Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ намар хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 25 САНАА


Алтан навчис, сэрүүхэн цаг агаар, сүүлчийн бороо, анхны цастай намрын улирлыг дурсамжаар мөнхлөх сэтгэлд дулаахан болзооны санааг хүргэж байна. Ганцаараа, найзтайгаа, хайрттайгаа гээд энэ намрыг адал явдалтай, дурсамжтай, сонирхолтой өнгөрүүлэх өөрийн санаагаар нэмэн баяжуулаарай. 

Холбоотой нийтлэл: Зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 САНАА

#1 Намрын хамгийн үзэсгэлэнтэй нь мэдээж өнгө өнгийн навчис! Тиймээс хүүхэд насаа дурсангаа энэ намар навчсын хатаамал хийгээрэй. Гэхдээ хараахан унаагүй навчийг модноос нь зулгаалгүй, газарт унасан навчсаас л түүхээ мартуузай. 

#2 Намрын өнгийг тольдох. Агаарт гарч, ууланд авирах зэргээр намрын өнгийг бүрэн мэдэрч, харж болох газрыг зориорой. Навчис шарлаад, удалгүй нэг л хүчтэй салхинд өдрийн дотор нүцгэрчих тул аль болох яарахад гэмгүй.

#3 Дулаахан, тэгээд тухтай газар хамт суух. Намрын гоёлоо зүүсэн хотын гудамж руу чиглэсэн хаа нэг тухтай кофе шопыг зориорой. Дуртай уух зүйлээ захиалаад л, өөр юунд ч санаа зоволгүй одоо цагийг мэдрээрэй. 

#4 Хамтдаа чихэвчээр хөгжим сонсон алхах. Ингэхдээ нэг чихэвчээр хамт сонсоорой. 

#5 Намрын "плейлист" үүсгэх. Хамтдаа энэ намарт зориулан хамгийн дуртай дуунуудаараа жагсаалт үүсгэн хуваалцаарай. Mp3 юм уу, кассет дээр хуулчихвал ч... 

#6 Сүүлчийн бороотой болзоо товлох. Энэ оны сүүлчийн борооноор болзохоор тохиролцоорой. "Сүүлчийнх" гэж таах аргагүй л дээ. Гэхдээ ихэвчлэн аравдугаар сарын сүүлчээр ордог тул цагийг нь мэдрээд уулзахад л болно. 

#7 Хамтдаа намрын тухай кино үдэшлэг хийх. Нэгэндээ гэнэтийн бэлэг барин кино тасалбар бэлэглээрэй. Гэхдээ энэ удаа театрт биш гэртээ ч юм уу, тухтай газар сонгоорой. Тэгээд гараар бэлтгэсэн тасалбар бэлтгэн, попкорн ундаа дагалдуулбал ямар вэ? 

#8 Хайртай хүндээ дулаахан цамц бэлэглэх. Өөрийн гараар нэхэж өгвөл ч ... 

#9 Парк дээр тоглох. Дараа зун хүртэл парк ажиллахгүй учраас намар хаахаас нь өмнө хаалтын "тоглолт" хийгээд аваарай. Гадаа сэрүүхэн учир дулаахан хувцсаа өмсөж, халуун зүйл уухаа мартуузай. 

#10 "Аймшгийн баяр"-т хамт явах. Эсвэл хоёулханаа тэмдэглэх. Цар тахал гээд гадуур болох эвэнтүүдэд очих эрсдэлтэй санагдаад байвал хоёулханаа л тэмдэглэчих. Ямар дүрд хувирах вэ? 

#11 Сэрүүхэн орой + Лаа + Намрын тухай бодол

Намар юу хийх дуртай, хүүхэд байхдаа юу хийдэг байсан, юу хийхийг хүсдэг тухайгаа хамтдаа ярилцаарай. Ингэхдээ зөөлөн хөгжим тавьж, хэн хэндээ тайван тухтай орчин бүрдүүлэхийг хичээгээрэй. 

#12 "Зөвхөн бид хоёрын жагсаалт" гаргах. Өөрсдийн хийхийг хүсч буй зүйлсээ жагсаан бичээд эхнээс нь хийгээрэй. Эсвэл дундаа жижигхэн хайрцаг гаргаад, сугалаа шиг холиод нэг нэгээр нь гаргаж хэрэгжүүлээрэй.

#13 Дурсамжийн аялал хийх. Арван жилийн сургуулиараа ороод гараарай. Намрын навчис хаялаад дурсамжийг тань эрхгүй амилуулах болно. Тэгээд бодолд орсон бүхнээ түүнтэй хуваалц. 

#14 Энэ намрыг мөнхлөх гэрэл зураг дараарай. Заавал гоё, чанартай зураг байх албагүй. Та хоёрын хувьд "хөөрхөн" санагдсан, үнэ цэнтэй, дурсамжтай гэсэн дүр зургийг л буулгахад болно. 

#15 Галт тэргээр хаа нэг тийшээ аялаарай. "Харсан зүгтээ" байвал ямар уу? 

#16 Номтой болзоо хийх. Нэг нэгэндээ энэ намар унших номыг нь сонгон бэлэглээрэй. Яруу найргийн ном байвал бүр ч гоё! 

#17 Гэртээ майхан барьж тоглох. Гадаа гармааргүй намрын өдөр байдаг даа? Тэгвэл хүүхэд байхдаа тоглодог байсан шигээ гэртээ майхан барьж тоглоорой. 

#18 Навчин захиа солилцох. Хамт байхдаа газарт унасан нэг ширхэг томхон навчийг сонгож аваад нэгэндээ үг, захиа бичин өгөөрэй. 

#19 Дугуйтай аялах. Хоёулаа дугуй унаж чаддаг бол дугуйтай аялал хийгээрэй. Өдрийн хоолоо бэлтгээд аваад явахаа ч мартуузай. 

#20 Хамтдаа сайн үйл хийх. Гадаа сэрүүсч, хүйтэрч байгаа учраас хэн нэгэнд сэтгэлийн дэм өгөх сайн дурын ажилд хамт нэгдээрэй. 

Сайн дурын ажил хийх боломжтой 9 байгууллага

#21 Уран зургийн үзэсгэлэн үзэх. Энэ намар дэлгэгдэж байгаа шинэ сонирхолтой үзэсгэлэнгүүдээр зочлоорой. 

Урлагийг мэдэрч болох Улаанбаатарын 12 галерей 

#22 Нэгэндээ зориулан чаддаг зүйлээ хийж өгөх. Шүлэг, дуу, гараар хийсэн зүйл, богинохон ая, гэрэл зураг, аудио, бяцхан бялуу, тэмдэглэл гээд юу ч байж болно. Өөрийн чаддаг зүйлээр түүнийг баярлуулаарай.

#23 Намрын наранд хүслээ шивнэх. Намрын өглөө эртлэн босоод эсвэл үдэш шингэх үест нь хүслээ шивнээрэй. 

#24 Дуртай уух зүйл, амттанаа бэлтгээд зугаалгаар явцгаая. Гэхдээ гадаа хүйтэн санагдаад байвал энэ удаа том өрөөнд!

#25 Юу ч хийлгүй зүгээр л хамт байх. Заримдаа бид нэгэнтэйгээ хамт байгаа хэр нь л бүрэн дүүрэн анхаарч чаддаггүй, өөр зүйл хийсээр л байдаг. Тиймээс энэ намар утас, интернэтээ унтраагаад өдрийг 100 хувь нэгэндээ зориулаарай.  



Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
“Тоглоомын түүх”-ийн Баззын тухай киноны трейлер цацагдлаа
2
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
3
7 цагийн өмнө
“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе!
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
8 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
13 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.