Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Энэ намар таны нүд, сэтгэлийг баясгах 10 шилдэг контент


Найр наадам, зугаалгын улирал дуусаж намар цаг айлчлан ирлээ. Гадаа хүйтэн, жиндүү өдрүүдэд гэрээс гаралгүй халуун хөнжилдөө нүд, сэтгэлээ баясган үзэх Central телевизийн шилдэг 10 контентыг танилцуулж байна.
 
#1 ПАРАДИСО КИНО НЭВТРҮҮЛЭГ /II УЛИРАЛ/

Нэвтрүүлгийн эхний улирал 2021 оны зургаадугаар сард эхэлж, нийт 10 дугаарыг гаргасан билээ. Эхний улирлын тайз 1950, 1960-аад оны кино театрын гадна өнгө үзэмжийг илэрхийлж байсныг үзэгчид санаж байгаа биз ээ.

Харин II улирлын ерөнхий агуулга нь панк, гудамжны маягийн уур амьсгалтай байх ба тайзны нэг талын ханыг граффитигаар чимэглэж, киноны нэрийг найруулагчдын нэртэй хамт бичсэн нь анхаарал татна. Энэ улиралд гарах кинонууд нь илүү орчин цагийн байх тул тайзны зураг, нэвтрүүлгийн агуулга ийнхүү шинэчлэгджээ.

Монголчуудын кино урлагийн мэдлэгийг тэлж, дуртай киногоо өндөр чанараар үзэх, өмнө нь үзэж байсан ч анзаараагүй зүйлсээ олж харахад тань хөтлөх “Парадисо” нэвтрүүлгээ бямба, ням гарагт хүлээн авч үзээрэй.
 
#2 ГАРЧИГ /УРАН ЗОХИОЛЫН НЭВТРҮҮЛЭГ/

“Гарчиг” нь яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, дууны шүлэг дэх утга санаа, гоо зүйн мэдрэмжээр дамжуулж мэдлэг түгээж соён гэгээрүүлэх зорилготой шинэ нэвтрүүлэг юм. Уг нэвтрүүлгийг Central телевизийн уран бүтээлчид соён гэгээрүүлэх нийгмийн хариуцлагын үүднээс бүтээж байгаа бөгөөд “Агшин, Алгасаж болохгүй, Анир” гэх гурван хэсгээс бүрдэнэ.

Шинэ үеийн яруу найргийн онцлог, өнгө аясыг мэдэрч, уран зохиолын сор бүтээлүүдийн дотоод гүн рүү нэвтэрч дууны үгийн цаана нуугдсан бодит түүхийн утга санааг сонирхолтой байдлаар танин мэдэхийг хүсвэл есдүгээр сарын 15-ны лхагва гарагт, 20:00 цагаас “Гарчиг” нэвтрүүлгийг шимтэн үзээрэй.
 
#3 САЙН УУ, ЗӨВЛӨХ ӨӨ?

Монголдоо анхдагч сэтгэл зүйн реалити, ток шоу. Нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед, олон нийтэд зориулсан сэтгэл зүйн хөтөлбөр дутагдаж байгаа  билээ.

БНСУ-ын KBS телевизийн "Hello Counselor" буюу "Сайн уу, Зөвлөх өө?" сэтгэл зүйн, хөгжөөнт нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр бэлтгэж, есдүгээр сарын 19-ний ням гарагийн 20:30 цагаас нэвтрүүлэх гэж байна.

Хааяа ч болов асуудлаа хуваалцаж, сэтгэлээ онгойлгож байгаарай.
 
#4 ХӨДӨЛГҮҮР /CARSHOW/

Автомашин болон хөдөлгүүрт техникийн талаар хүргэх энтертайнмент нэвтрүүлэг юм. Өнөө үед автомашин хэрэглээ төдийгүй хөдлөх хөрөнгө, хобби, үнэт цуглуулга болсон. Тиймээс “Хөдөлгүүр” нэвтрүүлэг Монголд байгаа бүх төрлийн машинуудыг танилцуулж, туршиж, заримыг нь  сонирхолтой сорилуудад оруулах юм. Мөн  олны танил эрхмүүдийг зочноор урьж, жолоо барьж сурсан, эсвэл машинтай холбоотой хөгжилтэй түүхүүдийг нь яриулах гэнэ. Нэвтрүүлэг нь “Review”, “Comparison test /Харьцуулсан тест/”, “Зочин”, “Features/Challenges” гэсэн  үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Хөдөлгүүр шоугаа есдүгээр сарын 23-ны пүрэв гарагт, 20:30 цагаас хүлээн авч үзээрэй.
 
#5 “МАЯГ” /ХУВЦАС ЗАГВАРЫН НЭВТРҮҮЛЭГ/

Загварлаг, дэгжин харагдахын тулд нарийн мэдрэмж эрэлхийлж, дизайнер болох  шаардлагагүй юм. Өмнө нь хүмүүс ганган чамин байдлыг илүүд үздэг байсан бол сүүлийн үед өөртөө тухтай, энгийн хэрнээ жижиг зүйлсээр ч донж маягаа бүрдүүлэх болжээ.

“Streetwear” буюу гудамжны чөлөөт хувцаслалт нь санхүүгийн хувьд хүндрэл учруулахгүйгээс гадна хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ, байгальд ээлтэй байх сэдлийг өдөөдөг байна.

Та “Маяг” нэвтрүүлгээс “Streetwear”-ийн талаар мэдээлэл авч, хямд боловч дэгжин харагдах нууц, хувцасны зохицол, нийлэмжийн талаар ойлголттой болно. Тус нэвтрүүлэг ирэх аравдугаар сараас цацагдаж эхлэх юм байна.
 
#6 ТАВАН АЛТАН ЦАГАРИГ

Central телевиз Английн алдарт “iTV” сувгаар 2017 оны гуравдугаар сараас гарч эхэлсэн  “Five gold rings” буюу “Таван алтан цагариг” асуулт хариултын, цэнгээнт нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр бэлтгэн хүргэх гэж байна.

Хоёр хүний бүрэлдэхүүнтэй, хоёр баг хоорондоо өрсөлдөхдөө 7 метрийн диаметртэй лед шалан дээр гарч ирэх асуултын хариултыг олж, алтан цагаригаа байрлуулдаг нь бусад асуулт, хариултын нэвтрүүлгээс илүү онц сонирхолтой юм.

Пиксел бүр үнэ цэнтэйгээс гадна нэг баг нь мөнгөтэй, нөгөө нь халаас хоосон харина. Хариулт шалны хаа нэгтээ байх тул авхаалжтай байх хэрэгтэй. Цоо шинэ, супер шоугаа ирэх аравдугаар сараас хүлээн авч үзээрэй.  

#7 МОНГОЛ ӨВ СОЁЛ

Монголчуудын уран дархан, хувцас чимэглэл, хөгжмийн зэмсэг бүтээх чанд нарийн дэг, уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон нийтэд  сурталчилан таниулахаар энэхүү цуврал нэвтрүүлгийг бүтээжээ.

Central телевиз нь соёлын биет өвийн нандин, чамин байдлыг дүрс, дууны өндөр чанартайгаар буулган авсаар байна. Домбо, бөгж, тоорцог, хөөрөг, бүс, аяга, авдар, нум сум, морин хуур, эвэр бүрээ, товшуур зэргийг хэрхэн бүтээдгийг энэ цувралаас үзээрэй.
 
#8 HEY DUGGEE

Энэ бол сургуулийн өмнөх насныхан буюу 2-5 настай багачуудад зориулсан танин мэдэхүй, адал явдлаар дүүрэн цуврал юм. Дэлхийд алдартай BBC студи энэ цувралыг бага насны хүүхдүүдийн  хөгжил, сэтгэхүйн онцлог, ертөнцийг таньж мэдэх чадварт нь тохируулан бүтээжээ. Аав, ээжүүд хүүхэдтэйгээ хамт үзэхэд тохиромжтой бөгөөд ирэх аравдугаар сараас гарах юм байна

#9 ORCOOL

Гэр бүлийнхэнд зориулсан +18 насны ангилалд багтах “ORCOOL” ситком нь ирэх аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Та энэ нэвтрүүлгээс манай нийгмийн хамгийн болж, бүтэхгүй зүйлсийг харах болно.

Насаараа бусдаар тэжээлгэсэн “Оркүүл” хурдан баяжих арга сэдэж, эхнэрийнхээ ачийг хариулахаар зорьж буй өгүүлэх адал явдалт бүтээл юм.
 
#10 THE BETTER HALF

Central телевиз Монгол, АНУ, БНСУ, БНХАУ-ын онц сонирхолтой олон ангит цуврал киног үзэгчдэдээ хүргэсээр байна. Тэгвэл энэ удаа олон мянган үзэгчийг байлдан дагуулсан “The Better Half” Польшийн олон ангит киног ирэх аравдугаар сараас үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
12 цагийн өмнө
Агаарт агуулагдах PM 2.5 тоосонцор зөвшөөрөгдсөн ДЭЭД хэмжээнээс 14.6 ДАХИН их болжээ
3
13 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
11 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
13 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.