Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зам тээврийн ослоос үүдэлтэй хүүхдийн нас баралт 33.3 хувиар буурчээ


“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг тэргүүнд тавьж, “Тэг осол зөрчил” уриатайгаар бүхий л үйл ажиллагаагаа явуулдаг. Зам тээврийн осол Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны нэг байсаар байгаа бөгөөд “Оюу толгой” компани 2019 оноос хойш гурав дахь жилдээ зам тээврийн ослын улмаас иргэдийн амиа алдах, гэмтэх эрсдэлийг бууруулах нөлөөллийн ажлыг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүллээ.

“Оюу толгой” компани “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг 2019-2020 онд орон нутгийн замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, жолооч, зорчигчдын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дадал зуршлыг сайжруулах, бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцох соёлыг дэлгэрүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн болон бусад олон нийтийн сувгуудаар дамжуулж нөлөөллийн ажлыг хийж, Чойр, Дархан, Сэлэнгийн замд хурд хэмжигч байрлуулах зэргээр ЦЕГ-ийн бүх аймаг, сум дахь салбаруудтай нягт хамтран ажилласан. Харин 2021 онд бид бага насны хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, зориулалтын суудал дээр хүүхдийг тээвэрлэх хэвшлийг бий болгох, дэмжих зорилго бүхий “Ирээдүйгээ Хамгаалъя” аяныг өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэрэгжүүлж, аяны үр дүнд зам тээврийн нийт осол таван хувь, гэмтэл бэртэл 25.2 хувь, нас баралт 33.3 хувь буурсан бол хүүхдийн гэмтэл бэртэл нэг хувь, нас баралт 33.3 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарлаа. 

Түүнчлэн өмнө суулгасан хурд хэмжигчид үр дүнтэй байсан тул ирэх 10 дугаар сард орон нутгийн замд дахин хоёр ширхэг хурд хэмжигчийг суурилуулах юм. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Манай хамт олны хамгийн чухал үнэт зүйл болсон аюулгүй ажиллагаа, нэгнээ аюул ослоос хамгаалдаг соёл ЦЕГ-ийн нөр их дэмжлэг, хөдөлмөрийн үр дүнд зам тээврийн ослоос Монголчуудыг хамгаалах үндэсний хэмжээний аянд тусгалаа олж байгаад миний бие туйлын таатай байна. Гурван жилийн турш хийсэн олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил маань цаашдаа гучин жил үр дүнгээ өгөх өөрчлөлтийг авчирсан гэдэгт найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр зам тээврийн аюулгүй байдлыг хангаж өөрийгөө, хайртай хүмүүсээ, нийгмийг өргөн хүрээгээр аюул ослоос хамгаалах бүрэн боломжтой юм. Урьдчилан сэргийлэх боломжтой нөхцөлд эрдэнэт хүний амь эрсдэхээс хамтдаа сэргийлцгээе!

Хамтын ажиллагааны талаар:

  • “Яараад яахав дээ”, “Дураараа бишээ дүрмээрээ” аянуудыг ЦЕГ, “Оюу толгой” компани санаачлан, 2019 онд хамтран хэрэгжүүлсэн. ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад, өнгөрсөн жил орон даяар гарсан зам тээврийн ослын тоо өмнөх жилтэй харьцуулахад 14.2 хувиар буурсан байна.
  • Осол ихээр тохиолддог Говьсүмбэр аймгийн Чойр сумын замд хурд хэмжих хяналтын төхөөрөмж суурилуулсан нь зорчигчдыг осолд орох эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн үр дүн гарсан байна.
  • ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлсэн дөрвөн аяны үр дүнтэй ЭНЭ холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.