Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фэйсбүүк, Инстаграм 6 цаг тасалдахад ЮУ, ЮУ болсон бэ?


Даваа гарагт /2021.10.06/ Фэйсбүүк компаний дотоод сүлжээнд доголдол үүссэний улмаас 6 цагийн турш тус компаний эзэмшдэг фэйсбүүк, инстаграм, whatsapp зэрэг сошиал сүлжээд дэлхий даяар ажиллагаагүй боллоо. Олон улсын 3.51 тэрбум гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том сошиал сүлжээ ийнхүү доголдсоноос тус компани л гэхэд 100 сая ам.долларын алдагдал хүлээж, үүсгэн байгуулагч Марк Цукерберг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн 5-т бичигддэг байсан бол 9-р байр руу ухарлаа. Үүнээс гадна юу, юу болов?

Фэйсбүүк, Инстаграм яагаад доголдсон бэ?

Марк Цукерберг 6 цагийн дараа сошиал хаягаараа "доголдол" үүссэнд хэрэглэгчдээсээ уучлал хүссэн юм. Харин тус компаниас албан мэдэгдэл гаргахдаа "Гол хүлээн авагч системд тохиргооны өөрчлөлт хийх болсон тул дата төв хоорондын сүлжээний урсгалд саатал үүсэж доголдол гарлаа. Дата төвүүд нэг нэгээрээ хэвийн ажиллагаанд эргэн орж байна" гэжээ. 

Фэйсбүүк, Инстаграм саатахад хэн, хэчнээн мөнгө алдсан бэ? 

Сошиал сүлжээ хөгжүүлэгчид, бизнес эрхлэгчид сүлжээ тасарсан 6 цагийн хугацаанд нийт 100 сая ам.долларын зар сурталчилгааны орлогыг Фэйсбүүк компанид оруулах байсан нь ийнхүү зогссон юм. Алдагдал тооцоолох "Downdetector" хүрээлэнгийн мэдээллээс үзвэл, дэлхий даяар 10.6 сая нэгж гаруй ямар нэг санхүүгийн асуудал, бэрхшээл тулгарсан гэжээ. 

Сошиал нөлөөлөгчдөд (influencer) хэрхэн нөлөөлсөн бэ? 

Сошиал сүлжээний нөлөөлөгчид их хэмжээний алдагдал хүлээсэн байх магадлалтай. BBC-д ярилцлага өгсөн Малайзын сошиал нөлөөлөгч Деннис л гэхэд өдөрт 8,000 гаруй хандалт авдаг байсан бол тасалдсан өдөрт 5,000 болон тоо нь буурчээ. Харин Их Британийн сошиал нөлөөлөгч Жош Клэйдэн "Тухайн өдрийн үдэш 4000 евро бүхий мөнгөн дүнтэй 4 видео бичлэг оруулахаар төлөвлөж байсан нь юу ч  үгүй бүтэлгүйтлээ" гэжээ. Зөвхөн сошиал сүлжээнээс 100 хувь хамааралтай санхүүждэг нөлөөлөгчдөд уг доголдол бүр ч хүчтэй туссан байх боломжтой бөгөөд хэрвээ нэг л өдөр фэйсбүүк, инстаграм хаагдвал хэрхэн амьдрах тухай олон нөлөөлөгчид санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Мөн өөр баталгаатай платформууд руу "нүүж" буйгаа ч мэдэгдсээр байна. 

Фэйсбүүк үнэхээр аюулгүй платформ мөн үү?

Фэйсбүүк компаний хуучин ажилтан Фрэнсис Хауген өнгөрсөн ням гарагт мэдэгдэл хийж "Фэйсбүүк хэрэглэгчдийн аюулгүй байдлаас илүү ашиг орлогыг чухалчилдаг. Алгоритмыг илүү хялбар болговол илүү бага мөнгө олох учраас тэд хийдэггүй. Фэйсбүүк хүүхдүүдэд буруугаар нөлөөлж, залуу охидын сэтгэл зүйд хор уршиг суулгаж, ардчиллыг сулруулж байна" гэсэн юм. 

Түүний мэдэгдлийг Фэйсбүүк компаниас няцаан "Тэр мэдэхгүй зүйлээ ярьж байна" гэснээс өөр онц тайлбар хараахан хийгээгүй байна. Фрэнсис Хауген хэвлэлийн ярилцлага өгч, "шүгэл үлээх" зуур Марк Цукерберг эхнэртэйгээ завиар зугаалж байгаа зургаа инстаграмдаа постолж байв. Фрэнсис Хауген мөн "Марк Цукерберг дэлхийг хамарсан хяналт үүсгэж байна. Тэр бүгдийг хянадаг хэр нь түүнийг хянадаг хүн өөрөөс нь өөр байхгүй" гэжээ. 

Түүний мэдэгдлийн дараагаар Фэйсбүүк компаний хувьцаа 5 хувиар буурч, мягмар гараг гэхэд 15 хувьд хүрсэн нь өнгөрсөн 13 жилийн хугацаан дахь тус компаний хамгийн том уналт юм. Харин эсрэгээрээ Twitter, SnapChat, Pinterest зэрэг сүлжээдийн хэрэглэгчид нэмэгдэж, хувьцаа нь 5 орчим хувиар нэмэгдээд байна.

Ямартай ч сошиал сүлжээд 100 хувь аюулгүй орон зай биш хэвээр байна. Тиймээс даваа гарагийн доголдол дэлхий дахинд мэдээллээ өөртөө хадгалах, сошиал сүлжээдээс хараат бус амьдрах, мэдээллийн аюулгүй байдалдаа дүгнэлт хийх томоохон "шүгэл" үлээсэн явдал боллоо. 

Эх сурвалж: CNBC, BCC, CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.