Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Squid Game" кино таалагдсан хүмүүст санал болгох амьд үлдэхийн төлөө тэмцдэг 9 кино


Netflix дээр гарсан цагаасаа олон үзэгчийг байлдан дагуулаад буй Өмнөд Солонгосын "Squid Game" киног үзэж амжаагүй хүн байвал яг одоо үзээрэй. Бас тэр кино маш их таалагдаад, төстэй өөр кино үзмээр санагдаад байвал энэ жагсаалт танд туслах болно.


1. Battle Royale (2000)

Японы тоталитар дэглэмтэй засгийн газрын шийдвэрээр ахлах сургуулийн 42 сурагч нэгэн арал дээр үхэл амьдралын төлөө тэмцэлдэх болно.

2. As the Gods Will (2014)

Ахлах сургуулийн энгийн нэгэн сурагч Шүн Такахатагийн амьдрал нэг л өдөр өөрчлөгдөнө. Түүний ангийнхан үхэл амьдралын зааг дээрх аймшигт тоглоомыг тоглож эхэлснээр адал явдал эхлэх болно.

3. Escape Room (2019) / (2021)

Тус киноны эхний анги дээр нэг нэгнээ үл мэдэх 6 хүн нууцлаг барилгад орох бөгөөд тэндээс гарахын тулд оюун ухаан, хүч чадал шаардсан даалгавруудыг биелүүлэх хэрэгтэй болно. Ялагч нь 10 мянган ам.доллар хожих болно. Гэхдээ даалгавруудыг биелүүлж чадахгүй бол гарцаагүй үхэл хүлээж буй. 

4. Cube (1997, 2021)

Шоо хэлбэрийн өрөөнд танихгүй 6 хүн сэрэх бөгөөд яагаад тэнд түгжигдсэнээ бас яаж тэндээс гарахыг хэн нь ч мэдэхгүй. Хэрэв тэд зөв аргыг олж гарахгүй бол тэндээс хэзээ ч гарахгүй. Бас тэд хаа сайгүй нуугдах занганаас мултрах хэрэгтэй. 1997 онд анх гарсан бөгөөд Япон хувилбар нь энэ оны 10 сарын 22-нд гарна. 

5. The Hunger Games Trilogy (2012-2015)

Сүйрлийн дараах үнс нурам дундаас сэргэн мандсан Панемд 12 дүүргээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхдийг гувчуур болгон авч, хэл амьдралын төлөө тэмцэлдүүлнэ. Тус үйл явдлыг улс даяараа баяр наадам шиг тэмдэглэх бөгөөд тусгайлан бэлдсэн тоглоомын талбарт 24 хүн хэрхэн тулалдаж, амьдралын төлөө тэмцэхийг үзэгчид харин зурагтаараа харан, бооцоо тавьж суух болно. 

6. The Maze Runner Trilogy (2014, 2015, 2018)

Нэгэн залуу нэрээ ч санахгүйгээр үл мэдэгдэх ханан дунд сэрэх бөгөөд яваандаа тэд оньсон дунд байгааг, тэнд өөртэй нь чацуу залуус өөрсдийн Глэйд гэх газрыг байгуулан, тэндээсээ холдолгүй амьдарч буйг мэднэ. Тэрхүү ханануудын цаана аймшигт амьтан нуугдах бөгөөд энэ бүхний учрыг олохын тулд тэд хамгийн хүчтэй, хурдтай хүмүүсээ бэлдэн Гүйгч болгож, өдөр болгон хананы цаашаа явуулан гарц хайдаг. Тэд гарцыг олох болов уу? Бас юу хүлээж байх бол?

7. The Werewolf Game: The Beast Side (2014)

Ахлах сургуулийн 10 сурагч нэгэн өрөөнд хоригдож, тоглоом тоглох ёстой болно. Нэг нь чонын хөзөр авч, бусад нь гэмгүй хүний хөзөр авах бөгөөд чоно болсон хүн бусдад мэдэгдэлгүйгээр тэднийг нэг нэгээр нь алах болно.

8. Circle (2015)

Харанхуй өрөөн 50 хүн сэрэх бөгөөд тэд бүгд тойрог байдлаар зогссон байна. 2 минут тутамд тэдний нэг нь үхэж эсвэл байрнаасаа хөдөлсөн хүн үхнэ. Тэд удалгүй хэнийг үхэхийг шийдэх боломжтойг ухаарч, энэ мөчөөс эхлэн тэмцэл эхлэх болно.

9. Alice in Borderland

Компьютер тоглоомонд донтосн нэгэн залуу гэнэт хүнгүй хоосон Токио хотын тэг голд найзуудтайгаа гарч ирэх болно. Тэд амьд үлдэхийн тулд маш аюултай тоглоомуудыг тоглож, үе болгоныг давах хэрэгтэй болдог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.24 64.119.18.18

bas jigsaw

0 Хариулах


Reader 2021.09.21 66.181.184.26

Alice in Borderland-s sanaa avsan yum shig sanagdsan

0 Хариулах