Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ намрын эморлын хөтөч: Унших ном, сонсох дуу, үзэх кино...


"Навчис цэцэгс болон хувирдаг учраас намар бол өөр нэгэн хавар юм" гэх гүн ухаанч Альбер Камюгийн үг бий. Өнгө өнгийн навчис, дулаахан хүрэм, халуун уух зүйл, сэрүүхэн цаг агаар, сүүлчийн бороо, анхны цастай намар бүр шинэхэн. Энэ намар сэтгэлд тань дулаахан тэврэлт шиг мэдрэмж төрүүлэх дуу, унших ном, үзэх киног санал болгож байна. 


1. Дуу

Б.Бадрууган - Сэрүүн цэцэгс

Саргүй шөнийн сувдан шүүдрийг

Шимсэн цэцэгс сэрүүн байна

Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг

Сэрүүн цэцэгс сонссон болов уу...

Simon & Garfunkel - Leaves That Are Green

Энэ дууг бичихдээ би хорин нэгтэй байлаа

Одоо харин хорин хоёртой болжээ, энэ ч төд удахгүй

Цаг хугацаа яарсаар байна...

Ногоорох навчис хүрэнтэж эхэлнэ

Салхитай хамт хаа нэг тийш зүглэнэ

Алган дээр чинь эмтрэн үйрнэ...

Playlist: Аз жаргал, дулаан мэдрэмж төрүүлэх "алтан шаргал" 18 ДУУ

2. Кино

Ким Ки Дук - "Хавар, зун, намар, өвөл…дахиад хавар” (2003)

Ээлжлэн солигдох улирал, зэнгийн мөн чанар, аядуу тайван ахуй, хавар, зун, намар, өвөл, тэгээд хавар... Намрын улиралд магадгүй юмс хамгийн ихээр хувьсан өөрчлөгддөг. Сэрүүхэн намрын үдэш сэтгэл, зүрх гарган үзэх кино.

Х.Дамдин - "Мартагдашгүй намар" (1975)

Монголын намар цаг, оюутан ахуй, дурсамж, залуу нас, хөдөлмөр, хүсэл бодлын тухай өгүүлэх алтан үеийн уран бүтээл. Гэхдээ энэ удаа илүү "тогтож", үзэгдэл бүрийг нь анхааран үзмээр... 

3. Ном

Ц.Дэлгэрмаа - "Зүрхэнд агч Намур"

Хайрлахад, хамаг сэтгэлээрээ хайрлахад зориг хэрэгтэй.

Халирч, хальсан дороо нуугдаж,

Үг хэлгүй цэмцгэр алхахад

Өв тэгш жаргалтай харагдахад

Хайлуулж, чамайг урсгадаг хайр л илүүдэж мэднэ...

Б.Батзаяа - "Баяртай гуниг минь"

Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ

Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт

Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх чинь юу вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
3 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.