Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сайн дурын жолооч нар өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрх авна


Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч нарыг ажиллуулж эхэлсэн билээ. Сайн дурын жолооч нар халдварын тохиолдол өндөр, ачаалал ихтэй хороодод ажиллах юм. Энэ талаар НЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцоожоос тодрууллаа.

-Коронавирусийн эсрэг хариу арга хэмжээний багт сайн дурын жолооч ажиллуулж эхэлсэн. Хэдэн жолооч бүртгүүлээд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 1300 орчим хүсэлт ирээд байна. Эдгээрээс гуч гаруй жолоочтой гэрээ хийж ажилд нь оруулсан. Эхний ээлжид дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс нэмэлт жолооч шаардлагатай эсэх талаарх мэдээллийг авч, халдварын тохиолдол хамгийн их хороодод сайн дурын жолооч нараа ажиллуулж байна.  

-Сайн дурын жолооч нарт ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Сайн дурын жолооч нарыг хоёр ангилж байгаа. Нэгдүгээрт зөвхөн жолоогоо барих,  хоёрдугаарт жолоо барихаас гадна иргэдэд эмчийн үзлэг хийж, шинжилгээ авах эмнэлгийн мэргэжилтэй хүмүүсийг ажиллуулж байна. Бид аль болох эмч, эмнэлгийн мэргэжилтэй, хувийн машинтай хүмүүсийг сайн дурын жолоочоор ажиллуулах эрмэлзэлтэй байгаа.

-Сайн дурын жолооч нарын цалин урамшуулал ямар байх вэ?

-Нэг өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс хүн амын орлогын албан татвараа хасаад жолооч нар 45 мянган төгрөг авна. Дээр нь 20 мянган төгрөгийн шатахууны эрхтэй. Хэрэв 20 мянган төгрөгөөс илүү шатахуун зарцуулах бол тухайн өрхийн эрүүл мэндийн төв хариуцах зохицуулалт хийсэн. Мөн тухайн иргэдийг халдвар хамгааллын хувцсаар хангах, өдрийн хоолыг өрхийн Эрүүл мэндийн төв хариуцна. Бид гэрээ байгуулсан жолооч нарт энэ ажлын байр халдварын эрсдэлтэй гэдгийг маш сайн тайлбарлан хэлж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр ажиллуулж байгаа.

-Сайн дурын жолооч ажиллуулах хүсэлтэй хэдэн газар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 49 газар нэмэлт жолооч авах хүсэлт ирүүлсэн байна. Одоогийн байдлаар 33 жолооч гэрээний дагуу ажиллаж байгаагаас 21 нь энгийн жолооч, 12 нь резидэнт эмч, сувилагч зэрэг мэргэжлийн хүмүүс байгаа юм. Нэмэлтээр эмнэлгийн мэргэжилтэй 13 хүн бүртгүүлсэн байгаа. Эдгээр хүмүүстэй гэрээ хийн, маргаашаас ажилд нь оруулна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
14 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.