Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Маскгүй хүмүүсийг албадан буулгахад онгоц даяараа дуулж эхэлжээ


"American Airlines" онгоцонд маскгүй орж ирсэн гурван зорчигчийг онгоцноос албадан буулгах үед бусад зорчигчид нэгэн зэрэг уухайлан дуулж эхэлжээ. Өнгөрсөн баасан гарагт /2021.09.17/ Миамигийн нисэх буудалд уг үйл явдал болсон бөгөөд гурван зорчигч маск зүүхээс татгалзаж, удаа дараа эсэргүүцэл үзүүлсний улмаас нислэг 9 цагаар хойшлоход хүрсэн гэнэ. Орон нутгийн мэдээллээр, үүнээс ч удсан байх магадлалтай. Маск зүүхээс татгалзсан зорчигчдын хэн нь ч коронавирусийн эсрэг вакцинжуулалтад огт хамрагдаагүй байжээ. Бусад зорчигчид албаны хүмүүсийн шаардлагыг дэмжин өнөөх зорчигчдыг маскаа зүүхийг шаардсан ч хүлээж аваагүй гэнэ. Тэднийг онгоцноос албадан буулгах зуур суудлаа эзэлсэн бусад зорчигчид "Хэй, хэй, хэй, баяртай!" хэмээн дуулцгааж байв.

Он гарснаас хойш АНУ-д маск зүүхээс татгалзах иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чандлан барихын тулд тус улсын Засгийн Газрын зүгээс маск зүүгээгүй иргэдэд шаардлага тавих, хэрэгцээтэй үед албадан хариу арга хэмжээ авахыг албан байгууллагуудад зөвшөөрчээ. 

Эх сурвалж: Independent 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.