Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Оюутан бүрт хэрэг болох ЦАГ ТӨЛӨВЛӨХ 7 зөвлөгөө


Оюутан та цаг төлөвлөх ур чадварт суралцсанаар үр бүтээлтэй сурч, насан туршийн зөв дадлыг бүрдүүлж чадна. Шалгалтын өмнөх шөнө нойргүй суух бус, өдөр бүр тогтмол хуваариар хичээллэснээр ядаргаанд орох, сэтгэл санаагаар унахаас сэргийлж, явцын болон улирлын шалгалтууддаа амжилт гаргаж чадна. 

1) Юу хийх ёстой вэ?

Хувийн зохион байгуулалтаа сайжруулахын тулд хамгийн эхэнд жагсаалт гаргах хэрэгтэй. Тухайн өдрийн хамгийн чухал ажлаа юуны өмнө нэг дугаарт эрэмбэлээрэй. Хувийн, гэр бүлийн, хичээлийн гэх гурван төрлөөр жагсаалтаа гаргаж болох бөгөөд тус бүр 3,3 хийх ажил бичиж болох юм. Ингэснээр төөрөгдөж, олон ажилд самгардахаас сэргийлнэ. 

2) Амьдралын төлөвлөгөө гаргаарай

Бодох бүрт урам зориг өгдөг хүсэл мөрөөдлөө яг одоо хийж болох жижиг зорилтуудад шилжүүлэн тодорхой болгоорой. Төлөвлөлтийн дэвтэр, цагийн хуанли, утасны төлөвлөлтийн хэсэг аль нь ч хамаагүй. Өөрт хамгийн тохиромжтой хэлбэрээ сонгож цаашдын зорилгоо тэмдэглээрэй. Цаашдын зорилтоо тодруулснаар юунд хамгийн их төвлөрөх хэрэгтэйг үргэлж санах болно. Сошиал ертөнцөд хэчнээн цагийг өнгөрүүлж байгаа, хангалттай нойр авч чадаж байгаа эсэхээ хянаснаар бүтээмж дээшлэх болно. "Хаа хүрэхийг хүсч байгаа хүнд дэлхий хүртэл зай гаргаж өгнө" гэдэг шүү дээ. 

3) Уян хатан, бодитой төлөвлөх

Хэт их зүйл төлөвлөж, түүндээ самгардан өөрийгөө буруутгах хэрэггүй. Долоо хоногт 8-10 цагт бие даан суралцах, олон нийттэй харилцах зэрэг ирээдүйдээ хэрэгтэй байдлаар төлөвлөөрэй. Өдрийн ангийн оюутнууд долоо хоногт дунджаар 35 цагийг хичээл, лекц семинартаа зарцуулдаг. Илүү бага буюу долоо хоногт 15 цагийн хичээлтэй бол нэмэлт 20 цагт бие даан суралцах хэрэгтэй. Мөн ямар хичээлдээ нэмэлт цагийг зарцуулахаа тооцоолоорой. 

4) Төлөвлөөгүй зүйлдээ ч цаг зарцуул

Найз нөхдийнхөө баярын өдөр хичээлээ хийгээд суух нь таныг амжилтад хүргэх ч ганцаардмал нэгэн болгох вий. Тиймээс дотны хүмүүстэйгээ уулзах, өөрт хэрэгтэй зүйлсээ судлах, төлөвлөх, ажлын үр бүтээмжээ нэмэгдүүлэхэд цагаа бүү харамла. Шинэ мэдээлэл, төлөвлөлтийн арга барил судлах, суралцсан зүйлсээ давтах зэрэгт ч мөн адил. Өөр зүйлст сатааралгүй аливааг эрж хайж олох хамгийн зөв арга нь өөрийн хийх зүйлсийн жагсаалтыг гаргаснаар эхлэх юм.

5) Хойшлуулахаас зайлсхий

Хэрэггүй зүйлд "Үгүй" гэж хэлж сураарай. Мөн аливааг хэзээ ч бүү хойшлуул. Үүний тулд суралцах үедээ өөрийн суралцах хамгийн таатай орчноо бүрдүүлээрэй. Хаана ямар орчинд анхаарал чинь хамгийн их төвлөрдөг вэ? Хаана илүү сатаардаг вэ? гэдгээ эргэцүүлэн тунгаа. Гэхдээ өөр бусдын арга барил чамд бүрэн зохих албагүйг санаарай. Зарим оюутнуудад баг хамт олноороо ажиллахад үр бүтээмж нь нэмэгддэг бол зарим нь олон хүнтэй үед сатаарах нь бий. 

6) Улирал бүрт тархиа амрааж завсарлага ав

Хоол, нойр, дасгал хөдөлгөөний тэнцвэрийг хадгалж чадвал бага цагт ч ихийг суралцах боломжтой. Дасгал хөдөлгөөн хийснээр хүний бие унтаж амарсантай адил амарч чаддаг. Тиймээс өдөрт 30 минут зарцуулан дасгал хийж, улирал бүрт шинэ сэргэг зүйл эхлэх зэргээр сайтар амарч сураарай.

7) Таны төлөвлөгөө амжилттай байна уу?

Төлөвлөгөөгөө тогтмол үнэлж дүгнэснээр төвлөрөх хэрэгтэй гол зүйлээ олж, алдаа оноогоо дүгнэж чадна. Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр гэхчлэн төлөвлөгөөний арга барилд суралцаарай. Мөн өмнөх долоо хоногоо эргэцүүлэн дүгнэж, нэгдсэн дүгнэлт хийхээ мартуузай. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
2 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
2 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.