Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Найз чинь краш, экс, найз залууд чинь сайн, тэгээд бүр үерхчихвэл яах вэ?


Амьдралд хэзээ ч тохиолдох боломжгүй гэж бодож байсан зүйлс биеллээ олох мөч олон. Би л гэхэд 10 жилдээ нэг хөвгүүнд сайн байтал манай найз бас сайн гээд, бид хоёр тэврэлдэн уйлалдаж, би түүнийг бодсондоо "Чи түүнийг ав даа" гэж мэгээд, нөгөөх нь "Баярлалаа, Заяа" гээд орилж уйлаад баахан л юм болж байлаа. Даанч ажилгүй гар тэр хөвгүүнтэй нийлж чадахгүй байсаар тэр нь өөр хүнтэй үерхээд явсан даа.

Тэр үедээ бол гунигтай, сүүлд бодоход асар хөгжилтэй дурсамж. Гэхдээ одоо ийм зүйл тохиолдвол хөгжилтэй байх болов уу? Үнэхээр найз чинь чиний сайн хүнд сайн байж, чиний хайрладаг хүнтэй бүр нийлээд явчихвал яах бол? Ийм тохиолдолд яах ёстой вэ?


1. Найздаа ширүүн зан гаргах хэрэггүй.

Үнэнийг олж мэдэх гунигтай, үнэхээр хэцүү байх хэдий ч найздаа хэтэрхий ширүүн зан битгий гаргаарай. Та дараа нь магадгүй тэр үйлдэлдээ харамсаж мэдэх юм. Сайхан үг хэлж чадахгүй байлаа ч та муухай үг хэлэхээс өөрийгөө болиулж чадна. Өөрийгөө барьж, тайван байх хэрэгтэй. Таны сэтгэлтэй хүн ч, тэр ч өөрсдийн сонголтоороо, нэгэндээ татагдсан болохоор л өөр яах ч аргагүй юм...

2. Үнэнийг хүлээн зөвшөөр.

Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь магадгүй хамгийн зөв зүйл байж болох юм. Та атаархсан, хорссон өнгө аястай байлаа гээд юу ч дээрдэхгүй. Аль болох хурдан үнэнийг хүлээн зөвшөөрвөл өвдөлт тэр чинээгээрээ хурдан намдана. Бас ингэснээр та илүү хурдан тайтгарч, чөлөөлөгдөх мэдрэмж авна.

3. Найзынхаа төлөө баяртай байхыг хичээгээрэй.

Яах ч аргагүй цаг үед тэдний төлөө жаргалтай байх нь хамгийн гунигтай хэдий ч зөв сонголт болно. Та өөр хэн нэгэнтэй цуг байх ёстой хүн юм байна гэдгээ мэдэрч, тэднийг тайван орхих хэрэгтэй.

4. Өөртөө орон зай, цаг хугацаа өг.

Хэрэв найзтайгаа ойр байх нь танд хэцүү байвал заавал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Бас бүх зүйл болоогүй мэт байх гэж хэт хичээх нь дотроо улам шаналахад хүргэж мэдэх тул өөртөө гуниглах цаг олго. Бүхнээс холдож, агаар салхинд гарч, өөртэйгөө цагийг өнгөрүүл. 

5. Танд тохирох өөр хэн нэгэн байгаа гэдгийг мэдэж яваарай.

Танд бүх ертөнцөөс ч илүү чухал мэт санагдаж байсан байж болох ч бүх зүйл улиран өнгөрч, та нэг мэдэхэд тэс ондоо зүйлийг мэдрэх болно. Та илүү эрхэм, өөртөө таарах зөв нэгэнтэй учрах болно. Та урагшилж, өнгөрснөө ардаа үлдээх хэрэгтэй. 

6. Өөрийн үнэ цэнийг мэдрүүл.

Та араас нь уйлж, гүйж, харааж зүхэх хэрэггүй ээ. Та хангалттай үнэ цэнтэй, илүү сайн байж чадна гэдгээ харуул. Хор шараар биш зүгээр л та илүү сайхан байж чадах болохоор, ганцаараа байсан ч та хүчирхэг болохоор тэр шүү дээ. Ирээдүй өөр зүйлсийг авчирна гэдгийг санаж, үнэ цэнээ битгий алдаарай.

7. Боломжтой бол уучил...

Та мартаж болох ч уучлахгүй үлдэж мэдэх юм. Зүгээр дээ. Гэхдээ гомдол тээх нь илүү хэцүү байх болно. Өөрийнхөө төлөө, тэр хүний төлөө уучлахыг сонгоорой. Зүрх сэтгэл амар амгалангаар дүүрэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Omg 2021.11.24 64.119.25.233

Wt*

0 Хариулах