Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Пандора" баримтууд | Эрх мэдэлтнүүдийн оффшор мэдээллийн цунами

"Пандора" баримтад Монголын хоёр улстөрчийн мэдээлэл багтсан нь анхаарал татаж байгаа юм.


Олон улсын 600 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлч нэгдэн дэлхийн лидерүүдтэй холбоотой оффшор дансны шинэ мэдээллийг дэлгээд байна. "Pandora papers" гэх энэ баримт нь оффшор үйлчилгээ үзүүлэгч 14 фирмийн 11.9 сая бүртгэлийн мэдээллийг нэгтгэсэн сан бөгөөд нийт 200 орчим бүс нутаг, улс оронтой холбогдож байгаа нь далд мэдээллийн цунами дэгдээж байна гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл онцолжээ. 

Эрх мэдэлтнүүд, их хэмжээний хөрөнгөтнүүд нь хууль тогтоогчид, хяналт шалгалтын байгууллагууд болон олон нийтээс хэрхэн мөнгөө нуудаг, тэдний хөрөнгийг "нууц" гэсэн ангиллаар хууль, санхүүгийн фирмүүд яаж далдалдаг талаарх цогц системийг илрүүлснээрээ "Pandora papers" өмнөх мэдээллээс ялгаатай юм.

Нийт 2.94 тэрабайт хэмжээтэй баримтыг судлахад 117 орны 600 гаруй сэтгүүлч ажилласан бөгөөд The Washington Post, The Guardian тэргүүтэй хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтран ажиллажээ. "Эдгээр нь баян, нөлөө бүхий удирдагчид болон заримдаа гэмт хэрэгтнүүдийн нууц хөрөнгийг тэдэнд туслах нэрийдлээр татварын диваажин гэгдэх оффшор бүсүүдэд "зохицуулж" өгдөг фирмүүдээс илрүүлсэн мэдээлэл" гэдгийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлийн сурвалжлагч Вилл Фицгиббон хэлжээ.

"Pandora" баримтуудад дурьдагдсан оффшор бүсүүдэд Төв Америкийн Белиз, Виржиний арлууд, Сингапур, Кипр, Швейцарь улс болон АНУ-ын Өмнөд Дакота, Дэлавар муж багтсан байна. Энд үйл ажиллагаа явуулдаг фирмүүд "Бид ямар ч хууль зөрчөөгүй" гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгсөн бөгөөд оффшор бүсэд компани байгуулах, мөнгө, хөрөнгөө бүртгүүлэх нь хууль бус үйлдэлд тооцогддоггүй. Гэвч өөрийн оронд хууль бусад тооцогдох болон ёс зүйгүй, зүй бус аргаар олсон мөнгөө ийнхүү далдлах нь хэвийн зүйл биш.

"Пандора" баримтаар нийт 300 гаруй улстөрч болон "Forbes"-ийн жагсаалтад багтдаг 130 тэрбумтны хөрөнгө илэрчээ. Чехийн Ерөнхий Сайд, Кени, Украйны Ерөнхийлөгч зэрэг олон нэрс байгаагийн дотор Монголын хоёр улстөрчийн мэдээлэл багтсан нь мөн анхаарал татаж байгаа юм.

Таван жилийн өмнө "Панамын баримтууд" ил болсны дараа дэлхийн олон улсад оффшор данстай холбоотой реформын өөрчлөлтууд явагдсан. Далд хөрөнгөө мэдүүлэх, аль нь хууль бус, аль хуулийн дагуу гэдгийг ялгаж салгах шаардлагатай гэсэн олон ч хэлэлцүүлэг өрнөсөн. Гэсэн ч "Пандора" баримтуудаас харвал хөрөнгөтнүүд мөнгөө нуух шинэ арга хэлбэр олж, илүү нарийн системийг бүрдүүлжээ. Учир нь, энэ удаагийн баримт "Панамын баримтууд"-тай харьцуулахад хоёр дахин их буюу нийт 29 мянган оффшор дансны мэдээллийг цуглуулсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Өчигдөр
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Өчигдөр
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.