Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ном унших зуршлаа хөгжүүлэх ШИЛМЭЛ 7 АРГА


Номдоо гүн гүнзгий орж, утга учрыг нь бүрэн таниж унших явцыг “deep reading” гэж нэрлэдэг. Орчин цагт ингэж  ном унших дадал улам л хумигдсаар байна. Хүн төрөлхтөн нэг зүйлд бүрэн төвлөрөх чадвараа бага багаар алдсаар буй нь бидний амьдралын зуршилтай шууд холбоотой. Өглөө сэрээд л утсаа шалгана, өдрийн хоол идэхдээ кино үзнэ, гадуур алхахдаа хөгжим эсвэл подкаст сонсоно. 

“Multitasking” буюу нэгэн зэрэг олон зүйл хийх чадвар нь соёл иргэншлээс ч өмнөх үед хамаарах, хооллож байхдаа аюулаас хамгаалж сэрэмжтэй байх гэсэн амьтанлаг инстинкттэй холбоотой юм. Тиймээс орчин цагийн хүмүүс нэг л зүйлд бүрэн төвлөрөх чадвараа сэргээх бясалгал, дасгалуудыг хийх болжээ. 

Тэгвэл уншиж буй номдоо бүрэн төвлөрөхөд тань туслах 7 зөвлөгөөг хүргэж байна.

    1. Хатуу хавтастай ном унших

Судалгаагаар хүн аудио эсвэл цахим ном унших үедээ амархан сатаардаг нь тогтоогджээ. Харин хатуу хавтастай ном уншихад мэдээллийг илүү сайн ойлгодог байна. Энэ нь хүний тархи бодитоор үйлдэж байхдаа мэдээллийг илүү сайн хүлээж авдагтай холбоотой гэнэ. 

    2. Уншлагын өрөөнд цахим хэрэгсэл байх ёсгүй

Утсаа хаагаад дэлгэцийг нь доошоо харуулсан ч нүдний буланд үзэгдэж л байвал тэр бидэнд садаа учруулдаг. Утсаа хараад л ямар нэгэн зүйл шалгах ёстой гэсэн мэдрэмж дотор гижигдэнэ. Тиймээс бүх цахим хэрэгслээ өөр өрөөнд оруулж, хэсэгхэн хугацаанд бүр мөсөн мартаарай. 

    3. Үзэг, тодруулагч ашиглах

Номоо зүгээр л нэг гүйлгээд өнгөрөх бус номтойгоо харилцан яриа үүсгэ. Үзэг, тодруулагч атгаж таалагдсан үг, өгүүлбэрийн доогуур зурснаар хүний бүтээлч сэтгэлгээ идэвхжиж, уншиж буй зүйлдээ гүн гүнзгий ордог байна.

    4. Тэмдэглэлийн дэвтрээ хажуудаа авах

Ном унших зуур толгойд гэнэтхэн л сонин хачин бодлууд ороод ирдэг. Хүнсээ цуглуулах, хүнд юм хэлэх, ажлын шинэ санаа, амралтын өдөр хийх зүйлс гээд санаанд буусан бодлуудаа дэвтэртээ бичээрэй. Ингэснээр та мартчих вий гэж санаа зовохгүй номондоо төвлөрөх боломж бүрдэнэ.

    5. Ядаж 30 минут унших

Номын утга агуулга, үйл явдалд орохын тулд хугацаа хэрэгтэй. Хаа нэг арван удаа гэдэсний таталт хийх, тогтмол цагаар чанартай бэлтгэл хийхийн хооронд асар их ялгаа бий. Тиймээс номоо нэг барьж авсан бол багадаа  30 минут уншихыг хичээгээрэй. 

    6. Унших дасгалыг тогтмол хийх

Бүрэн төвлөрч унших чадвар нь удаан хугацаанд аяндаа тогтдог зүйл. Эхэндээ сайн төвлөрч чадахгүй байсан ч үргэлжлүүлэн уншсаар байвал та “deep learning”-ийн үр ашгийг хүртэж эхэлнэ. Судалгаагаар ямар ч хүн 3-4 долоон хоног идэвхтэй унших дасгал хийснээр сатааралтай тэмцэхээ больдог гэнэ. Хамгийн гол нь унших дасгалыг хийхдээ хайртай, сонирхол татсан номоо сонгоорой.

    7. Чадах чинээгээрээ унш

Хүний оюун санаанд номоос илүү таашаал өгөх зүйл бараг байхгүй болов уу. Ном өнгөрснөө мартахад, алдаагаа уучлахад, хэн нэгнийг тавьж явуулахад тусалдаг. Номтой нөхөрлөж, үр шимийг нь хүртэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг санаарай. Олон хүн угийн л ном уншдаггүй, хүмүүсийн багадаа уншсан номыг одоо уншихад эвгүйрхэх сэтгэл төрдөг гэх зэргээр шалтаг хэлэх нь бий. Гэтэл ном уншина гэдэг оюун бодолтойгоо ганцаар үлдэх ховорхон мөчүүдийн нэг тул хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах ямар ч шаардлагагүй юм. Тиймээс өөрийнхөө чадах хэрээр тогтмол уншиж байхыг зөвлөе.

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан
2
2021.11.11
Гэм зэм жүжгийг үзэх 5 шалтгаан
3
2021.11.09
Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулж "Соёл гэгээрлийн өдөрлөг" зохионо
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.