Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Яг одоо "Netflix"-ээс үзэх хамгийн сонирхолтой 8 кино


"Netflix"-ээс үзэж болох хамгийн сонирхолтой, өнөө цаг үеийн хамгийн олон хүн хошуурч буй кинонуудыг хүлээн авна уу.

1. Squid Game


Хэдэн зуун хүн мөнгөний хэрэг гарсны улмаас маш том мөнгөн шагнал бүхий тэмцээний урилгыг хүлээж авна. Тэд энгийн хүүхдийн тоглоомуудыг тоглох хэдий ч үр дүн нь санаснаас аймшигтай байх болно.

2. Sex Education

Өсвөр насны үерхэл нөхөрлөл, дотно харилцаа, гэр бүлийн асуудлыг маш сайн хөндөж чадсан тус цувралын шинэхэн бүлэг ороод удаагүй байна. Хэрэв та үзэж амжаагүй бол одоо үзэх цаг нь шүү.

3. Hometown Cha-Cha-Cha

Хөнгөн, тайван, амар амгалан мэдрэмжээр кино үзмээр байна уу? Нэгэн шүдний эмч эрэг дагуух сууринд ирж, тэндээ царайлаг, тусархаг залуутай танилцаж буйгаар киноны үйл явдал өрнөнө.

4. Clickbait

Нэгэн залуу гэнэт барьцаалагдаж төсөөлөмгүй байдлаар онлайнаар үйлдэгдэх гэмт хэргийн золиос болох шахна. Түүний ойр дотнын хүмүүс түүнийг яагаад, хэн барьцаалж, тийм зүйл хийх болсныг эрж хайж эхлэх болно.

5. Nightbooks

Аймшгийн түүхийн маш том фен Алекс хүү нэгэн ид шидийн байшинд шинэ найзын хамтаар хоригдох бөгөөд шөнө болгон нэг шинэ аймшгийн түүх ярихгүй л бол тэндээ үүрд үлдэх болно.

6. Kate

Токио хотод амьдрах хөлсний алуурчин эмэгтэйн биед хэн нэгэн аймшигт хор шахаж, түүнд амьд явах 24 цаг л үлдэнэ. Тэр харин энэ хугацаанд хэн энэхүү захиалгыг өгч, ийм байдалд хүргэснийг олохыг хичээнэ.

7. The Matrix

"The Matrix" киноны шинэ ангитай холбоотойгоор хамгийн анх 1999 онд гарч байсан анги Netflix дээр дахин трэнд болж эхлээд байна. 

8. Spider-Man: Homecoming

12 сард Хүн-аалзын шиэн анги гарах гэж буйтай холбоотойгоор мөн л Netflix дээрх Хүн-аалзын бүтээлүүд дахин трэнд болжээ. Та киноны нээлтээс урьтаж үзэхээ мартав аа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
3 өдрийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.