Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ХОБО ЖИБЭ | Адель хосоо олж, Жао Вэй сураггүй болов


A$АП РОКИ РИАННАГ МААНЬ ХУУРАХГҮЙ БАЙЖ ЧАДАХ УУ?

#ИтгэлДаажЯваарай

Рианнагаа бид Крис Браунд нэгэнтээ өгөөд буруудсан. Энэ тухай бичихэд сэтгэл одоо болтол хөндүүртэй хэвээр байна. 2007 онд үерхэж, олны хайрыг татсан сайхан хос хэмээгдэж байсан тэд 2009 оны эхээр нэгнийхээ аминд хүрдгийн даваан дээр салсан. Шалтгаан нь Крис Браун араар тавигч байсан ба Рири түүний явдалд тэсгэл алдран уурссанаар хүчирхийлэлд өртөж, Лос Анжелесын харанхуй гудманд машин дотор хөх няц болтлоо зодуулсан байдаг. “Хүний сайхан охиныг хайрлаж чадахгүй бол орцных нь үүдэнд хүргээд буц” гэдэг ‘монгол ардын зүйр цэцэн үгийг’ Крис Браун хэзээ ч уншиж байгаагүй нь алдаа болсон юм. Ер нь энэ үгийг уншаагүй эрчүүд Холливудаар дүүрэн байгаа нь нууц биш. Дэлхийн хатан хаан Бейонсег хүртэл нөхөр Жэй-Зи араар тавьсан нь илэрч, лифтэн дотор дүүд нь каратэдуулж явлаа. Алдартнуудын хууран мэхлэлтийн түүхийг сөхвөл “хүрээний булайг ярьвал далай” гэдэг шиг л юм болох гээд байна. 

Хүүе, энэ дунд бас нэг бяцхан бонус хобо ярихад английн алдарт жүжигчин Эмма Томпсоныг анхны нөхөр Кеннет Брана нь жүжигчин Хелена Бонхем Картертай явалдаж, мэхэлж байсан түүхmэй. Тэгснээ энэ гурав Харри Поттер цувралын “Азкабаны хоригдол” анги дээр хамт тоглосон байдаг шүү. Нөхөр нь хорон санаат профессор Гилдерой Локхарт, Эмма өөрөө профессор Сибил Трилоуни болдог бол гэр бүл салгасан Хелена Картер дайсны талын дүр хэвээр Беллатрикс Лестрэнж болдог. Яг таарсан дүрүүдээ бүтээж энэ тэр. 

За Рианнагийн тухай эргээд ярья. Крис Браунаас салаад тэрээр нэлээн удаан ганцаараа явсны эцэст өнгөрсөн жилээс А$AП Роки гэдэг реппэр залуутай болзож байгаа. “Мет Гала” дээр хамт ирж хэр serious байгаагаа ч харуулсан. Тэдний тухай анх сонсоод л А$АП хэр сайн залуу вэ, хүчирхийлэл үйлдэж байсан түүх бий юу, баривчлагдаж байсан уу? гэх зэргээр интернэт хайлт хийсэн юм. Гэтэл хэд хэдэн тааруу мэдээлэл олдсныг яана. Нэгт тэр хэдхэн жилийн өмнө Шведэд гудамжинд хүн зодож танхайраад орон нутгийн засан хүмүүжүүлэхт жил шахуу суусан. Хоёрт тэр найз бүсгүйтэй мөртлөө дуучин Рита Оратай ор хөнжилд орж, тэр тухайгаа Ритаг доромжилсон үгтэй дуу хийж дуулсан. Үүнийгээ тайлбарлахдаа “Рита ярих ёсгүй зүйлс бусдад ярьж, миний хувийн харилцаанд саад хийсэн” гэсэн юм. Күй больчиж болдоггүй юм уу? Ядахад нэг их лаг реппэр ч биш байж. Гэхдээ яахав мань эр нэг ярилцлагатаа “Рианна намайг үнэхээр өөрчилсөн. Түүнтэй хамт байж, түүнээс суралцаж, би илүү дээр эр хүн болж байгаа” гэсэн л дээ. Одоо тэгээд итгээд үздэг л байх даа...

АДЕЛЬ, РИЧ ПОЛ- ТРАНСАТЛАНТИК ХОСУУДЫН ТООГ НЭГЭЭР НЭМЛЭЭ

#RumourHasIt

Трансатлантик хос гэдэг нь транс жендер, транс тос, транс хөгжимтэй ямар ч хамаагүй гэдгийг эхлээд хэлье. Зөвхөн Атлантын далайн наана цаанаас бие биедээ дурласан буюу хайр сэтгэл нь далай тэнгисээр хязгаарлагдаагүй америк, англи хоёр хүн гэсэн үг юм. Ийм хосууд зөндөө бий. Идрис Элба амаарк эмэгтэйтэй гэрлэсэн, Эмили Блант амаарк жүжигчинтэй гэрлэсэн, бүүр Английн хунтайж нь хүртэл амаарк эгчтэй суугаад, хааны ордноосоо зугтаагаад, хэвлэлээр эмээ өвөөгөө жиаахан муулсан тохиолдол гарсан байгаа. 

Ийм трансатлантик хосуудын тоог нэгээр нэмж, дуучин Адель амаарк залуу Рич Полтой үерхэж буйгаа зарлан, Инстаграмдаа хамт авахуулсан зургаа оруулжээ. Энэ хоёр хэзээ хэрхэн танилцсан, бие биенийнхээ юунд татагдсан, яасан ийснийг хэн ч мэдэхгүй байна. Английн алдарт шар хэвлэл “The Sun” хүртэл энэ хоёрын талаар олигтой хобо олж бичиж чадахгүй л байгаа.

Ямартай ч тэд анх долоодугаар сард АНУ-ын Аризона мужийн Финикс хотод NBA-ийн тоглолт үзэн хамт яваа нь дуранд өртсөн. Нохой гаслам халуун, цөлөрхөг Аризонад жилийн энэ улиралд хаа холын англи эмэгтэй Адель байтугай хажуу дахь Калифорни мужаас хүн ирж юм үзэхэд ч бэрх. Тиймээс тэдний харилцаа нэг л жоготой болохыг хэн хүнгүй гадарласан юм. Рич Пол болбоос сагсан бөмбөгийн олон алдартныг итгэмжлэн төлөөлдөг спортын агентлагийн эзэн, Леброн Жэймсийн зүрхний анд, зүү орох зайгүй бро, гудамжнаас саятан болсон авьяаслаг нэгэн гэдгээрээ танигдсан залуу юм. Хувийн амьдралыг нь шүүрдвээс гэрлэж байгаагүй гэсэн мөртлөө гурван хүүхэдтэй ч гэх шиг. 

Харин Адель маань жил хагасын өмнө нөхрөөсөө салах шийдвэр гаргаж, тусдаа амьдарч эхэлсэн. Шалтгаанаа “сэтгэл хөрчихөөд байнаа” гэж тайлбарласан. #DontYouRemember #TakeItAll

Ямар боловч тэр урагш харан амьдарч, дараагийн ирлээшншипээ зарлалаа. #TurningTables #HeWontGo

НИКИ МИНАЖИЙН ҮЕЭЛИЙН НАЙЗЫН ТӨМСӨГ

#ХэлэхчҮгАлга

Твиттер бол зарим хүний үнэхээр тэнэг гэдгийг ямар ч шүүлтүүргүй дэлгэн харуулдаг талбар юм. Дээрээс нь коронавирус гарч хүмүүсийн мэдээллийг нягтлах чадвар, ухаалаг хэрсүү байдлыг сорьж эхэлсэн. Тиймээс үнэхээр өөрийгөө аймар ухаалаг гэж боддоггүй л бол ко вирустэй холбоотой хувийн бодлоо жиргээнд бичээд дэмий л болов уу гэдгийн нэг жишээ Ники Минаж болсон юм. 

Тэр өнгөрсөн долоо хоногт болсон “Мет Гала” ёслолд коронавирусийн вакцин хийлгээгүйгээсээ болж оролцож чадаагүй. Яагаад хийлгээгүйгээ ингэж тайлбарласан. “Тринидад Тобагод байдаг манай үеэлийн найз ковидын бакцин хийлгээд төмсөг нь хавдаад, бэлэг эрхтэн нь ажиллагаагүй болчихоод байна. Удахгүй хуримаа хийх гэж байсан боловч сүйт бүсгүй нь гэрлэхээс татгалзлаа. Та нар ч гэсэн вакцин хийлгэхээсээ өмнө сайн бодоорой” гэж жиргэсэн юм. Бас ”Би энэ вакциныг маш нухацтай судалж, олон талын мэдээлэл цуглуулсны үндсэн дээр хийлгэхгүй байхаар шийдсэн” гэж хэлсэн. Тэгсэн чинь Тринидад Тобагогийн Эрүүл мэндийн сайд “манай улсад коронавирусийн вакцин хийлгээд төмсөг нь хавдсан хүн одоогоор байхгүй байдаг байгаа шүү” гэсэн бол Цагаан ордны Олон нийттэй харилцах албанаас Ники Минажид утсаар вакцины тухай зөвлөгөө өгөхөд бэлэн байдаг байгаа шүү гэдгээ хэлсэн. Хоёр улсын төр засаг нь энэ дуучнаа хүний дайтай явуулах гэж хичээж байхуй дор...

Юуны өмнө хатагтай Минаж дуучид дотроос хамгийн ааш муутай, ажилчидтайгаа хатан хаан шиг дээрэнгүй харьцдаг гэдгээрээ алдартай. Клипний зураг авалтын үеэр хамтран ажиллаж байгаа хүмүүсийг өөр рүү нь харахгүй, харц буруулан зогсохыг шаарддаг, бүүр мэйк-ап артистуудаа хүртэл нүд рүү нь харж болохгүй гэж шаардлага тавьдаг. Тэгснээ араас нь ийм жиргээ бичээд байхаар хэн түүн рүү харахыг хүсэх юм бээ эцсийн эцэст. 

ЖАО ВЭЙ ПҮҮФФФ БОЛОВ

#БиАйжБайна

Хятадын алдарт жүжигчин, бидний хайрт “Хуан Жу гэг” Жао Вэй Хятадын коммунист намын хавчлагат өртөж, эх орноосоо дүрвэн гарсан байж болзошгүй тухай мэдээлэл байна. Гэхдээ өөрөө саяхан Бээжинд аав, ээжийндээ байгаа гэж Инстаграмдаа пост оруулаад устгасан. Үнэн худал эсэхийг бүү мэд. 

Өнгөрсөн долоо хоногт түүний нэр интернэт ертөнцөөс ор мөргүй устаж, тоглосон кино бүтээлүүдээс кредит нь арилж, ийм хүн анхнаасаа хэзээ ч байгаагүй мэт “пүүффф” болж орхисон. Чухам яагаад гэдгийг баттай мэдэх хэн ч алга. 

Хятадын эрх баригчид ер нь сүүлийн жилүүдэд ширүүн байгаа. Поп соёлд хатуурхаж, алдартнуудаа хавчин хяхаж, интернэт ертөнцөд өндөр шалгуур тавьж, Ши даргын сургаалийг дагаагүй хэн бүхнийг дайснаар тодруулж буй. Та нар санаж байвал уржнан Фан Бинбин буюу “Хуан Жу гэг” киноны Жин Суо-д тоглодог жүжигчнийг татвараа төлөөгүй гээд ингэж гэнэт алга болгосон. Ээ бурхан минь Хятадад очвол татвараа л сайн төлье гэж бодогдтол айдаст автуулсан юм.

Жао Вэйн хувьд нөхөр нь ядаж байхад тэрбумтан бөгөөд сүүлийн жилүүдэд засаг төртэйгээ хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй байсан. Магадгүй нөхрийнх нь бизнесийн асуудлаас болоод түүнийг ингэж “шийтгэж” байгаа юм бол уу? Ямар ч гэлээ жүжигчин маань энх тунх эргэн ирээсэй. 

Жич: Тавдугаар агьтай л гэрлэх байсын.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
10 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
7
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.24 110.3.243.104

Shut Your Bitch Ass Up Ядахад нэг их лаг реппэр ч биш байж ntr odriin temdeglel hotolj bga bishde nileedchgui ner hundtei site-iin setguulch bas arai ingej bichij bolohgui bhaa. Oort chin ene 2 iin hariltsaa ymar hamaa bnaa hoorondoo l bolj baival. Neeh l sudalj uzle ntr blah2 xxDDDD itged uzdeg l bhda xxasdasd

1 Хариулах


Зочин 2021.09.25 66.181.188.23

vnenshetee rihanna gii nhajud zuger l neg muu gudamjnii muhriin rapper shtee

1 Хариулах


Зочин 2021.09.27 110.3.243.104

Rihanna=Overrated .Your taste in music is trash bro

0


Зочин 2021.09.23 103.26.194.9

Гоё бичлэг юм бэ ход ход

0 Хариулах


Зочин 2021.09.22 150.129.142.54

Хаарин тэхх. Тавдугаар агьтай л гэрлэх бсан

0 Хариулах