Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шатахууны хомсдолтой холбоотойгоор таны мэдэх ёстой 6 баримт


Шатахууны нийлүүлэлтээс үүдэлтэйгээр хомсдол үүсэж, АИ-92 авто бензин худалдаалж байгаа ШТС-уудад урт дараалал үүсээд буй. Шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг манай улсад тулгамдаад буй энэ асуудалтай холбоотой зургаан баримтыг хүргэе. 

1. Яг яав? 

Манай улс сард дунджаар 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг хангадаг ОХУ-ын талаас нийлүүлэлт тасалдсанаас өнөөгийн нөхцөл байдал үүсээд буй юм. Голлох нийлүүлэгч болох Ангарскийн нефть химийн үйлдвэрт засвар хийж буйгаас шалтгаалан есдүгээр сард шаардлагатай 28 мянган тоннын 17 мянгыг буюу 60 хувийг нь л нийлүүлэх боломжтой гэжээ. Энэ сарын 16-ныг хүртэл уг 17 мянгаас 7400 тонн орчмыг нийлүүлээд байв. Гэтэл өнгөрсөн даваа гарагт үлдэгдлийг нь нийлүүлэх боломжгүй байна гэж мэдэгдсэн байна. 

2. Хятадаас авч болохгүй юу? 

Дээр дурдсанчлан Оросын тал 17 мянган тонн шатахуун л нийлүүлэх боломжтой гэсний дараа шатахууны хэрэгцээгээ гүйцээн хангахад шаардлагатай 11 тонныг Хятадын “Чайна ойл” компаниас авахаар гэрээлсэн ч төмөр замаас шалтгаалан есдүгээр сардаа багтаан нийлүүлэхгүй боломжгүй гэсэн байна. Энэ мэдэгдлийн дараа ААН-үүд шатахууны хязгаарлалт хийж эхэлсэн юм. 

3. Оросын талтай хэзээ уулзах вэ?

Манай улсын холбогдох төрийн байгууллага болон шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл ОХУ-ыг зорьсон бөгөөд ОХУ-ын “Роснефть”НХН-тэй ирэх ажлын өдрүүдэд уулзалдах аж. 

4. Яг хэдий хэмжээний шатахуун үлдсэн бэ? 

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 14 хоногийн нөөц, төвийн бүсэд дөрөв хоногийн нөөц байгаа гэв. 

5. Хятад тэгээд яана гэнэ ээ? 

Өчигдөр төрийн төлөөлөл БНХАУ-ын Элчин сайд Цай Вэн Руйтай уулзаж, шатахуун яаралтай татан авах талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Хятадын “Петрочайна интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт 43,440 тонн шатахуун худалдан авах захиалга өгч, 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулсан талаар өнөөдөр мэдээлээд буй. 

6. Карттай хүмүүст л өгч байгаа юу? 

Зарим ШТС АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч буй. Зарим нь олгож байгаа ч өөрсдийн гишүүнчлэлийн карт болон талонтой хүмүүст л худалдаж байгаа юм. Шатахуун борлуулахдаа тухайн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгахыг хориглох тухай шаардлагыг ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүлсэн. Гэвч байгаа нөөцөө хязгаарлалтгүйгээр олговол үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй цагдаагийн газар, эмнэлэг зэрэг байгууллага бензингүй хоцрох эрсдэлтэй хэмээн тус шаардлагыг хүргүүлсэн улсын байцаагчийг шүүмжлэх хүмүүс байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
7 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0