Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хөгжмийн авьяасыг хөгжүүлэх өдөр тутмын энгийн аргууд


Хүн бүрт хөгжмийн авьяас харилцан адилгүй заяагддаг. Зарим хүмүүс төрөлхийн сонсгол сайтай, хөгжмийн мэдрэмжтэй байдаг бол зарим нь дууны нотуудыг төдийлөн ялгаж чаддаггүй. Гэхдээ төрөлх авьяас чадамжаас үл хамааран хичээл зүтгэлээр ямар ч чадварыг бүрэн хөгжүүлж, сайжруулан, хүссэн төвшиндөө хүргэх боломжтой. Хэрвээ та хөгжмийн авьяасаа нэмэгдүүлж, сонсголоо сайжруулан, хөгжмийн зэмсэг тоглож, сайхан дуулдаг болохыг хүсвэл өдөр тутам хөгжимтэй ойр дотно байгаарай.

Холбоотой нийтлэл: Хүнд байгалиас заяадаг 8 төрлийн чадамж

Хөгжмийн авьяас гэж юу вэ? 

Харвардын их сургуулийн профессор, сэтгэл судлаач Ховард Гарднер 1983 онд гаргасан “Frames of Mind” гэх номдоо хөгжмийн авьяасыг айзам хэмнэл, хөг аялгуу, дууны өнгө, хөгжмийн сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвар хэмээн тодорхойлоод дараах 4 төрөлд ангилжээ.

1. Хоолойн чадвар - Хөгжмийн хэм аялгуунд тохируулан дуулах ур чадвар. Хэм хэмнэлийг мэдрэх авьяас. 

2. Найруулгын чадвар - Дуу хөгжим бүтээн туурвих, ая аялгуу зохиох, дууны үг бичих, өөрийн бодол оюунаар шинэ хөгжим бүтээх ур чадвар. 

3. Хөгжмийн чадвар - Хөгжмийн зэмсэг тоглох, удирдах чадвар. Ихэвчлэн бага насанд төлөвшдөг ч насан хүрэгчид хичээллэсний үр дүнд эзэмших боломжтой. 

4. Сонсгол - Сонгодог, жазз, рок, инди гэхчлэн хөгжмийн урсгалуудыг танин мэдэх, хөг аялгууг мэдрэх, даган дуурайх, сонсоод эргүүлэн сонссоноо тоглох ур чадвар. 

Хөгжмийн авьяасыг хөгжүүлэх өдөр тутмын энгийн аргууд: 

  • Шүршүүрт дуулах, өдөр тутам дуу аялах
  • Хөгжмийн нот сурах, нот таах тоглоом тоглох
  • Хөгжим сонсох, аль болох их!
  • Дууны үгийг чагнаж сонсох
  • Шүлэг бичих, яруу найргийн ном унших
  • Ямар нэг хөгжмийн зэмсэг тоглох
  • Долоо хоногт нэг удаа өөрийн сонсдогоос огт өөр урсгал жанрын хөгжим сонсох
  • Дууны ая зохиох, ая зохиодог програмуудаар хичээллэж үзэх
  • Суралцах, хоол хийх, хувцаслах, ажиллах үедээ "background" буюу арын суурь болгон хөгжим сонсох
  • Шувуудын жиргээ, замын дуу авиа, (угаалгын машины чимээ) гэхчлэн өдөр тутмын жижигхэн зүйлсээс хөг аялгууг олж сонсох, мэдрэх, мэдрэх гэж хичээх
  • Нэг дуу, нэг аялгууг бүрэн цээжлэх, хаана ч хэзээ ч сонссон үг, нот бүрийг нь таних хэмжээнд тогтоох
  • Олны өмнө зоригтой дуулах, хэрэв тийм боломж олдвол ямар дуу дуулахаа урьдчилан сонгож, хичээллэх
  • Хөгжим сонсож бүжиглэх
  • Амьд хөгжмийн тоглолтод очих, дуурь балет үзэх
  • Мэдрэмжээ хөгжим, ая аялгуугаар илэрхийлэх 
  • Хөгжим сонсоод мэдэрсэн зүйлээ үгээр илэрхийлэх
  • Өөрийн дуртай урсгалын хөгжмийн хамтлаг, дуучдын тухай судалж мэдэх, дууны тухай түүхүүдийг унших
  • Шувуудыг зөвхөн жиргээгээр нь таньж мэддэг болох гэхчлэн өөр өөр хэмнэлийг таних сонсголоо сайжруулах
  • Өөрийн дуулах хэв маягтайгаа ижил төрлөөр уран бүтээл хийдэг хамтлаг дуучдыг олж мэдэх, тэдний дуунаас дуулж үзэх
  • Хэрвээ хамтлагтай болбол ямар үүрэг гүйцэтгэхээ бодож үзэх, тэр авьяас чадвараа хөгжүүлэх
  • Өдөр бүр дуу сонсох, өөрийн мэдрэмж бүртээ тохирох дууны жагсаалт үүсгэх
  • Ямар хөгжимд сэтгэл хөдөлж, даган дуулж, бүжиглэхийг хүсч буйгаа анзаарах
  • Хөгжмийн төрлүүдийг дэлгэрүүлэн судлах, ямар төрөлд хамгийн их татагдаж буйгаа мэддэг байх гэх мэтээр хөгжмийн авьяасаа өдөр тутам хөгжүүлээрэй. 

Эх сурвалж: "Frames of Mind" ном

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
7 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.