Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ковидтой дасан зохицож, хэвийн амьдрахаар шийдсэн 5 УЛС


Дэлхий дахин коронавирусийн "нүүрийг үзээд" 18 сар гаруй хугацаа өнгөрсний эцэст улс орнууд өөр өөрийнхөөрөө коронавирустэй дасан зохицож, хэвийн амьдралдаа эргэн орох бэлтгэлээ хангасаар байна. Зарим улс орнууд хүн амын дийлэнх хувиа вакцинжуулалтад хамруулсан бол зарим нь эдийн засаг болон ард иргэдийн амьдралыг сэргээхийн тулд хөл хориог сулруулсан дасан зохицож амьдрахаас өөр аргагүйд хүрээд буй. Цар тахлын үед нийт иргэдийнхээ амьдралыг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд коронавирустэй дасан зохицох бодлого шийдвэр гаргаад буй 5 улсыг нэрлэж байна. 

#1 Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамгийн сайн авч чадсан улс: Дани

Дани улсын Засгийн газар энэ оны есдүгээр сарын 10-нд коронавирусийн улмаас тогтоосон хязгаарлалтуудыг суллажээ. Ингэснээр иргэд шөнийн клуб, үйлчилгээний газар, ресторанд вакцинжуулалтын гэрчилгээ үзүүлэлгүй үйлчлүүлж болох бөгөөд нийтийн тээвэрт маскгүй зорчих боломжтой юм. Энэ сарын байдлаар тус улсын хүн амын 74 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бөгөөд коронавирусийн тохиолдлын тоо цаашид буурсаар байх төлөвтэй байна. 

Дани улсад бүртгэгдэж буй коронавирусийн тохиолдлын тоо /2020.02-2021.09/:

#2 Ковидтой дасан зохицож хэвийн амьдрахаар шийдсэн улс: Сингапур

Сингапур улсын Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард коронавирустэй дасан зохицон амьдрах төлөвлөгөөг ард иргэддээ танилцуулжээ. "Коронавирус цаашид бүр мөсөн алга болохгүй. Бид дасан зохицож, хэвийн амьдралаа үргэлжлүүлэхийн тулд зөв бодлого шийдвэр баримтлах шаардлагатай" гэж мэдээлжээ. Өнгөрсөн наймдугаар сараас бүрэн вакцинжсан иргэдэд үйлчилгээний газрууд үүдээ нээсэн бөгөөд нэг дор хоёроос илүүгүй хүн цуглах хязгаарлалтыг тав болгон бууруулжээ. 

Сингапур улсад бүртгэгдэж буй коронавирусийн тохиолдлын тоо /2020.02-2021.09/:

#3 Удаашралтай боловч тогтвортой вакцинжуулалт, нээлттэй хил: Тайланд

Тайланд улс ирэх сараас бүрэн вакцинжсан жуулчдад улсын хилээ нээхээр төлөвлөж байна. Тайландын хамгийн том хот Пукет долдугаар сараас олон улсын вакцинжуулалтад хамрагдсан жуулчдад хилээ нээгээд буй. Тус улсын хүн амын 18 хувь нь бүрэн вакцинжсан нь олон улстай харьцуулахад доогуур үзүүлэлт боловч наймдугаар сард эрчийг авч байсан коронавирусийн тохиолдол бага багаар буурсаар байгаа аж. 

Тайланд улсад бүртгэгдэж буй коронавирусийн тохиолдлын тоо /2020.02-2021.09/:

#4 Сулруулсан хөл хорио, бага багаар хэвийн амьдрал руу: Өмнөд Африк 

Өмнөд Африкт нэг дор 250 хүн, гадаад орчинд 500 хүртэлх хүн цуглахыг хориглож, оройн 11 цагаас өглөөний 4 цаг хүртэл хөл хорио тогтоогоод буй. Өнгөрсөн жил оршуулгын үйл ажиллагаанд ч олон тооны иргэд цуглахыг хориглож, зай барихыг шаардан хатуу хөл хорио тогтоож байсан бол ийнхүү сулруулаад байна.  "Коронавирусийн гурав дахь давлагаа хараахан дуусаагүй байна. Хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар цаашид бид хэвийн амьдралдаа бага багаар орох болно" гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас уриалжээ. 

Өмнөд Африкт бүртгэгдэж буй коронавирусийн тохиолдлын тоо /2020.02-2021.09/:

#5 Өндөр хэмжээний вакцинжуулалт, жуулчдад нээлттэй улс: Чили 

Чили улсын хүн амын 87 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан нь олон улстай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Мөн гурав дахь тун вакцинжуулалтын ажил ид өрнөж байна. Өнгөрсөн даваа гарагаас зургаагаас дээш насны хүүхдүүдэд "Синовак" вакцин хийхийг зөвшөөрч, вакцинжуулалтын ажлыг эхлүүлжээ. Ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс тус улс вакцинжсан жуулчдад хилээ нээх юм. 

Чили улсад бүртгэгдэж буй коронавирусийн тохиолдлын тоо /2020.02-2021.09/:

ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар өнөөдрийн байдлаар /2021.09.23/ нийт 229,373,963 коронавирусийн тохиолдол, 4,705,111 нас баралт бүртгэгдэж, 5,776,127,976 тун вакцин хийгдээд байна 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
11 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
11 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.