Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна


Энэ жил 6570 ам метр талбайд буюу авто замын дөрвөн уулзвар, 16 автобусны буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар ажлын ихэнхийг хийж гүйцэтгэжээ. Халтиргаанаас хамгаалах хучилт хийх  байршлыг сонгохдоо Тээврийн цагдаагийн газар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын  саналыг харгалзан үздэг аж. Энэ жилийн хувьд “Тод амгалан” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 5-наас эхлэн автобусны 16 буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гранд плазагийн хойд уулзвар, Сансарын туннел зэрэг дөрвөн уулзварт  халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна.

Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийж заншсан. Өнгөт керамик хучилтыг цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийдэг. 2017-2020 онд нийт 10926.5 ам метр талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудлыг халтиргаанаас хамгаалах хучилттай болгосон.

Ойрын өдрүүдэд Баянхошуу Жанцангийн уулзвар болон Гранд плазагийн авто замын  зүүн талын  уулзварт өнгөт хучилт хийснээр энэ жилийн ажил дуусна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Өвлийн улиралд авто замд элс, давс цацаж халтиргаанаас хамгаалдаг ч -20 хэмээс дээш хүйтэнд  элс давс нь цас, мөстэй барьцалдан  дагтаршиж, үр дүн муутай байдаг. Тиймээс энэхүү өнгөт керамик хучилт цэвэрхэн бөгөөд үр дүн сайтай хамгаалалт болдгийг мэргэжилтнүүд тодотгож байна

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.