Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Португалчуудын 80 хувь нь БҮРЭН вакцинжиж, олон улсыг тэргүүллээ


Португал улсын хүн амын 80 хувь нь коронавирусийн эсрэг вакцинд бүрэн буюу хоёр тун хамрагдсанаар олон улсаас хамгийн их хүн амаа вакцинжуулсан улс боллоо. Reuters агентлагийн мэдээлснээр, тус улсын араас Арабын Нэгдсэн Эмират улс вакцинд бүрэн хамрагдсан иргэдийнхээ тоогоор удаалж байна. Өмнөд Европын улсууд мөн дээгүүр бичигдэж байгаа бөгөөд 10 сая хүнээс ойролцоогоор 8.2 сая нь хоёрдугаар тундаа хамрагджээ. 

Португал улсад 12-оос дээш насны хүмүүсийг вакцинжуулалтад хамруулж байна. 65-аас дээш насны насанд хүрэгчид, 12-17 насны хүүхдүүд бүрэн хамрагдаж дуусжээ. 

2021 оны есдүгээр сарын 7-ны байдлаар Португал улс хүн амынхаа 77.3 хувийг бүрэн вакцинжуулаад байв.

"Бид нэгт, хоёрт, гуравт бичигдэх эсэх нь хамаагүй. Харин вирусийг хурдан дарж, бүх нийтийн эрүүл энхийг сахихын тулд вакцинаа хийлгэхээс аргагүй. Энэ сарын сүүл гэхэд хүн амын 85 хувь бүрэн хамрагдах төлөвтэй байна. Бид вирусийг дарж чадна" гэж Португалийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.