Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“The Conjuring” киноны сүнстэй байшинг 1.2 сая долларт худалдана


2013 онд үзэгчдийн хүртээл болсон “The Conjuring” киног бүтээхдээ АНУ-ын Род-Айланд муж дахь сүнстэй байшингаас сэдэвлэжээ. Тэгвэл Mott & Chace үл хөдлөх хөрөнгийн агент кинонд ашигласан 300 метр квадрат бүхий байшинг 0.08 га эдлэнгийн хамтаар 1.2 сая ам долларт худалдана гэж мэдэгджээ.

Байшинд 1800 оны үед амьдарч байсан Батшеба Шерман гэх хүний сүнс хорогдсон гэж үздэг. Олон жилийн настай хуучин сууцанд учир нь үл тайлагдах олон хэрэг болсон удаатай. Үүний талаар хийсэн баримтат кинонууд ч байдаг аж. 

“The Conjuring” киноны зураг авалтыг өөр газар хийсэн ч кино зохиолын санааг 1970-аад оны үед Род-Айландын сүнстэй байшинд амьдарч байсан Перроны гэр бүлийн түүхээс сэдэвлэн бүтээжээ. Каролин болон Рожер Перрон нар таван охиныхоо хамт тус байшинд амьдрахдаа тавилга хөдлөх, ор чичирхийлэх, өмхий мах үнэртэх, тэжээвэр нохой нь үл мэдэх  шалтгаанаар үхсэн зэрэг хачирхалтай  явдлуудын гэрч болж байжээ. Арга ядсан тэд 1973 онд буг чөтгөр судлаач хос болох Эд болон Лоррейн Уорон нарт ханджээ. Тэдний тэмдэглэж үлдээснээр байшинд аллага, амиа хорлолт, хүчингийн түүхээс улбаатай олон муу энерги, сүнс чөтгөр шингэсэн гэнэ.

Хий үзэгдэлтэй гэгдэх сууцыг 2019 онд Женнифер болон Кори Хайнзен нар 439 мянган доллараар худалдан авсан байна. Түүнээс хойш буг чөтгөр судлаачдад өрөө түрээслэн, үйл ажиллагаа зохиох зэргээр бизнесийн зорилгоор ашигласаар иржээ. Тэдний охин Мэдисон сүнс харсан түүхээ ТикТок хуудастаа дэлгэж дагагчдаа нэмж амжсан байна.

Ийнхүү “The Conjuring” киноноос болж олны анхааралд өртсөн сүнстэй байшингийн дараагийн эзэн хэн байх бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна.


Эх сурвалж: The New York Post

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.