Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Утга зохиолын Нобелийн шагналыг Абдулразак Гурна хүртлээ


2021 оны утга зохиолын Нобелийн шагналыг Танзанийн зохиолч Абдулразак Гурна хүртлээ. “Тив, соёл хооронд хавчигдсан дүрвэгсдийн хувь заяаг, колоничлолын үр уршгийг гуйвшгүй шударга, мэдрэмжтэй өгүүлсэн”-ийг нь үнэлж энэхүү шагналыг гардуулж байна хэмээн Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлжээ. 

Түүнийг 18 настай байхад нь Занзибарт хувьсгал болж, улмаар Британи руу дүрвэжээ. 21 настайдаа тэрээр өөрийн төрөлх хэл суахили бус, англи хэлээр “Нутгаа орхисон дуртгал” хэмээх анхны номоо хэвлүүлэн гаргасан түүхтэй. Өдгөө 73 настай А.Гурна 10 номын зохиогч бөгөөд хамгийн алдартай нь “Диваажин” юм. 1994 онд гарсан “Диваажин” болон “Эрэг дээр” (2001) ном нь Бүүкэр шагналд нэр дэвшиж байв.

“Тэрээр романууддаа хэвшмэл дүрслэлээс татгалзаж, дэлхий дахинд бараг танигдаагүй, баялаг соёл уламжлал бүхий Зүүн Африкийг бидэнд нээж харуулсан”

Энэ жилийн утга зохиолын шагналыг Кенийн зохиолч Нгуги Ва Тхионго, Францын Анни Эрно, Японы Харуки Мураками, Канадын Маргарет Этвүүд нарын нэг нь авна хэмээн шинжээчид таамаглаж байв. Өнгөрсөн жил эл шагналыг америк яруу найрагч Луиза Глюк хүртсэн. А.Гурна энэхүү шагналыг хүртэж байгаа тав дахь африк зохиолч юм. 

1901 оноос хойш 118 зохиолч утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртжээ. Үүний 16 нь эмэгтэй зохиолч байв. Утга зохиолын салбарын шагналтныг Шведийн академийн 18 гишүүн сонгодог уламжлалтай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.