Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Squid Game" киноны Далгона чихрийг хэрхэн гэртээ хийх вэ?


"Squid Game" цуврал киноны хоёр дахь даалгаврыг та санаж байгаа байх. Далгона болон зүүтэй сав хүмүүст тарааж өгөөд, тэрхүү дүрсийг хурдан хугацаанд буталж, гэмтээлгүй гаргаж авах ёстой байдаг шүү дээ. Манай гол дүрийн залууд хамгийн хэцүү дүрс ирсэн ч тэрээр долоосоор байгаад хугацаандаа амждаг. 

Тус тоглоомыг дуусгах цаг 10 минут байдаг. Та 10 минутад энэ тоглоомыг давж чадах байсан уу?

Далгона чихэр нь 1960-1970 оны үед хүүхдүүдийн дунд маш түгээмэл, дуртай амттан нь байсан юм. Үүнийг цагаан элсэн чихрээр хийдэг. Хэдий дээр үед иддэг байсан ч одоо болтол та Солонгосын зарим гудамжны мухлагаас тэр чихрийг олж идэх боломжтой.

90-ээд оны үед харин Далгоно нэг ёсны мөрийтэй тоглоомын хэрэгсэл болон хувирчээ. Оролцохыг хүссэн хүн нэг удаагийн оролдлогодоо 50-100 вон төлж оролцоно. Хэрэв дээр нь гаргасан дүрсийг ямар ч гэмтэлгүй гаргаж ирж чадвал 300-500 вон хожих боломжтой байжээ. Хамгийн түгээмэл ашигладаг арга нь зүүг шүлсээрээ норгож байгаад ирмэгээр нь хатгах байж.

Хэрхэн Далгона хийх вэ?

1. Ирмэгүүдэд анхаарлаа хандуул 

Эхний алхам маш энгийн. Та өөрт тохирох хэмжээний цагаан элсэн чихрийг саванд хийж хайлуулах бөгөөд 1 минут орчим хугацаанд ирмэгийг болгоомжтой ажиглаж, хэт удаан хайлуулж, наалдуулахаас сэргийл. 

2. Ирмэгээс гол хэсэг рүү татах

1 минут хүлээсний дараа таны хийх дараагийн зүйл бол хайлсан чихрийн ирмэгээс нь эхлээд савхаар дотор тийшээ татаж эхлэх. 

3. Болгоомжтой хутгах 

Дараагийн хийх зүйл нь маш болгоомжтойгоор тойрог хэлбэртэйгээр хутгаж эхлэх юм.

Сахар бүрэн хайлаагүй тохиолдолд жижиглэж бутлахаа мартуузай. Огт бөөгнөрүүлж болохгүй.

4. Хүнс сод хийнэ

Энэ үед хамгийн болгоомжтой байгаарай. Та хэт их хийж болохгүй, багахан хэмжээтэй хийх ёстой шүү. Тэр чигтээ мэдрэмж шаардах ажил. Их хийчихвэл амт нь тийм ч гоё болохгүй.

Дараа нь дахиад хутгаж эхэлнэ. Хэрэв хүнсний сод зөв хэмжээтэй хийсэн бол карамел шиг өнгөтэй болж хувирна.

5. Дараагийн чухал алхмууд!

Карамел шиг гоё бор өнгөтэй болсны дараа та хурдан холихын өмнө өмнөхөөсөө ч илүү маш удаанаар 3-4 удаа хутгана.

Харин дараа нь илүү хуран хутгаж эхлэх хэрэгтэй.

6. Бараг л бэлэн боллоо! Одоо сүүлийн алхмууд.

Одоо харин иштэй чихэр болгох хэрэгтэй. 

Хүйтэн болгосон тавцан дээр хэлбэрт оруулан асгаж, түүнийхээ ирмэг дээр модон иш зоож байрлуулаарай.

Дараа нь өөрийн хүссэн дүрсээрээ чимэглэ. "Squid Game"-д өрсөлдөөгүй болохоор санаа зоволгүй дүрсээ сонгоорой. Хэрэв найзуудтайгаа уралдах гэж байгаа бол харин үндсэн дүрсүүдээс сонгоход буруудахгүй. Хатаж, хатуурахаас нь өмнө дүрсээ дээр нь дарж бэлдээрэй. Хэт хүчтэй дарж болохгүй шүү.

Заавал анхаарах зүйлс!

Амархан харагдаж байж болох ч тийм биш шүү. Та энгийн шанага, төмөр халбага хэрэглэж болохгүй. Хайлаад, шатаад урсаж мэдэх юм. Тиймээс зузаан төмөртэйг сонгож хийгээрэй. 

Бас галыг зөв тааруулах хэрэгтэй. Хэт ширүүн биш, бага зэрэг гал дээр хий. Үгүй бол түлэгдээд, муухай болно. 

Мөн сахар хайлж дуустал огтхон ч зогсолтгүй хутгах хэрэгтэйг анхаар! 

Мэдээж хүнсний содыг мөн маш бага хийгээрэй. 

Эхний удаа хийхэд бүтэлгүйтэж болно гэдгийг сана. Гэхдээ бүү бууж өгөөрэй.

Бүтэн бичлэгийг эндээс үзээрэй:


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
8
1
0
1
1
3

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Javhlan 2021.09.29 202.9.47.35

Thank you

0 Хариулах