Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

New Normal буюу ковидын цаг үетэй зохицон амьдрахад хэрэгтэй 7 зүйл


Бидний өдөр тутмын амьдралд амны хаалт, бээлий, гар ариутгагч зэрэг нь салшгүй холбоотой болжээ. Гэхдээ эдгээрээс гадна "New Normal" цаг үед бидэнд зайлшгүй хэрэгтэй ийм зүйлс байгааг доор дурдаж байна.


1. Ариутгагч гишгүүр 

"Disinfecting Mat" буюу ариутгалын гишгүүр нь гэрт ороход хамгийн хэрэгтэй зүйл юм. Энэ нь энгийн нэг гутлын гишгүүрээс ялгаатай. Уланд наалдсан нян, хог бохирдлыг маш сайн цэвэрлэж өгдгөөрөө ялгаатай. Бид гэртээ ороод бараг бүх зүйлээ угааж цэвэрлэж, ариутгадаг мөртлөө хамгийн чухал зүйл болох гутлаа цэвэрлэхээ мартдаг шүү дээ.

2. Маскны гэр

Амны хаалтгүй явна гэж байхгүй энэ цаг үед цэвэрхэн, амар байдлаар цүнхэндээ авч явах арга нь амны хаалтны гэр юм. Маш олон өнгө загвартайгаар зарагдаж эхэлсэн бөгөөд "заавал байх" зиүлсийн нэг гарцаагүй мөн.

3. Агаарын вакцин 

Нян устгаж, агаар цэвэршүүлж, үнэргүйжүүлж, чийгшүүлж, тоосонцор шүүх 5 чухал үйлдлийг нэг дор хийдэг төхөөрөмж таны гэрт хамгийн хэрэгтэй. Зөвхөн Ковид гэлтгүй агаарын бохирдол, ханиад томуу, харшил, тоос шороо их байдаг манай нөхцөлд байнга хэрэглэснээр өвчин эмгэг, халдвар, харшлаас сэргийлэх боломжтой юм. Технологиор тэргүүлж буй Япон улсад үйлдвэрлэсэн "Virus Washer" гэх төхөөрөмжийг манай улсад албан ёсоор оруулж ирсэн байна. Гэр, сургууль, эмнэлэг, ажил, олон нийтэд үйлчилдэг бүх төрлийн байгууллагууд авч ашигласнаар халдваргүйжүүлсэн агаараар амьсгалж, санаа зовох асуудалгүй болох юм. Та энэхүү бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж, фэйсбүүк хуудсаар зочлоорой.

4. Технологийн чухал хэрэгслүүд 

Утас, таблет, лаптоп, компьютер, ухаалаг цаг, том зурагт гээд харилцаа холбоо, энтертайнмент хэрэгцээгээ сайтар хангахгүй бол болохгүй. Бусадтай холбоо тогтоох, ажлаа хийх, кино нэвтрүүлэг үзэж, дуу хөгжим сонсох зэрэгт өөрт хамгийн амар, хялбар, чанартай төхөөрөмжүүдийг сонгож ашиглаарай.

5. Хувийн аяга таваг, халбага сэрээ

Одоо нэг зүйлийг дамжуулж хэрэглэнэ гэдэг ойлголт үгүй болж байгаа энэ үед та өөрийн халбага сэрээг байнга биедээ авч явж хэвшээрэй. Мөн хуванцар биш модон, хулсан, өөрийн гэсэн даавуун гэр бүхий эко сонголт хийж байвал байгаль дэлхийд тун ээлтэй. 

6. Дугуй 

Олон нийтийн унаагаар үйлчлүүлэхэд эрсдэл өндөр үед хувийн унаагаараа, нэг бол дугуйгаар зорчих нь зөв юм. Эрүүл мэнд, байгаль орчин, түгжрэлд орохгүйг нь бодоод үзэхэд яалт ч үгүй өвлөөс бусад цаг үед дугуй хамгийн зөв сонголт байх болжээ. Дугуйн борлуулалт ч ихээхэн өссөн мэдээ бий.

7. Амин дэм, хэрэгцээтэй эрдэс бодис 

Зөвхөн өвдвөл, ядарч сульдвал эм тан, амин дэм авч уудаг цаг үе өнгөрч, хүмүүс өөрт хэрэгцээтэй янз бүрийн амин дэмийг хэрэглэж, бие махбод, дархлаагаа дэмжих болжээ. Ингэснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, туссан ч дархлаа сайн байж, хурдан эдгэрэх боломжтой болж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
5 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
21 цагийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.