Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Талибан: Эмэгтэйчүүд хийж болох цорын ганц ажил нь ариун цэврийн өрөө цэвэрлэх


Талибанчууд Афганистаны засгийн эрхийг гартаа авснаас хойш төрийн албанд ажиллаж байсан эмэгтэйчүүдийг аль болох гэртээ байж, тухайн ажлыг эрэгтэй хүн орлон гүйцэтгэх боломжгүй тохиолдолд л ажиллахыг зөвшөөрч байсан юм. 

Тэгвэл Кабул хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Хамдулла Нохмани эмэгтэйчүүдийг төрд ажиллахыг хориглосон тухай ням гарагт мэдэгджээ. Кабулын засгийн газарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж болох цөөхөн ажлуудын нэг нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг цэвэрлэх гэж мэдэгдэлд дурдсан байна. Учир нь энэ ажлыг эрэгтэй хүн хийх боломжгүй гэнэ. 

Шинэ хориг гарснаар хэдэн зуун эмэгтэйчүүд ажилгүй болох эрсдэлтэй байгаа аж. Нохманигийн мэдээлснээр хотын захиргаанд 2,930 хүн ажилладгаас 27 хувь нь эмэгтэйчүүд гэжээ.

Талибанчууд засгийн эрхийг гартаа авахдаа эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэнэ хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэвч тэд эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглож, охидын сурч, боловсрох эрхэнд хязгаарлалт тогтоон шинэ засгийн газрын бүрэлдэхүүнээс хассан нь 20 жил үргэлжилсэн эрх чөлөөт амьдрал дуусгавар болсны дохио хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
2
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.