Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын шилмэл өгүүллэгүүдийг АНГЛИ ХЭЛЭЭР үнэ төлбөргүй байршуулжээ


Монгол судлаач герман эрдэмтэн Хэнри Г.Шварцийн 1974 онд орчуулан нийтлүүлсэн "Монголын богино өгүүллэгүүд" нэрт ном Вестерн Вашингтон Их сургуулийн веб сайтад үнэ төлбөргүй байршжээ. Их зохиолч Чадраабалын Лодойдамбын "Чулуун", Дашдоржийн Нацагдоржийн "Хуучин хүү", "Шувуун саарал", Сэнгийн Эрдэний "Хулан", "Наран тогоруу" зэрэг шилмэл 21 өгүүллэгээс бүрдэх эл ном нь гадаад хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн Монголын анхны өгүүллэгийн цоморлог бүтээлийн нэг юм. 

Монгол судлаач герман эрдэмтэн Хэнри Г.Шварц нь 1928 онд Берлин хотноо төржээ. Висконсины Их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд Монгол Улсад 1970-аад оноос хойш хэд хэдэн удаа айлчилсан удаатай. Тэрээр Вестерн Вашингтон Их сургуулийн Монгол судлал, утга зохиолын хичээлийн сургалтад зориулан уг өгүүллэгийн бүтээлийг Монголын үе үеийн шилмэл бүтээлээр бүрдүүлэн нийтлүүлж байжээ. Өнөөг хүртэл тус сургуулийн Зүүн Ази судлалын танхимд уг бүтээлийг ашиглаж буй. 

Мөн уг бүтээлд Ж.Пүрэв, Д.Мягмар, Ж.Дамдиндорж, Ч.Лхамсүрэн, Л.Чойжилсүрэн, Д.Гармаа, С.Дашдооров, С.Бадраа, Ш.Гаадамба зэрэг Монголын нэрт зохиолчдын бүтээлүүд багтжээ. 

Номын орчуулгын эрхийг Вестерн Вашингтон Их сургууль эзэмшдэг бөгөөд тус их сургуулийн олон нийтэд нээлттэй сангаас дээрх бүтээлийг уншин танилцах бол ЭНД дарна уу.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.