Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН


Ном унших, тэмдэглэл хөтлөх, уншсан номоо бүртгэх, номын шүүмж сэтгэгдэл унших боломжтой шилдэг аппликейшнүүдийг санал болгож байна.

1. Goodreads /үнэгүй/

Одоогоор 40 сая уншигчтай энэхүү аппликейшнд 1.1 тэрбум гаруй номын санал асуулга, хэлэлцүүлгийн сан бий. Ижил сонирхлын ном уншдаг найз нөхөд, танилтай болох, шинээр хэвлэгдсэн номын тухай мэдэж авах гээд олон давуу талтай. 

2. Comixology /үнэгүй/

Энэ аппликейшний санд 75 мянга гаруй үнэгүй болон хямд төлбөртэй цахим номууд бий. Зузаан романаас эхлээд зурагтай комикууд ч бий. Дижитал тохируулгатай учир эхлээд гарчиг нь харагдаж, зураг нь гарч ирэх гэхчлэн хүний хараанд таатай уншигдана. 

3. We Read Too /Зөвхөн IPhone утсанд татах боломжтой/

Энэ аппликейшнээр зурагтай ном унших, татан авахад илүү тохиромжтой. 

4. Shelfie /үнэгүй/

Номын шүүгээн дэх номуудынхаа зургийг авч аппликейшндээ оруулснаар тухайн номын тухай танилцуулга, зохиолчийн намтар, үнэлгээ, шүүмжийг уншиж, өөртөө ямар чиглэлийн ном олон байгааг мэдэх боломжтой. 

5. Poetry /үнэгүй/

Олон мянган сонгодог, орчин үеийн шүлгүүдийг гарчиг, дэд гарчигт ангилсан яруу найргийн бүтээлийн сан юм. Өөрт төрж байгаа мэдрэмж, он цаг, зохиолч зэргээр хайлт хийх боломжтой. 

6. Overdrive /үнэгүй/

Энэ аппликейшний тусламжтайгаар өөрт хамгийн ойр номын санг олох боломжтой. Монгол номын сангууд бүртгэгдээгүй ч гадаадад сурах, аялах үед тань тусалж чадна. Олон улсын 30 мянга гаруй номын сан бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн цахим ном, аудио, видео хичээлүүдийг үнэ төлбөргүй ашиглаж болно.

7. Apple Books /Зөвхөн IPhone утсанд татах боломжтой/

Маш хялбархан. Татсан номоо аппликейшндээ оруулаад л уншчихна. Мөн өдөрт унших цагаа тохируулж болно. 

8. Storyville /6 сарын төлбөр нь 4.99 доллар, Kindle-д татах бол сарын 1.49 доллар/

Долоо хоног бүр богино хэмжээний өгүүллэг, сонгодог зохиол хүлээн авна. Өөрийн сонирхлын дагуу зохиолч, төрлийг тохируулна. 

9. Kobo /үнэгүй/

Цахим ном, сэтгүүлийн сан хөмрөг. Хэл суралцаж байгаа бол шинэ үгээ шууд англи утгаар нь харах боломжтой зэргээр маш хялбар. 

10. Scribd /Сарын 8.99 долларын үнэтэй/

60 сая гаруй академик судалгааны материал, илтгэл хэлэлцүүлгийг татан авч, ашиглах боломжтой. 

11. Audible /үнэгүй/

180 мянга гаруй аудио номтой энэ аппликейшнийг зөвхөн өөртөө тохируулан унших цагаа тохируулан ашиглах боломжтой. 

12. Moon+Reader /Зөвхөн андройд утсанд сарын 4.99 доллароор татах боломжтой/

Шөнө, гэрэлгүй орчинд ном унших дуртай бол энэ аппликейшнийг ашиглаарай. Өөрийн хүслээр гэрэл, үсгийн фонтыг тохируулах боломжтой. 

13. Libib /үнэгүй/

Ном, кино, хөгжим, видео тоглоом зэргээс өөрийн сонголтоор үнэ төлбөргүй татан авч, хэрэглэх боломжтой. 

14. The Pickle Index  /Зөвхөн IPhone утсанд татах боломжтой/

Бүрэн хэмжээний роман уншихаас гадна интерактив газрын зураг, уншигчийн сэтгэгдэл, бяцхан тоглоом, таавар тоглож, өөрийн асуултаа үлдээснээр бусад уншигчдаас хариулт авч болно.

15. Serial Box /1.59 долларын үнэтэй/

Алдартай, томоохон бүтээлүүдийг цувралаар нь, бүлгээр нь гэхчлэн өөрийн сонголтоор уншаарай. Жишээ нь, нэг зузаан романыг долоо хоног бүр нэг нэг бүлгээр нь унших боломжтой. Нэг хадгалсан ном устахгүй.

16. Pocket /үнэгүй/

Мэдээ, нийтлэл, видео бичлэгүүдийг интернетгүй орчинд хадгалах сан. 

17. Gerty /3.99 долларын үнэтэй/

Уншиж байгаа номынхоо тухай бүхнийг мэдэж болно. Тэр номын тухай Dropbox, Wikipedia, Merriam-Webster зэрэгт ямар мэдээлэл орсон болоод фэйсбүүкт хэн юу гэж бичсэнийг ч харж болно.

18. The Paris Review /Нэг жилийн 29.99 доллар/

Уран зохиолын ертөнцөд болж буй шинэ содон мэдээлэл, олон мянган бүтээлийн архиваас унших боломжтой. 

19. Quizup /үнэгүй/

"АХА" тоглоомыг мэдэх бол энэ аппликейшн нь түүнтэй ижил номын тухай олон төрлийн сэдэвтэй асуулт хариултын тоглоом юм. 

20. Indigo /үнэгүй/

Канадын хамгийн том номын дэлгүүрийн аппликейшн юм. Ном захиалах, шинэ номын мэдээлэл авах боломжтой. 

21. Marvin /3.99 долларын үнэтэй/

Ном татан авч, өөрийн сонирхлын жагсаалт үүсгэж, номын хэсгийг тодруулах, эшлэл тасдан авах зэргээр ашиглаж болно. 

22. Kindle /үнэгүй/

Сая гаруй төрлийн цахим ном, материалын сан. Номын хэсгээс “google” хайлт хийх, “wikipedia”-д нэмэх, аудио хэлбэрээр сонсох зэрэг олон давуу талтай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
3 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.