Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шархалсан зүрхээ анагаахад хэр хугацаа шаардлагатай вэ?


Зүрх шархална гэдэг нь сэтгэл мэдрэмжийн, бүр цаашилбал биеийн маш хүчтэй өвдөлтийг хэлж болно. Заримдаа бидний мэдрэмж, сэтгэл шархлахад бие дагаад өвдөж болно гэсэн үг. Хэн нэгнийг хайрлаж, түүнийгээ алдах, гомдох, гашуудах, харамсах гээд олон төрлийн мэдрэмжийг хэлж болох юм. 

Энэ шаналал хэр удаан үргэлжилдэг вэ? Хэдэн долоо хоногоос хэдэн жил ч үргэлжилж магадгүй. Тодорхой заасан хугацаа байхгүй ч цагийн эрхээр чиний сэтгэл зүрх эдгэх болно. Эдгэх хугацаа урт эсвэл богино байх нь тодорхой шалтгааны улмаас өөрчлөгдөж болдог. 

Маш олон хүн зарцуулагдах дундаж хугацааг олохыг оролдсон

Олон мэдээллийн сувгуудаар тус харилцаанд өнгөрүүлсэн хугацааны талтай нь тэнцэх хугацааг салалтаа даван туулахад зарцуулдаг. Өөртөө өөдрөг зорилго тавин сайн талаас нь төсөөлөх нь танд бага ч болов сайнаар нөлөөлөх бөгөөд бүхнийг даван гарахад хэдий хэр хугацаа зарцуулагдахыг өөртөө зорилго болгон хэлж байх нь сайн нөлөөтэй. 

Онлайн судалгаа

Маш олон жижиг том судалгаа явагдсаны үр дүнг нийлүүл үзвэл шархалсан зүрхээ анагаахад дунджаар 3,5 сараас 1,5 жил зарцуулагддаг. 

Шинжлэх ухааны судалгаа

2007 оны нэгэн судалгаанд эрдэмтэд ойрын зургаан сарын хугацаанд хайртай дотнын хүнээ алдаж, салсан коллежийн оюутнуудыг оролцуулжээ. Тус судалгаанд оролцогсдын дийлэнх нь 11 долоо хоногийн дараа гэхэд сайн үр дүнг үзүүлжээ. Мөн тус хугацаанд оролцогчид өөртөө итгэх итгэл, тайтгарлыг олж авчээ. 

Маш олон шалтгаанууд нөлөөлдөг

Хүн болгоны хувьд хугацаа нь харилцан адилгүй байдаг. Таны хичээл зүтгэл, харилцаа дууссан шалтгаан, харилцаа хэр бат бэх байснаас, хаясан эсвэл хаягдсан гэх мэт олон шалтгаанаас болно.

Тиймээс та аль болох хурдан мартахыг хүсэж байвал хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Мөн танд мартахад садаа болж буй зүйлсээс ангижрах хэрэгтэй. Мөн үнэнтэй нүүр тулахаас айлгүй өөртөө шударга хандах хэрэгтэй. Хурдхан мартахыг хүссэндээ буруу аргуудыг хэрэглэхээс аль болох зайлсхийх. Үүнд. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, өөр хүнийг ашиглах, нөгөө хүнээ гутаан доромжлох, аюултай зүйлс хийх зэрэг орно. Хэрэв яаж ч хичээгээд болохгүй бол мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна.


Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
“Тоглоомын түүх”-ийн Баззын тухай киноны трейлер цацагдлаа
2
8 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
3
9 цагийн өмнө
“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе!
санал болгох
1
8 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
9 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
14 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.