Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Pandora Papers”-аас онцлох таван баримт: Тони Блэйр, Зеленский, Пиньера...


117 улсын 600 гаруй сэтгүүлч 11.9 сая баримтыг хоёр жил орчим судалж шинжсэний эцэст “Pandora Papers” нэрийн дор нийтэлсэн талаар мэдээлсэн. 1971-2018 онд оффшор бүсэд байгуулагдсан 27 мянган компанитай холбогдох мэдээллээс үзэхэд, улстөрч, нийгмийн зүтгэлтэн, олны танил хүмүүст хөрөнгөө нууж, татвараас зайлсхийх боломж олгодог, олон улсын, нарийн зохион байгуулалттай тогтолцоо нэгэнт тогтжээ. 

Оффшор бүс судлалаар мэргэшсэн, Беркли их сургуулийн судлаач Габриэл Зукманы тооцоолсноор дэлхийн нийт ДНБ-ий 10 хувьтай тэнцэхүйц хөрөнгө оффшор бүсэд бүртгэлтэй буй. Улс орнууд татвараар дамжуулан төсөвтөө төвлөрүүлэх байсан олон зуун тэрбум ам.долларыг алдсан гэсэн үг. 

“Пандора баримтууд”-аас онцлох таван баримт: 


1. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера багын найз, бизнесмен Карлос Дэланод зэс, төмрийн хүдрийн орд Минэра Домингаг зарсан нь илэрчээ. Энэ хүрээнд Чилид 14 сая ам.доллар, Виржинийн арлуудад 138 сая ам.долларыг нь, нийт 152 саяыг гурав хувааж төлөхөөр гэрээлсэн аж. Гэхдээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь хянаж шалгахгүй гэсэн баталгаа гаргаж өгвөл л сүүлчийн шилжүүлгийг хийнэ гэсэн нөхцөл тавьсан байна. Пиньера нөлөөллөө ашиглан, хэлсэн нөхцөлийг нь биелүүлсэн аж.

2. Пакистан, Нидерланд, Бразил, Мальта, Францын Эдийн засаг, Сангийн сайдаар ажиллаж байгаа болон ажиллаж байсан эрхмүүд оффшор компанитай нэр холбогджээ. Тэр дунд Олон Улсын Валютын Сангийн захирал асан Доминик Стросс-Каны нэр байгаа нь анхаарал татаж байна. 

3. Бразилийн эдийн засагт ихээхэн нөлөөтэй хоёр хүн буюу Эдийн засгийн сайд Паулу Гедес, Төв банкны ерөнхийлөгч Роберто Кампос Нето нарын тухай мэдээлэл Латин Америкийг шуугиулж буй. Паулу Гедесийн хэрэгжүүлсэн татварын шинэчлэл оффшор бүс дэх хувийн хөрөнгийг дарамтаас чөлөөлөх зорилготой байжээ хэмээн шинжээчид үзэж байгаа аж. 

4. Иргэд татвараа шударгаар төлөх ёстой хэмээн удаа дараа ярьж асан Тони Блэйр 8.8 сая ам.долларын барилгыг ямар ч татвар төлөхгүйгээр худалдан авч, 400 мянган ам.долларын татвараас зайлсхийжээ. Тэрээр Бахрейны Аялал жуулчлал, үйлдвэрлэлийн сайд Зайед бин Рашид аль-Заяанигаас оффшор үл хөдлөх хөрөнгийн компани худалдан авсан байна. 

5. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сард “Maltex Multicapital Corp” хэмээх оффшор компанид эзэмшдэг хувиа дотнын найз Сергей Шефирт зарсан байна. С.Шефир одоо ч эзэмшсээр буй аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Уржигдар
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
8 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.