Хөдөө орон нутгийн харьяалалтай байх
  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцаж буй оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.5 ба түүнээс дээш байх

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#10 Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөрийн дэмжлэг.

Гол шалгуур:

  • МУИС-ийн бакалаврын  идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  • Улирал бүр 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#11 Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ:

 2,000.000 төгрөг

Гол шалгуур:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын төвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р төвшний оюутнууд хамаарахгүй/ дээш төвшний нийгмийн идэвх, оролцоотой суралцагч байх

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийнх хараахан зарлагдаагүй. Өнгөрсөн онд 10-р сард зарлагдаж байв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#12 JCI Монгол байгууллагын тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөр

Гол шалгуур:

  • Их дээд сургуулийн 1-р курсэд элсэн суралцаж байх
  • Өөрийн мэргэжлээрээ идэвхтэй, сайн суралцаж, шилдэг мэргэжилтэн болж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэл тэмүүлэлтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#13 МОННИС группийн “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөр

Гол шалгуур:

  • Монгол улсын бүх их дээд сургуулийн 1-ээс 4 дүгээр курсын оюутнууд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#14 "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судалгааны тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Судалгааны төсөл бүрт 500.000 хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#15 БНСУ-ын Поско сангийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөрийн дэмжлэг 

Гол шалгуур:

  • Бакалаврын идэвхтэй төлөвийн 2-р төвшний суралцагч байх,
  • Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
  • Улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судалсан байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#16  Дэйл Карнеги тэтгэлэг 2021

Тэтгэлгийн хэмжээ:

Тэтгэлэг, сургалт хөтөлбөр

Гол шалгуур:

  • 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын төгсөх курсийн оюутан байх
  • Заасан хугацаанд сургалтад хамрагдах боломжтой байх

Хэзээ бүртгүүлэх:

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр хараахан зарлагдаагүй. 2020 онд 9-р сард зарлагдаж байв. 

#17 Unlock подкастын ментортой тэтгэлэг

Тэтгэлгийн хэмжээ:

2 сая төгрөгийн тэтгэлэг, 1 жилийн ментор хөтөлбөр

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

#18-20 Эрдэмтдийн нэрэмжит тэтгэлгүүд

Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг – Монголын утга зохиол, түүхийн чиглэлээр

Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг – Монгол хэл бичиг, эх бичиг, алтай судлалын чиглэлээр

Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг – Монголын утга соёл, угсаатны зүй, хүн судлалын чиглэлээр олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

Зарим их сургуулиудын нэрэмжит тэтгэлэг:

#21 "АШУҮИС-ийн "Захирлын нэрэмжит тэтгэлэг"

#22 "МУБИС-ийн “Захирлын нэрэмжит тэтгэлэг

#23 "ХААИС-ийн “Захирлын нэрэмжит тэтгэлэг

#24 "СЭЗИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг"

#25 "ШУТИС-ийн "Захирлын нэрэмжит тэтгэлэг

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.10.15
Мөнгөний тухай залуусын мэдэх ёстой зүйлс
2
2021.10.14
Дунд сургуулиуд олон улсын стандартад нийцсэн талбайтай боллоо
3
2021.10.07
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД "FALLING WALLS LAB MONGOLIA’21+ENGAGEx" ФОРУМД ЧУУЛЛАА
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.