Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Fantastic Beasts" киноны шинэ ангийн нэр, нээлтийн тов зарлагдлаа


Харри Поттероос өмнөх үеийн шидтэний ертөнцийг өгүүлэх "Fantastic Beasts" киноны гуравдугаар анги 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээлтээ хийхээр боллоо. "Fantastic Beasts: The Secrets of Dumbledore" гэх уг шинэ ангид шидтэн Дамблдорын түүхийг илүү дэлгэрэнгүй өгүүлэх гэнэ. 

Кино зураг авалт 2020 оны эхээр эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас тухайн оны есдүгээр сар хүртэл хойшилжээ. Мөн өмнөх ангиудад жүжигчин Жонни Депп харын шидтэн Гринделвалдын дүрийг бүтээсэн бол шинэ ангид жүжигчин Мадс Миккелсен тогложээ.

Жонни Депп "Fantastic Beasts" кинонд дүр бүтээн, дараагийн ангиудад ч оролцох байсан боловч Амбер Хердтэй үүссэн гэр бүлийн хүчирхийллийн маргаанаас үүдэж Гринделвалдын дүрээс татгалзахыг "Варнер Брос" кино компани санал болгож, Жонни Депп уг саналыг хүлээн авсан билээ.

"Fantastic Beasts: The Secrets of Dumbledore" киноны үйл явдал өмнөх ангиас цөөн жилийн дараах цаг үед өрнөх бөгөөд Дэлхийн II дайны үеийн Рио-де-Жанейро, Берлинд зэрэг хотуудад аж төрөх шидтэнүүдийн амьдралыг дүрслэх юм. 

Киноны найруулагчаар өмнөх хоёр ангийг найруулсан Дэвид Йейтс ажилласан бол зохиолыг Ж. К. Роулинг, Стив Кловз нар бичжээ. 

Эх сурвалж: Hollywoodreporter.com

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Тоглоомын түүх”-ийн Баззын тухай киноны трейлер цацагдлаа
2
11 цагийн өмнө
"Dune" киноны хоёрдугаар анги 2023 онд гарна
3
Уржигдар
UB.life-ийн хөтөч: X.26-XI.02 - Кино, комеди, контемпорари
санал болгох
1
7 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
9 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
14 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

бабаяага 2021.09.26 200.55.245.141

Жонни Депп- гүй кино

0 Хариулах