Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Охин хүүхэдтэй эцэг эхчүүд салах магадлал илүү байдгийг судалгаагаар нотолжээ


АНУ-д 1980-аад оны үеэс хэд хэдэн судалгаа явагдаж, хосуудын эхний хүүхэд хэрэв охин байвал салалт илүү их байдаг тухай хэд хэдэн баримт гарч байжээ. Economic Journal сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа энэ тухай илүү дэлгэрэнгүй судалсан байна. Мельбурнийн их сургуулийн багш, "Охид ба салалт" гэх номын зохиолч Жан Кабатек болон Жиоржагийн их сургуулийн багш Дэвид Рибар нар номондоо үнэхээр охин хүүхэд АНУ дахь салалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж бичжээ. Гэхдээ энэ нь зөвхөн айлын анхны хүүхэд нь өсвөр насан дээрээ яваа охин хүүхэд байх үед эрсдэл их байдаг гэнэ. 12-оос бага насны охид дээр салалт тийм ч их хамааралгүй байдаг.  

Нидерландын сүүлийн 10 жилийн 2 сая гаруй гэрлэлтэд хийсэн судалгаагаар өсвөр насны охидтой гэр бүл салах нь их байдаг гэж гарсан ч эцэг нь эгч эсвэл эмэгтэй дүүтэй өссөн үед энэ эрсдэл хавьгүй бага байдаг гэнэ.

Тус эрсдэл охидыг 15 настай байхад хамгийн өндөр түвшинд хүрдэг бөгөөд салах магадлал нь эрэгтэй хүүхэдтэй ээж аавуудаас даруй 10 гаруй хувиар нэмэгддэг.

Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэжээ. Зарим гэр бүлүүд соёлын хувьд, нийгмийн байдлын хүрээнд эрэгтэй хүүхэдтэй байхыг илүүд үзэх нь бий. Мөн өөр нэгэн шалтгаан нь эрэгтэй хүүхдүүдийн хувьд эцэг нь илүү үлгэр жишээ байх ёстой гэх бодлын дагуу эрчүүд гэрлэлтдээ илүү хичээх, сэтгэлээ зориулж, хичээл зүтгэл гаргах хандлагатай гэнэ. Гэвч шалтгаан яг юу давамгайлж байгаа дээр бүрэн дүүрэн баримттай хариулт байхгүй. 

Охин хүүхэдтэй эцэг эх хүүхдээ хэрхэн өсгөх дээр зөрөлдөх нь их байдаг учир маргалдах, хэрэлдэх үе илүү олон тохиолддог гэсэн таамаглал ч бий. Бас өсвөр насны охид ээжтэйгээ биш аавтайгаа илүү хэцүү харилцаатай байдаг, өсвөр насны явцад тэд аавдаа хамгийн хэцүү хандлага гаргадаг гэнэ.

Тус нийтлэлийг Economist.com сайтаас орчуулан хүргэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
6 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.