Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үнэ цэн нь улам өсөж буй ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ


Ажил хэргийг удирдах тухай ойлголт тогтмол хувьсан өөрчлөгдсөөр байна. Анх 1760-аад онд Америк, Европт эхэлсэн Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал үүнийг дэлхий дахинд мэдрүүлсэн бол түүнээс хойш тасралтгүй өрнөсөн аж үйлдвэрийн эрин дахин баталгаажуулсан билээ. Харин өдгөө бидний туулж буй технологийн, дижитал эрин ажил хэрэг, бизнесийг удирдах арга барилаа өөрчлөхийг хүн төрөлхтөнд давтан сануулсаар байна.

Шинэ тутам хөгжиж буй техник, технологиудын нөлөөгөөр бизнесийн ертөнц дисраптив шинж чанартай хувьсаж, нэн шинэ үүсэж буй орчин нөхцөлд төслийн удирдлагын арга зүйн ач холбогдлыг бизнесүүдэд улам бүр ойлгуулж буй. Хийсвэр санааг бодит хөрсөн дээр амжилттай буулгахаар тодорхойлогдох төслийн удирдлагын ач холбогдол урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна.

Олон улсын PMI байгууллагаас эрхлэн гаргасан 11 дэх удаагийн “Project Management Salary Survey” тайланд дурдсанаар эл судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын 75 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд цалин хангамж нь өссөн гэдгийг онцолжээ. Төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний эрэлт өсөж, байгууллагын бүтцийн хаана харьяалагдаж, эрэмбэлэгдэж байгааг үл харгалзан ахиж дэвших боломжтой гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд батлан харуулж буй. PMI-ийн судалгаагаар төслийн мэргэжилтнүүд хамгийн өндөр цалинтай байдаг Герман улсын хувьд дижитал шилжилт эрчимжих хэрээр төслийн удирдлагын мэргэжилтнүүдийн хэрэгцээ өсчээ. Ерөөс хүн бүр бизнесээ хэрхэн дижиталчлах, уламжлалт бизнесийг технологитой хэрхэн холбох тухай анхаарч буй энэ цагт бүхий л салбарт, эдийн засгийн бүх түвшинд төслийн менежмент хэрэгтэй төдийгүй хэрэгцээ нь богино хугацаанд буурах хандлага ажиглагдахгүй байгаа юм. Ялангуяа бизнесийн ландшафтад үүссэн үлэмж хэмжээний дисраптив шинжтэй үйл явц үүнд нөлөөлж байна.

Товчхондоо, тогтмол хувьсан өөрчлөгдөж буй шинэ эрин, шинэ орчинд салбар, мэргэжил, хүйс, шашин харгалзахгүй төслийн удирдлага нь хүн бүрийн өдөр тутамд хэрэгцээтэй мэдлэг болон хувирлаа. Төслийн удирдлага нь зөвхөн хөдөлмөрийн насны хүн ам төдийгүй 5-75 насны бүх хүнд хэрэгцээтэй чадвар хэмээн тодорхойлогдож байна. Төслийн менежмент гэдэг нь техникийн шинжтэй ур чадвар биш харин таны үнэ цэнийг, таны амжилтыг өөрчлөх чухал чадвар болон хувирлаа.

Дэлхий даяар ийнхүү анхаарал татаж буй төслийн удирдлагын тухай, төслийн эдийн засгийн тухай олон улсын цахим хурлыг “PMI Mongolia Chapter”-аас энэ сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын үеэр,

  • Дэлхийн түвшний чансаатай илтгэгчид нэг дор цуглана.

  • Олон улсын хэмжээний төслүүдийг амжилттай удирдаж буй гүйцэтгэх удирдлагууд хэлэлцүүлэг хийж, өдгөө бизнест тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах стратегийнхаа тухай хуваалцана.

  • Цахимаар зохион байгуулагдах учраас та хурлыг 7 хоногийн хугацаанд хэзээ ч, хаанаас ч, хэдэн ч удаа нөхөн үзэх боломжтой.

Та бүхэн тасалбараа яг одоо амжиж худалдан аваарай. Тасалбар захиалах бол ЭНД дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.