Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улстөрчид “май шүү”


Нийгмийн сүлжээнд согтуу найз цөөнгүй. Агсам тавьж орхидог нь ч бий. Цахим ертөнц өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, энд амьдрал буцалж, салшгүй хэв маяг болсон хойно юм юм л болно. Цаашид соошл элдэв явдлаар бүр чиг баян далай болох биз ээ. Эсвэл дэвжин дэлгэрэх тусам өнөөгийн эхэн үеийн эмх замбараагүй дүр төрхөө гээх ч магад. Замын хөдөлгөөнд согтуугаар автомашин жолооддоггүй шиг соошлд ч бас биеэ зөв авч явах дүрэм журам үйлчлэн эрүүл саруул соёл тогтож, хөгжлийн боловсронгуй төлвөө олох ч магад. 

Хувь хүмүүс өөрийн орон зайд юугаа бичих, хэрхэн авирлах нь тухайн хүний эрх мөн. Хэн нэгэн агсамналаа, хараал зүхэл боллоо гээд лавтайяа улс орон хохирч сүйд болохгүй, тэр хүний эрхэм оршихуй, хувийн нэр төрд л хамаарах хэрэг. Харин улстөрчид, олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн нийгмийн тод төлөөллүүд..? 

Улстөрчид уухаараа тун андашгүй. “Май шүү” гээд л цахим сүлжээнд хаалга тийчээд ороод ирдэг. Энэ нь “Мань чинь өнөөдөр уушлаа, манийгаа уушлаарай” гэсэн үг гэж эерүүлэн ойлгохыг тулгаж байгаа хэрэг. “Өө хөөрхий, энэ маань өнөөдөр дахиад л уучихсан байна шдээ” гэж хувь хүн талаас нь болгоон хэлтрүүлж сурахыг зааж байгаа явдал. Улс төрийн хахир, бохироос болоод аргагүйн эрхэнд архи уусан, ганцаараа шударга болохоороо л ингэж тарчилж яваа мэт харагдах, танигдах, өөрийгөө дотночлон ойлгуулах арга мэх болон хувирч байна. 

Төрийн албаныхан, төрийн өмчит компанийнхан ажлын байрандаа ууж согтуурахыг Засгийн газраас сахилгын тогтоол гарган 2018 онд хориглосон. Өнгөрсөн хугацаанд олны танил удирдах албан тушаалтнууд цахим сүлжээнд “Май шүү” мэтийн зурвас нисгэх нь хэвийн үзэгдэл болжээ. Тэд олны нүдэнд согтуу үзэгддэггүй ч нийгмийн сүлжээнд морилон агсам тавих нь элбэгшсэн. Монголчууд согтуу дарга, сайд, хөгшин залуу улстөрчдийн жиргээ, пост харж элгээ дэвтээж, самсаа шархирсаар л байх уу? Энэ нь улстөрчийн “хувийн эрх чөлөө” ангилалд багтах уу? 

Улстөрчийн ёс зүй гэж бий. Дижитал эринд ажиллаж байгаа бол цахим орчинд улстөрч биеэ хэрхэн авч явбал зохих код зайлшгүй. Тэр дундаа нийгмийн сүлжээнд аархах, омгорхох, дарамтлах, занах, зүхэх, дараа нь эл үйлдлийг согтуудаа хийсэн гэж архинд буруугаа өгч биеэ өмгөөлөх нь ёс бус. Согтуугаар үйлдсэн гэм илүү ялтай байдаг. Улс төрийг цахимаар явуулдаг, иргэдэд нөлөөлдөг орчин цагт тэдний зүгээс ирэх сөрөг үйлдлүүд ялангуяа ууж согтуурсан үедээ хараалын үгс бичихийг хувийн эрх чөлөө гэж үзэхгүй. “Май шүү” бол улстөрчөөс иргэдэд өгч буй салаавч юм. Тэгэхээр иргэд ч бас согтуу морилдог улстөрчдөд салаавч өгдөг болцгооё.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.