Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Илүү амжилттай байхын тулд амралтын өдрөөр хийх 5 үлгэр жишээ зүйл


Амралтын өдрүүд ирлээ. Энэ өдрүүдэд гэртээ телевиз үзээд амрах уу, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх үү. Ямартай ч, хөгжилтэй гэхдээ үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэл хүн бүрт бий байх. Тэгвэл амжилтад хүрсэн алдартнууд амралтын өдрөөр юу хийдэг, юуг чухалчилдгийг сонирхоод үзье.


1. Идэвхтэй байх

Дэлхийн шилдэг сэтгүүлүүдийн нэг гэгддэг “Vogue”-ийн эрхлэгч Анна Винтур өдөр бүр 1 цаг теннис тоглодог бөгөөд энэ зуршилдаа ямагт үнэнч байсаар иржээ. Мөн Энэтхэгийн алдарт тэрбумтан өдөр бүр ажлаа дуусмагц холын зайд гүйж дасгалждаг байна. Эндээс харвал ер бусын амжилттай эрхмүүд бие махбодь, оюун санааны харилцан холбоог чухалчилдаг аж. Эрүүл байх нь зөвхөн оюун санаа эсвэл бие махбодийн хувьд бус аль алийг нь зэрэг тордоход оршдог. Тиймээс амралтын өдрүүдэд бага ч атугай хөдлөөд бай. Ядаж л баасан гаригийн хүнд оройн хоолоо “шатаа”.

2. Зарим зүйлийг зөнд нь орхи

“Facebook” компанийн үүсгэн байгуулагч Марк Закербергийн эгч Рэнди Закерберг тус компанийн Зэх зээл хөгжүүлэлтийн газрыг толгойлохын зэрэгцээ, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан удаатай. Харин тэрбээр амралтын өдрүүдэд “Facebook” хуудсаа шалгахгүй байхыг зөвлөсөн юм. Заримдаа хэт их донтох нь ямар нэг зүйлээс хоцроод байгаа мэт хиймэл сэтгэгдлийг төрүүлж санаа, сэтгэлийг тогтворгүй байлгадаг байна. Тийм учраас заримдаа “Зөнд нь хая”, өөрийнхөө хаана байгаагаас, яг одоо хийж байгаа зүйлийнхээ амтыг мэдрэх нь чухал гэжээ.

3. Эргэцүүлэх хугацаа гарга

Өнгөрч буй долоо хоногт юу болоод өнгөрснийг багахан цаг гаргаад тунгаах хэрэгтэй. Энэ тухайд Билл Гейтс “Амжилтаа тэмдэглэх нь мэдээж сайхан хэрэг. Гэхдээ алдсанаа бас эргэж хараад эргэцүүлээрэй” гэжээ. Эндээс бид юун дээр алдсанаа олж, дахиад алдахгүй байхад суралцдаг тул долоо хоногт нэг удаа өөртөө цаг гаргахын чухлыг тэр онцлов.


4. Ирж буй 7 хоногтоо бэлдэх


Твиттерийн үүсгэн байгуулагчдын нэг Жак Дорси ням гаригийг эргэцүүлэх, шийдэл бодох, стратегиа санах ба ирэх 7 хоногт бэлтгэх гэсэн зарчимтайгаар өнгөрүүлдэг гэжээ. Билл Гейтсийн адил тэр өнгөрснөө эргэцүүлдэг бөгөөд ингэснээр ирээдүйгээ төлөвлөхөд илүү дөхөмтэй болдог гэжээ. Ингэснээр юу хийх ёстой, ирж буй өдрүүдийг өмнөхөөс хэрхэн илүү үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэдэгт хариулт олдог аж. Ямартай ч, долоо хоногийн ажлаа төлөвлөж бэлдэх нь хүн бүрт чухал биз ээ.

5. “Чухал” зүйлсээ эрэмбэлэх

Ажил ихтэй үедээ бид хэтэрхий төвлөрсний улмаас сэтгэл доторх нандин чухал зүйлсээ умартах нь бий. Стив Жобс “Аливаа зүйл чухал байхын тулд заавал дэлхийг өөрчлөхүйц байх албагүй” гэжээ. Ажил хэргээс олж авах боломжгүй хүсэл тэмүүлэл, урам зоригийг бид гэр бүлээсээ, хоббиноосоо, найз нөхдөөсөө авч байдаг. Тийм болохоор амралтын өдрүүдэд энэ бүхэндээ зайлшгүй цаг гаргахыг амжилтад хүрсэн хэн бүхэн зөвлөсөн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
14 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.