Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Органик катализын аргыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэв


Өчигдөр химийн салбар дахь нобелийн шагналтнууд тодров. Химич Бенжамин Лист, Дэвид Макмиллан нар өдгөө эмийн судалгаа, үйлдвэрлэлд өргөн ашиглагдаж буй катализын аргыг нээснийхээ төлөө ийнхүү шинжлэх ухааны салбарын тэргүүлэх шагналыг хүртэж байна. 

Бие даасан атомуудыг холбон, шаардлагатай молекулыг үүсгэх амаргүй үйл явцыг хурдасгах хоёр л арга (катализатор) бий гэж эрдэмтэд 2000 оныг хүртэл буюу дээр дурдагдсан нээлт хийгдэх хүртэл итгэж байв. Тэр хоёр арга нь металл ба ферментийн катализ юм. Харин Б.Лист, Д.Макмиллан нар шинэ төрлийн катализатор нээснийгээ органокатализор хэмээн нэрлэжээ. 

Тэдний нээлтийн ачаар, жижиг органик молекулыг ашиглан байгаль орчинд илүү ээлтэй, хямд, түргэн аргаар химийн бодис үйлдвэрлэх боломжтой болсон байна. Энэхүү нээлт шинэ төрлийн эм, ашиглалт илүү сайн даадаг материалууд гарган авах суурь болж буй. 

Химийн урвал явагдаж байгаа орчинд багахан хэмжээгээр нэмэхэд урвалын хурдыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг бодисыг катализатор гэдэг. Катализатор нь урвалын хурдыг нэмэгдүүлдэг боловч бүтээгдэхүүнд орж буй бодисуудтай хариу урвалд орж, бүтцийг нь өөрчилдөггүй бодисууд юм.

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн эрдэмтэн Жон Лорш тэдний нээлтийг “молекулын сийлбэр” хэмээгээд “Бид түмэн зүйлийн хэлбэр, хэмжээтэй байшин барихаар төлөвлөж байя гэж төсөөлье. Хавтан, алх, хадааснаас өөр юмгүй бол байшин барина гэдэг хэцүү, мөд дуусахгүй ажил. Харин тэд янз бүрийн материалыг янз бүрээр нийлүүлж, төрөл бүрийн байгууламж босгох боломж олгосон багаж, хэрэгслийн бүтэн цуглуулгыг бидэнд нээж өгсөн” гэж ярьжээ. 

Д.Макмиллан шотланд гаралтай, Принстоны их сургуульд багшилдаг химич бол Б.Лист нь  Макс Планкийн нэрэмжит Нүүрсний судалгааны хүрээлэнгийн захирал аж. Энэхүү нээлт хамтынх биш бөгөөд 2000 онд тус тусын ажил дээр судалгаа хийж байхдаа зэрэг шахам хийсэн нээлт аж. 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
20 цагийн өмнө
Арваннэгдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 11 ЭЕРЭГ МЭДЭЭ
3
20 цагийн өмнө
Үл мэдэгдэх уран бүтээлч сансраас ч харагдахаар томоор бэлэг эрхтэн зуржээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.