Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Байгалиас заяадаг 8 төрлийн чадамж: Танд аль нь байдаг вэ?


Хүн бүрийн байгалийн өгөгдөл өөр өөр. Зарим хүн спортод авьяастай бол зарим нь тоо бодож зүй тогтол олохдоо гаргууд, хэл сурахдаа хурдан, бичиг номдоо цэгцтэй байх нь бий. Байгалиас өгөгдсөн төрөлх чадамжаа хөгжүүлж ажил амьдралдаа ашиглаж чадсан хүмүүс амжилтад хүрдэг. Өөрийгөө олох урт удаан аялал эндээс эхтэй ба хүн чаддаг зүйлдээ дурлаж, түүнээсээ аз жаргал мэдрэх хамгийн сайхан. 

Харвардын их сургуулийн профессор, сэтгэл судлаач Ховард Гарднер 1983 онд гаргасан “Frames of Mind” гэх номдоо хүнд байдаг найман төрлийн чадамж (интеллект), тэдгээрийн онцлогийг тодорхойлон бичжээ. Та бусад шиг гоё дуулж, бүжиглэж, уран яруу илтгэж чадахгүй ч бусдыг ойлгож, байгалийг мэдрэх онцгой чадвартай байж болох юм. Өөрийн интеллектийг ойлгохын тулд дараах ангиллыг анхааралтай уншина уу. 

    1. Орон зайн интеллект (Spatial intelligence)

Арван жилийн төгсөх ангид үздэг огторгуйн геометрийн хичээлийг санаарай. Хоёр хэмжээст цаасан дээр гурван хэмжээстийг дүрслэн бодохдоо гаргууд байсан бол та орон зайн чадамжтай нэгэн юм. Хаалттай шүүгээн доторх зүйлсийг төвөггүйхэн төсөөлөх нь нисэгч, загвар зохион бүтээгч, архитектор, мэс засалч, инженер хүмүүст хамгийн хэрэгтэй чадвар юм.

    2. Биеэ удирдах/баримжаалах интеллект (Bodily-kinesthetic intelligence)

Санамсаргүй хана мөргөж, ширээ шүргэж явдаг хүмүүсийн энэ чадамж нь тааруу байж болох юм. Аливаа хөдөлгөөн хийхдээ бүх биеэ удирдаж, хүссэнээрээ хөдөлж чаддаг бол танд энэхүү чадамж бий гэсэн үг. Бид заримдаа яаж ч хичээгээд ямар нэгэн хөдөлгөөнийг дуурайж чаддаггүй шүү дээ. Бүжигчин, тамирчин, барилгачин, жүжигчин хүмүүсийн биеэ удирдах интеллект хамгийн их хөгжсөн байдаг. 

    3. Хөгжмийн интеллект (Musical intelligence)

Ая, аялгуу, хэмнэл, давтамж, дууны хөгт мэдрэмтгий байдлыг хэлнэ. Багш нар хөгжмийн ангид оюутан элсүүлэхдээ хэмнэл, дууны өнгийг давтуулдаг нь энэхүү чадамжийг л шалгаж байгаа хэрэг. Учир нь төрөлхийн солгой, айзам хэмнэлийн мэдрэмжгүй хүмүүс гэж байдаг. Нөгөө талаас дуу чимээ болгоныг ноот болгож сонсдог суут хүмүүс ч бий. Энэ төрлийн хүмүүс мэдээж дуучин, хөгжмийн зохиолч, DJ болох чадвартай. 

    4. Хэлний интеллект  (Linguistic intelligence)

Үгийн утга, хоршил, ээлж дараалал, уншигдах байдлыг сайтар мэдэрдэг хүмүүс хэлний чадамжтай гэсэн үг. Аливаа мэдээллийг товч тодорхой, ойлгомжтой байдлаар хэн нэгэнд хүргэж чаддаг бол та энэ төрлийн чадамжтай нэгэн юм. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, хуульч мэргэжилтэй хүмүүст энэ чадвар хамгийн их хэрэгтэй.

    5. Мат-логикийн интеллект (Logical-mathematical intelligence)

Асуудлын голыг нэвт шувт харж, ээлж дарааг нь тогтоодог хүмүүс логик сэтгэлгээтэй байдаг. Төвөгтэй бодлогын учрыг олж, бэрхшээлийг шинжилж баталгаа гаргаж ирдэг хүмүүс энэ төрөлд багтдаг. Программист, математикч, эдийн засагч, нягтлан, шинжлэх ухаанч, инженер хүмүүст энэ чадвар хэрэгтэй.

    6. Харилцааны интеллект (Interpersonal intellect)

Бусадтай харилцаж чаддаг хүмүүст хөгжсөн чадвар. Нөгөөтэйгүүр бусдын сэтгэл санаа, байгаа байдлыг мэдрэх чадвар. Уран гоё ярих, удирдагч байх энд ямар ч хамаагүй. Зүгээр л ярилцаж байгаа хүнээ сайн ойлгож, мэдэрч таагүй сэтгэгдэл үлдээхгүй байхыг хэлнэ. Багийн ахлагч, хэлэлцээр хийгч, улстөрч, худалдагч, сэтгэл зүйч хүмүүст хэрэгтэй чадварын нэг юм. 

    7. Өөрийгөө ойлгох интеллект (Intrapersonal intelligence)

Зарим хүн юу хүсэж, мэдэрч буйгаа яг таг мэддэг. Зарим нь харин юу болоод байгааг ч сайн ойлгодоггүй. Эл чадвар нь дотоод хүнээ сонсож чаддаг эсэхтэй шууд холбоотой юм. Ирээдүйн зорилго, сэтгэлийн зовнилоо нэвт шувт хардаг бол энэ төрлийн чадвартай гэсэн үг. Өөрийнхөөрөө амьдрахын тулд хүн бүхэнд л энэ чадвар хэрэгтэй. Философич, зөвлөх, сэтгэл зүйч, онолч хүмүүст энэ чадвар ихээхэн хэрэг болдог байна. 

    8. Байгалийн интеллект (Naturalistic intelligence)

Байгаль дэлхийн өнгө аясыг ойлгох чадвар. Амьтан, ургамал, гол ус, байгаль дэлхийн уялдаа холбоог мэдэрдэг хүмүүст энэ төрлийн чадвар хөгжсөн байдаг. Цонхны тавцан дээрх тасалгааны ургамлаа үхүүлчихдэг бол танд энэ чадвар дутмаг гэсэн үг юм. Геологич, тариаланч, биологич, цэцэгчин хүмүүст энэ чадвар хэрэгтэй. 

Хүн болгонд дээрх чадварууд тодорхой хэмжээнд заяагдсан байдаг. Тэднийг хөгжүүлж, тордож байх нь хамгаас чухал юм. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.18
Сэтгэцийн өвчнүүдийн тухай илүү ойлгоход туслах шилдэг 21 кино
2
2021.10.12
Философи | Зэн Буддизм ба гэрэлт цох
3
2021.10.11
Сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд ЯГ ОДООНООС хийх 6 зүйл
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
7 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
12 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

buyka Өчигдөр 192.82.82.25

1,5,6,7

0 Хариулах