Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Орой уншвал хамгийн сонирхолтой Японы "эвгүй" 8 аймшгийн түүх


Хэллоуны баяр ойртож буй энэ өдрүүдэд та бүхэндээ аймшгийн домог, цуу яриаг цувралаар хүргэх болно. Зоригоо чангалаад орой уншаарай.

1. Ака Манто

Ака Манто нь "Улаан нөмрөг" гэсэн утгатай үг. Мөн Аои Манто, Акай Ками, Акай Хантен, Акай Чанчанко гэх мэт олон нэрээр яригддаг. Бүгд л улаан, цэнхэр өнгө болон цаас, нөмрөг зэрэг үгтэй холбоотой. Тэгэхээр ингэж төсөөлөөд үз. Гэнэт таны гэдэс эвгүйрхэж, та сургуулийн ариун цэврийн өрөө рүү гүйнэ. Гэтэл гэнэтхэн та тэнд ямар ч ариун цэврийн цаас байхгүйг ухаарна. Харин энэ үед Ака Манто гарч ирэн, улаан эсвэл цэнхэр цаасны алийг нь сонгох вэ гэж асууна. Хэрэв улаан цаасыг сонговол тэр таны нурууг өвчинө. Энэ нь яг л түүнийх шиг улаан нөмрөг өмссөн мэт болж байгаа хэрэг. Хэрэв цэнхэр цаасыг сонговол тэр таны нүүрийг хөх эрээн болтол боомилно. Гэхдээ өөр цаас сонгохоор шийдэж, ухаалаг алхам хийлээ гэж бодсон хохирогчид ч мөн аймшигтай зүйлийг туулдаг. Жишээ нь шарыг сонговол тэр хохирогчийн нүүрийг шээсэнд дүрж, живүүлдэг байна. 

2. Бүрүбүрү

 Энэ бол хүний айдсаар хооллодог сүнс юм. Тиймээс ч хүний айж буй дуу чимээнээс үүдэн энэ нэрийг авсан байна. Хэн нэгэн хулчгар зан гаргаж, тулаанаас зугтаж, орхиж явахад гарч ирдэг. Хүнийг айх үед тэр нуруун дээр нь гарч, тэр үед хүн бүр ихээр айх мөчид айдсаар нь хооллож эхэлдэг байна. 

3. Фүнаюүрэй

Энэ бол усанд байдаг сүнснүүдийг ерөнхийд нь дууддаг нэр юм. Усан завин дээр эхлээд энгийн нэг манан мэт хүрч ирнэ. Дараа нь битүү бүрхсэн манан дундаас гарч ирсэн сүнснүүд амьд хүмүүсийг барьж аван адилхан сүнс болгодог. Мөн заримдаа завины нэг хэсгээс дүүжлэгдэн доош живүүлэхээр оролддог. Хэрэв усанд живэхгүй бол махаар хооллодог лусын дагинуудын зоог болдог. 

4. Икирёо

"Амьд сүнс" гэсэн утгатай. Энэ бол амьд хүний биеэс гарч ирсэн сүнс юм. Үхэх шахсан үед, ухаан алдаж эсвэл маш их дур хүсэлд ухаанаа алдах тохиолдолд, эсвэл асар их уур хилэн, үзэн ядалт мэдрэх үед биеэс гарна. Түүхүүдэд хүн яг үхэхийн өмнө нь сүнс биеийг орхиж эргэн тойрноор явж, хачин дуу чимээ гаргадаг гэжээ. Мөн заримдаа ийм зүйл хэтэрхий их дурлаж хайрласан үед тохиолдоно. Сүнс нь биеийг орхиж хаа хол зорчин, хайртай хүн дээрээ очоод чихэнд нь сайхан үг шивнэж, заримдаа мэдрэмж нь хэр хүчтэйгээс шалтгаалан хайртай хүнээ хөдөлгөж хүртэл чаддаг байна. Гэхдээ ийм зүйлд өртсөн хохирогч сайнаар дуусдаггүй, өвчин эмгэг тохиодог байна. 

5. Конаки-жижи

"Хүүхэд шиг уйлдаг насанд хүрсэн эр" гэсэн утгатай. Энэ бол ой модон дунд хаягдаж үхсэн жаахан хүүхдийн сүнс юм. Ой модон дунд зугаалж яваа хүмүүс, жуулчдад хүүхдийн уйлах дуу ойртож сонсогддог.  Энэ чимээнээр хайж явсан хүмүүс газар өлгийтэй хүүхэд уйлж буйг олж хардаг байна. Хүүхдийг өрөвдсөн хүмүүс ой модон дундуур хүүхдийг аваад цааш явдаг. Гэхдээ тэвэрч явах үедээ тэд хүүхдийг улам хүнд болсоор байгааг мэдэрдэг гэнэ. Дараа нь хүүхдийн царайг харахад харин насанд хүрсэн хөгшин эр байгааг олж хардаг гэнэ. Гэхдээ нэгэнт оройтсон байх бөгөөд хүүхэд улам хүндэрсээр, тэднийг алдаг.

6. Күбикажири

Энэ бол оршуулгын газар тасарсан толгой нь эргээд олдох болов уу гээд алхаж явдаг толгойгүй сүнс юм. Харин замд нь таарсан ямар ч хүний толгойг тэр идэж орхидог. Мөн маш хурц цусны үнэр ойрхон үнэртэж байвал Күбикажири ирж байна гэсэн үг байдаг аж. 

7. Цүкүмогами

100 жил болсон юу ч бай, ямар ч эд хэрэглэл бай сүнстэй болж орхидог тухай ийн нэрлэдэг. Сүнстэй хүүхэлдэй, сүнстэй байшин зэрэг үүнд багтана. Хэрэв ямар нэгэн зүйлийг хэрэглэлгүй удаан хаяж, мартвал тэр нь хөл, гартай болж амьдарч эхэлдэг байна.

8. Нүрикабе

"Будсан хана" гэсэн утгатай үг. Шөнө оройн цагаар явж буй хүний урд үл үзэгдэх хана гарч ирнэ. Хэрэв баруун тийш эргэвэл баруун, зүүн тийш бол зүүн гээд таныг хаашаа ч явах гэсэн замыг тань хааж орхино. Тэгээд хэдэн км газар ч байсан хамаагүй холдохгүй. Дээгүүр нь давж болохгүй, цохиж унагааж ч болохгүй. тэгэхээр, ингээд л дуусаа гэсэн үг. Хэрэв ойрхон модны мөчир байвал түүгээр цохисноор таны зам чөлөөтэй болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
3
23
4
4
1
11
3

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.01.27 59.153.115.28

Аймшгийн түүх оруулбал их л үзэлт авах байх болсон явдал шүү

0 Хариулах


Dr pradhan 2021.10.31 102.89.1.86

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

1 Хариулах


Tsemka 2021.10.30 202.9.47.32

nice

0 Хариулах


хонгорзул 2021.10.10 103.212.117.154

гоё бн

0 Хариулах


Зочин 2021.10.09 66.181.161.19

Ehniih deer ni bugsuu archihgui bosood yvchuul zugeer ym bn. Amid l uldej bvl bugs ntr daraa ni ugaachij boloh l blguidee.

0 Хариулах


Зочин 2021.10.14 202.9.47.24

Tsugdah gevel shuud horoono gedeg bhaa

0 Хариулах


Зочин 2021.10.12 202.9.40.19

Тэр үед чиний баасыг ходоодруу чинь чихнэ буюу чи баасандаа хахаж үхнэ гэсэн үг, хаха.

0 Хариулах


Зочин 2021.10.11 202.126.88.166

Nc shs ahha

0 Хариулах