Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Time" сэтгүүлд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний талаар Ц.Элбэгдорж ийн бичжээ


Дэлхийн алдарт хэвлэл “Time” сэтгүүл жил бүр гаргадаг “Нөлөө бүхий 100 хүн” жагсаалтаа танилцууллаа. Энэ жилийн жагсаалтад ОХУ-ын сөрөг хүчний лидер Алексей Навальный, дуучин Бритни Спирс, Билли Айлиш, тамирчин Симон Байлс, Аллисон Феликс болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхийлөгч Н.Моди зэрэг эрхмүүд багтжээ. 

Энэхүү жагсаалтад багтсан эрхмүүдийн тухай олны танил хүмүүс бичдэг нь онцлог байдаг. Жишээ нь, Алексей Навальныйгийн тухай шатрын дэлхийн аварга Гарри Гаспаров бичсэн бол, Бритнигийн тухай Парис Хилтон, Симон Байлсийн талаар домогт теннисчин Серена Уйлямс бичжээ. Сонирхолтой нь, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бичжээ. 

Би БНХАУ-ын дарга ноён Ши Жиньпинтэй тоолбол 30 орчим удаа уулзсан байх юм. Хоёул яг биечлэн уулзсан тохиолдлууд ч хэд хэд бий бөгөөд энэ дундаас гурван зүйлийг онцлон бичье гэж бодлоо. 

Эхнийх нь, Ши Жиньпин эх орон, элгэн түмэндээ туйлаас хайртай нь ямагт анзаарагддаг. Тэр намайг БНХАУ-д айлчлахыг урьж, түүнээс би очоод юу үзэж харах тухай асуусан юм. Тэгтэл “Шэньси мужид өвөг дээдсийн маань нутаг бий, тэнд урьж байна. Үнэхээр сайхан газар” гэв. Би мөн Өвөрмонголоор дайрах бодолтой байгаагаа хэлэхэд ч тэр уриалгахан хүлээж авч билээ. 

Хоёрт, түүнд ихэрхэх зан ер байдаггүй. Өнөө цагийн дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч хэдий ч бусад улсын хүмүүсийг ялгалгүй, ижил түвшинд хүлээж авдаг. 

Гуравт, надад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бодлогод эргэлзэх зүйл байдаггүй. Гэхдээ Хятадын Коммунист намын угсаатны цөөнхүүдэд хандаж буй бодлогуудыг би хувьдаа бүрэн дэмжихгүй. Хятадад буй монгол угсаатнууд өөрсдийн гэсэн онцгой амьдралын хэв маяг, соёл, хэлтэй. Тэдэнд энэхүү соёл агуулгаа өвлөн уламжлах бүрэн эрх бий. Энэ эрх нь халдашгүй, хамгаалагдсан байх ёстой гэж би үздэг. Хятадын уусгах бодлогод ямар ч ирээдүй үгүй. Энэ дунд Засгийн газрын хорионд буй нэг сая орчим уйгаруудыг онцлох хэрэгтэй. Хятад хүнлэг бус үйлдлүүд гаргаж байгаа хэрнээ хүнлэг энэрэнгүй байдлыг тунхаглах ямар ч боломжгүй. 

Түүхэн дэх олон зүтгэлтний адилаар хүн биечлэн уулзахад сэтгэл татам хэрнээ улс төрийн тавцанд аюултай, дарангуй байж болдгийг түүнээс харж болно. Ши Жиньпин нэгэн зэрэг гэм хоргүй ч, аюултай ч. Ийм л хүнтэй нүүр тулах нь. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
5
0
0
0
0
1