Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ринго Старр: “The Beatles: Get Back” кино манай хамтлагийг үнэн мөнөөр нь харуулсан



Ирэх арваннэгдүгээр сард олонд хүрэх “Get Back” цуврал кино “Битлз” хамтлагийг үнэн мөнөөр нь харуулна хэмээн тус хамтлагийн бөмбөрчин Ринго Старр ярьжээ. 1970 оны “Let It Be” кино “Битлз” хамтлагийн уур амьсгалыг зөвөөр харуулж чадаагүй гэж тэрээр боддог аж. “Тэр кинонд бидний цомгоо бичүүлэх нэг сарын хугацаан дахь олиггүй мөчүүдийг л буулгасан. Үнэхээр ямар байдгийг харуулсан гэж бодохгүй байна” хэмээн “Let It Be” киноны талаар ярьжээ. 1969 оны нэгдүгээр сард “Let It Be” цомгоо бичүүлэх үед хамтлагийнхны дунд үүссэн зөрчил сөргөлдөөнийг голчлон харуулсан уг бүтээл нэгэн арваны турш хөгжмийн салбарын нүүр царай болж, сая сая залуусын бүтээн туурвих хүслийг өдөөсөн тус хамтлагийн өнгө, уур амьсгалыг илэрхийлэхгүй гэж үзсэн нь тэр. 

Харин удахгүй гарах “Get Back” баримтат киноны тухайд Р.Старр “Бидний баяр баяслыг мэдрүүлэх байх. Бид инээд хөөрөөр цалгисан, урьд нь хаагуур ч цацагдаагүй 56 цагийн бичлэг олсон.” гэжээ. Богино хэмжээний гурван ангитай “The Beatles: Get Back” цувралыг “Бөгжний эзэн” киногоор нь бидний мэдэх Питер Жэксон найруулсан байна. 

Ирэх сарын 12-нд “The Beatles: Get Back” нэртэй ном мөн худалдаанд гарах юм. Эл номд “Битлз”-ийн хамтдаа уран бүтээл туурвисан сүүлчийн жилийг өөрсдийнх нь үгээр өгүүлсэн гэнэ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
2
3 өдрийн өмнө
Фото: АйЮ Инчон стиль
3
2024.04.18
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.