Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"FALLING WALLS LAB MONGOLIA" арга хэмжээний бүртгэл үргэлжилж байна


Үзэл бодлоор нь хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, оюун санааг нь зааглан хаших зорилгоор байгуулсан Берлинийн хана хэрмийг шинийг санаачлагчид эрх чөлөө, эв нэгдэл, тэгш эрхийн төлөө 1989 онд нураасан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдлаас үүдэн шинэ бүхнийг сэдэн санаачилж, манлайлж буй залуусыг дэмжин, тэдний дуу хоолойг дэлхийд нэр хүндтэй судлаачид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор "Falling Walls Lab” чуулганыг Берлин хотноо жил бүрийн 11 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулдаг уламжлал тогтсон. Чуулганы цар хүрээг тэлсээр өдгөө дэлхийн 100 гаруй улс оронд зохион байгуулж, үндэсний ялагчдыг “Falling Walls Lab Finale” чуулганд оролцох эрхээр шагнаж, олон орны шинийг санаачлагчидтай мөр зэрэгцэн өөрийгөө сорих боломжийг олгодог ажээ.

Залуу судлаач,шинийг санаачлагчдад олон улсын түвшинд өрсөлдөн хөгжих боломжийг нээх зорилготой “Falling Walls Lab Mongolia” нь манай улсад аравдугаар сарын 1-ний Баасан гарагт зохион байгуулагдах гэж байна.

Дэлхий дахин сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан энэ цаг үед хил дамнасан өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр чухал болж байна. Хоёр дахь удаагийн "Falling Walls Lab Mongolia" форум нь цахим-цахим бус хосолсон \хэлбэрээр зохион байгуулагдсанаар Монголын залуу эрдэмтэн судлаачдад шинэ нээлт, шинэлэг санаагаа танилцуулах нээлттэй боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

1. Falling Walls Lab Mongolia форум нь бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд гурван минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог.

Үндэсний ялагч нь Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд "Falling Walls Science Summit"-д сонсогчоор оролцох эрхтэй бөгөөд олон улсын ялагч нь мөнгөн шагнал хүртэнэ.

Falling Walls Lab-ийн зорилго нь шинжлэх ухааны дэвшилтэт нээлт, тэдгээрийн эдийн засгийн хэтийн төлвийг дэмжих, инновацийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны салбаруудын залуу авьяаслаг болон бүтээлч сэтгэлгээт эрдэмтэн судлаачдын мэргэжлийн солилцоог эхлүүлэх, тогтвортой хөгжүүлэх, сурталчлах, харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, “Falling Walls”-ийг дэлхийн хэмжээнд харилцан солилцоо, шилдэг туршлагад тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, улс төр, эдийн засаг, нийгмийн нөлөө бүхий нэгдэл “ThinkTank” гэж тодорхойлж болно.

Falling Walls Lab Mongolia форум 2021 оны аравдугаар сарын 01-нд14.00 цагаас МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 болон www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Оролцогчдын бүртгэл www.falling-walls.com/lab/apply хаягаар 2021 оны 09-р сарын 24-ны өдрийг дуустал явагдана.

МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ЧУУЛГАНД ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

Оролцогчдын хувьд бакалаврын зэргээ хамгаалаад 10-аас доошгүй жил, магистрын хувьд 7 жил, докторын хувьд хамгаалаад 3-аас доошгүй жил болсон байх ерөнхий шаардлагатай. Шинэ санаа, судалгаагаа түгээх, хөгжүүлэх зорилготой дээрх шаардлагыг хангасан бүх хүмүүст нээлттэй. Хамгийн гол онцлог нь өөрийн шинэ санаа, судалгаа, шинэлэг санаагаа Англи хэлээр гурван минутад багтаан илтгэж танилцуулах явдал юм.

Энэхүү цахим хосолсон  арга хэмжээг Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ (AMPMC), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) ба Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран, Falling Walls Сан, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Олон улсын инженер, эрдэмтэн эмэгтэйчүүдийн сүлжээ (INWES) болон "Poetry Night"ын залуусын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ АВНА УУ! 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.