Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Digital Nation | Залуусын амжилт үзүүлэх дараагийн талбар бол Esport


Digital Nation 2021 арга хэмжээний онцлох нэгэн хэсэг болох Esport-ийн асарт финалийн тоглолтууд амжилттай болж, ялагчид тодрон, оролцсон бүх хүмүүсийн хувьд сэтгэгдэл өндөр өдрүүд болж өнгөрлөө. Гурван өдрийн турш үргэлжилсэн "Nomadic Masters" арга хэмжээний үеэр DOTA 2-ийн аварга шалгаруулах тэмцээн, "Celebrity showmatch", зочин уран бүтээлч, азтан шалгаруулах тэмцээн гээд олон сонирхолтой зүйлс болсон юм.

"Mongolian National Championship"  тэмцээний ялагчид болох LILGUN багийнхан Сингапур улсад LAN-аар зохион байгуулагдах Global Esports Games 2021 тэмцээнд Монгол улсыг төлөөлөх эрхийг авчээ.

DOTA 2 тэмцээний аварга "LILGUN" багийн тоглогч, MVP-ээр шалгарсан Б.Мөнх-Эрдэнэ буюу ELEVEN:

-Хэзээнээс Esport сонирхож эхэлсэн бэ?

Бага ангиасаа л Dota 1 тоглож эхэлсэн. 2013 оноос Dota 2 тоглоомоор тоглож, түүнээсээ хоёр, гурван жилийн дараагаас яг мэргэжлийн түвшинд тоглох гэж хичээж эхэлсэн.

-Өөрийн багаа танилцуулаач?

Манай багийг "LILGUN" гэдэг. Одоогоор бол Монголд нэгдүгээрт бичигдэж байгаа сайн баг гэж би бодож байгаа. Бүгд л залуухан тоглогчид. 18-20 насны дөрвөн тоглогч бий. Би өөрөө 22 настай, хамгийн хөгшин нь гэж хэлж болно. Бид бүгд бэлтгэлийн байрандаа цагийн хуваарь, бэлтгэлтэйгээр амьдарцгаадаг. Бид ихэвчлэн Азийн бусад багуудтай бэлтгэлийн тоглолт хийдэг. Хувийн бэлтгэлээ их хангаж, зөвхөн тоглохоос гадна фитнест явах, оюун ухааны дасгалууд хүртэл хийдэг.

-Digital Nation арга хэмжээ өөрт чинь ямар санагдсан бэ?

Өмнө нь ийм төрлийн арга хэмжээнд ирж байгаагүй болохоор үнэхээр гоё санагдаж байна. Олон хүмүүст танигдаж, Esport сонирхдог залуусын хувьд олон боломж нээгдэж байна гэж харж байна. 

-Удахгүй болох тоглолтуудад нь амжилт хүсье.

-Баярлалаа.

Монголын Электрон Спорт Холбооны (MESA) Ерөнхий нарийн бичгийн дарга Амаржаргал:

-Зохион байгуулсан үйл ажиллагаануудынхаа тухай уншигчидтай хуваалцаач?

"Nomadic Masters" арга хэмжээг бид "Digital Nation"-ийн хүрээнд зохион байгуулж, улсын аваргын тэмцээнээ хийсэн. Анх бид олон улсын хэмжээний тэмцээн гэж төлөвлөж байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас болоод дотоодын аварга шалгаруулах тэмцээнээ хийсэн. Ялсан багууд маань Сингапурт болох "Global Esports Games 2021"-д оролцох боломжтой болж байгаа. Бид өдөрт нийт 12 цаг, 3 өдрийн турш 36 цагийн контентыг хийсэн.

-Тэмцээн яаж явагдсан бэ. Үзэгчид хэрхэн үзэж сонирхов?

Эхний шатуудыг бид онлайнаар зохион байгуулсан. Харин сая болсон финалийн тоглолтыг бид шууд тайзан дээрээс үзэх боломжтойгоор зохион байгуулсан. Хүмүүс 3 өдрийн тасалбараа аваад орж үзсэн. Орох хүний тоо хязгаартай бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мөрдсөн байгаа. Нийт 200 сандал тавьсан ч бүх хугацаанд л дүүрэн байсан гэж хэлж болно. 

-Esport-ийг олон хүн дэмжиж, сонирхож, хүлээн зөвшөөрч эхэлж байна гэж харагдсан. Танай байгууллагын хувьд, тоглогчдын хувьд яаж нөлөөлж байна вэ?

Төр засаг маань дэмжээд ойлгож хүлээж авсан гэж харж байгаа. Мэдээж үүнд баяртай байгаа. Гэхдээ ойлгохгүй нэг нь ч бий. Гэхдээ бид цаашид үйл ажиллагаагаа улам бүр сайжруулаад явах болно. Хөл хорио тавигдаад, хийх боломжтой болбол сар болгон эвент хийхийг хүсэж байна. Гэхдээ одоогоор боломжгүй учраас 10 сараас эхлээд "MESA League"-гээ онлайнаар хийгээд явах төлөвлөгөөтэй байна. 

Бусад спортын хувьд тоглож буй хүүхдүүдээ олон болгох гэж их хичээж, оролддог. Гэхдээ Esport-д бол тэгэх ямар ч шаардлагагүй. Учир нь сонирхож буй маш олон хүүхэд залуус байдаг. Бид олон болгох дээр биш мэргэжлийн түвшинд оролцож явах хүмүүсийг л илүү сайн бэлтгэх, гаргаж ирэх зорилготой байгаа. Гадаадын тэмцээнд оролцож, амжилт гаргах тусам улам их тэлж байгаа. Одоо бол үүнийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг ихэсгэж, менежментийг сайжруулахыг л хүсэж байна.

Kobolds багийн үүсгэн байгуулагч Хулан:

-Өнгөрсөн 3 хоног таны хувьд ямар байсан бэ?

Би тус арга хэмжээнд багаа дэмжихээр очсон. Гурван өдөр бүгдэд нь манай баг тоглолттой байсан болохоор энэ асраасаа ч гаралгүй, Digital Nation-ийн бусад арга хэмжээнд очилгүй өнгөрөөсөн. 

-Багаараа хэрхэн финалийн тоглолтуудад бэлдэж байв?

Манайхан өөрсдийн гэсэн "Boot camp" буюу бэлтгэлийн баазтай. Тэндээ багаараа байрлаад, яг нэг гэр бүл шиг цугтаа амьдарч бэлтгэлээ хийдэг. 

-Анх яаж багаа байгуулж байсан бэ?

Ер нь л миний мөрөөдөл байсан л даа. Анх стриймер хийж эхэлж байсан ч яваандаа мөрөөдлийнхөө хойноос явж, багаа байгуулсан. Анхны баг байгуулагдаад жил хагас болж байна. Энэ хугацаанд бүрэлдэхүүнд маш их өөрчлөлт орж, одоо байгаа баг маань бүрэлдээд ойролцоогоор 4 сар л болж байна. 

-Одоо Монголд Esport илүү танигдаад, хүлээн зөвшөөрөгдөж эхлээд байгаад таны сэтгэгдэл ямар байна вэ?

Манай D Gamers гээд ТББ бий. Манайх анх Dota-гийн долоо хоног, сар тутамд болдог тэмцээнүүдийг зохион байгуулж байсан. Энэ ч бас их нөлөө болсон гэж боддог. Өнгөрсөн жил цар тахлын өмнө "Монголын оюутны лиг"-ийг анх санаачилсан ч нөхцөл байдлаас болоод зогсоосон. Хөл хорио тавигдаад гайгүй болохоор үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Ерөнхийдөө бид Монголд Esport, тэр дундаа би DOTA-д хайртай болохоороо тэр талыг илүү хөгжүүлэх гээд хичээж байгаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.