Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Монголын анхны хүүхэд хөгжлийн цогц апп "Hello Baby"-ийн тухай мэдвэл зохих 5 ЗҮЙЛ


Монгол Улсад өдөрт 260 хүүхэд шинээр мэндэлж, нэг жилд 79-80 мянган эх амарждаг. Гэвч жирэмсэн эмэгтэйчүүд, шинэхэн ээжүүдэд зориулсан баталгаат, шинжлэх ухаанд суурилсан мэдээллийн эх сурвалж хүртээмж муутай байдаг билээ. 

Тэгвэл бие давхар гэдгээ мэдсэн цагаас эмэгтэйчүүдийн толгойд эргэлддэг мянга мянган асуултуудын хариуг багтаасан Hello Baby эх хүүхдийн эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн цогц аппликэйшнийг танилцуулж байна. Энэ бол хүүхдийг хэвлийд олдсон цагаас хоёр нас хүртэлх амьдралынх нь анхны 1000 хоногт эцэг эхчүүдийг залж, хүүхдээ эрүүл саруул өсгөж торниулахад туслах хөтөч юм. 

Hello Baby 1000 өдрийн аялалд эцэг эхчүүдийг хөтөлнө

Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаас хоёр нас хүртэлх хугацааг мэргэжилтнүүд хүний амьдралын "алтан 1000 хоног" хэмээн тодорхойлдог ба энэ хугацаанд хүний эрүүл мэнд, өсөлт хөгжил, зан чанарын 70 орчим хувь нь тавигддаг аж. Өөрөөр хэлбэл, энэ 1000 хоногт хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэх, эрүүл мэндэд нь санаа тавихаас таны хүүхэд ирээдүйд хэр чанартай амьдрах нь тодорхойлогдоно гэсэн үг юм.  
Тэгвэл Hello Baby апп уг шийдвэрлэх, дахин давтагддаггүй энэ үед эцэг эхчүүдийг шинжлэх ухаанд суурилсан баттай мэдээллээр хангахаас гадна тухайн хүүхдийн ээж, аав, асран хамгаалагчийн оруулсан мэдээлэл дээр үндэслэн тухайн хүүхдийн өөрийн онцлог нөхцөлд тохируулан зөвлөгөөг өгдөг аж.  

Жирэмсэлснээс амаржих хүртэлх 40 долоо хоногийн аялалд зориулсан Hello Baby аппликэйшний эхний хувилбар жил хагасын өмнө хэрэглээнд нэвтэрч, өдгөө 100 мянган хэрэглэгчтэй болжээ. Тэгвэл амаржсанаас эхлээд хүүхэд хоёр нас хүртэлх хугацаанд өсгөн бойжуулахтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө бүхий аппликэйшний дараагийн хэсэг нээлтээ хийх гэж байна.

Эрүүл мэндийн шилдэг мэргэжилтнүүдээр баталгаажсан цогц зөвлөгөө, мэдээллийг нэг дороос

Монголд жирэмсэн эхчүүд нэг удаа үзлэгт хамрагдах хугацаа дунджаар 5-10 минут, харин Англид 45-60 минут байдаг гэсэн судалгаа бий. Эх хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой баталгаат мэдээлэл хүртээмж муутай байдгийн улмаас эцэг эхчүүд интернэт, цахим орчинд дахь баталгаагүй, ам дамжсан мэдээлэлд итгэж алдах нь бий. Харин Hello Baby аппликэйшн 20 гаруй жилийн туршлагатай доктор, профессор, дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаж төгссөн хөхөөр хооллолт, нойрны мэргэжилтэн зэрэг төрөл бүрийн эмч, экспертүүдээс бүрдсэн Мэргэжилтнүүдийн зөвлөлтэй юм. Эцэг эхчүүдэд хүрч буй контентууд 3-4 шатыг дамжиж, мэргэжилтнүүдээр баталгаажсан байдгийг тэд онцолж байлаа. Одоогийн байдлаар аппликэйшнд залуу эцэг эхчүүдэд туслах 1000 гаруй зөвлөгөө, мэдээлэл оржээ.

Хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлын тайланг авч, өсөлт, хөгжлийг нарийвчлан харах боломжтой

Hello Baby аппликэйшн дээр ээж аавууд хүүхдийнхээ мэдээллийг дундаа хянах боломжтой байдаг. Хүүхдийн өсөлт, нойр, хооллолт, хөгжлийн үе шат, эрүүл мэндийн байдлыг өдөр тутамд бүртгэж авах дэд хэсгүүдтэй. Жишээ нь, "Өсөлт" цэснээс таны хүүхдийн өсөлт Монгол болон дэлхийн дундажтай харьцуулахад ямар байгааг харьцуулж харуулдаг. Мөн хүүхэд хөгжлийн ямар үе шатанд юу хийж сурсан байх вэ гэдгийг харах боломжтой. Үүгээр зогсохгүй хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжлийн байдлыг харуулсан тайланг PDF форматтайгаар татан авч болно. 

Монголд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан байдаггүйн улмаас эмнэлэгт очиход тус тусдаа өвчний түүх (стор) бичиж өгөх нь түгээмэл бөгөөд өмнөх үзлэг, оношлогоо, эмчилгээг төдийлөн хайхардаггүй. Харин Hello Baby аппликэйшнийг хэрэглэгч эцэг эхчүүд хүүхдийнхээ тайланг татаж аваад очиход эмч тухайн хүүхэд сүүлийн 6 сард яаж хооллосон, хэдэн цаг унтсан, биеийн байдал нь ямар байсныг төвөггүй мэдэж болох аж. 

0-2 настай хүүхэд жилд дунджаар 8-12 удаа өвддөг. Тэгвэл "Эрүүл мэнд" цэсэнд 0-2 настай хүүхдүүдэд зонхилон тохиолддог өвчлөл, түүний шинж тэмдгүүд, ямар тохиолдолд ажиглах, эсвэл нэн даруй эмчид хандах шаардлагатай вэ гэдгийг улаан, ногоон гэрлээр нэг бүрчлэн зааж өгчээ.

Ийнхүү бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн мэдээллийг тогтмол бүртгэж, цуглуулснаар хүүхдийнхээ бие махбодын онцлогийг ойлгох, болзошгүй өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх, өвдсөн тохиолдолд цаг алдалгүй оношилж, эмчлэх боломжийг бүрдүүлж буй гэдгийг Hello Baby аппликэйшнийг бүтээгчид хэлж байсан юм. 

Нөгөөтэйгүүр монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг нийтээр нь харах, зонхилон тохиолддог өвчлөлүүдийг шалтгааныг тодруулах, датанд суурилсан дүгнэлт, урьдчилан тооцоололтыг гаргах, цаашлаад эмнэлгийн ачааллыг бууруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа бүлэгт хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эх хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэжээ. 

Hello Baby бол Фем+тек салбарын бүтээгдэхүүн

Эмэгтэй хүний эрүүл мэнд, нөхөн үржихүйтэй холбоотой орхигдож ирсэн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой салбарыг фемтек буюу эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг технологиор шийдэх салбар гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд тус салбар эрчимтэй хөгжиж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйтэй холбоотой асуудлыг шийдэх төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ гарах болжээ.

 Монголын анхны фемтек компани Фемтек Солюшн

Hello Baby аппликэйшнийг бүтээгч Фемтек Солюшн ХХК-ийг Б.Ариунсанаа, Б.Манд нар хамтран үүсгэн байгуулжээ. 

Монголын тэргүүлэх корпорациудад 10 гаруй жил бизнес хөгжлийн менежерээр ажилласан туршлагатай Б.Манд 2018 онд анхны хүүхдээ өлгийдөж авчээ. Тэрбээр "Жирэмсэн эх, ээжүүдэд баталгаатай эрүүл мэндийн мэдээллийн эх сурвалж дутмаг байгааг өөрийнхөө биеэр туулж мэдэрсэн. Амаржсан ээжүүдийн фэйсбүүк групп руу ороод харахаар эмч, мэргэжилтнээр баталгаажаагүй мэдээлэл, эмийг бусдадаа санал болгох нь түгээмэл байдгийг анзаарсан. Би хэдийгээр хоёр, гуравдагч хэлээр хэрэгцээт мэдээллээ олж авдаг байсан ч анхны хүүхдээ тээхдээ түм буман асуулттай нүүр тулж байлаа. Эмэгтэйчүүдэд итгэж болох мэдээллийн эх сурвалж дутмаг байгааг хараад их эмзэглэсэн. Америк, Англид амьдарч буй ээжүүдийн хэрэглэдэг апп ийм гоё байхад монгол ээжүүдэд яагаад байдаггүй юм бэ гэж бодсоны үндсэн дээр Hello Baby аппыг гаргах сэдэл төрсөн" гэж ярьсан юм. 

Түүний хамтрагч Б.Ариунсанаагийн хувьд өнгөрсөн жил Чевенингийн тэтгэлгээр Сассексийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр суралцаж төгссөн, өмнө нь бизнесийн удирдлага, консалтинг чиглэлээр ажиллаж байсан аж. Гурван хүүхдийн ээж тэрбээр "Том охин маань 1000 хүүхдэд нэг тохиолддог нуруу нугасны гэмтэлтэй төрсөн. Миний хувьд анхны хүүхдээ төрүүлэхдээ мэдээлэл дутмаг, туршлагагүй байснаас үүдэн охинд маань ийм зүйл тохиолдсон. Тиймдээ ч би охиноо төрснөөс хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд зөвлөгөө өгдөг ТББ-ын гүйцэтгэх захирлаар дөрвөн жил ажилласан. Бусад ээж минийх шиг бэрхшээлийг бүү туулаасай гэж хүсдэг, энэ асуудалд эмзэглэж явдаг байсан нь Hello Baby аппликэйшнийг бүтээх шалтгаан болсон" гэлээ.  

Ийнхүү эх, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг биеэрээ туулж, шийдэл шаардлагатай байгааг гүнзгий ойлгож мэдэрсэн хоёр залуу ээж хамтран Hello Baby аппликэйшнийг бүтээжээ. Цаашид хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг дан ганц контентоор дамжуулан шийдэх боломжгүй гэж үзсэн учраас хиймэл оюун ухаан суурьтай, хүний зуршил, зан төлвийг  хэмжих, хянах механизм бүхий гурав дахь бүтээгдэхүүнээ удахгүй гаргахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа. 

"Бидний эхний бүтээгдэхүүн жирэмсэн эхийн хөтөч апп байсан бол хоёр дахь хувилбар нь 0-2 настай хүүхэдтэй гэр бүлд зориулсан мөрч (tracker) суурьтай бүтээгдэхүүн юм. Харин гурав дахь нь нөхөн үржихүйн нас буюу сарын тэмдэг ирж эхэлснээс цэвэршилт хүртэлх хугацаанд тохиолддог эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйтэй холбоотой асуудалд туслах бүтээгдэхүүн байна" гэсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hishig 2021.10.10 202.21.120.182

шинэлэг юм гарахнээ

0 Хариулах


Зочин 2021.10.09 202.21.109.40

Woow zaawal ashiglanaa ❤️

0 Хариулах