Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Философи | Зэн Буддизм ба гэрэлт цох


Зөөлөн биетэй, дулаахан шаргал гэрэл цацруулах гэрэлт цох байгалийн нэн ховор амьтдын нэг. Европ болон Хойд Америкт тун ховор гэрэлт цохыг Японы хаана ч элбэг дэлбэг харж болох бөгөөд япончууд "хотару" (蛍) хэмээн нэрлэнэ. Жил бүрийн зургаа болон долдугаар сард гэрэлт цохын сүрэг гол нуурын эрэг дагуу цуглах агаад тэрхүү үзэсгэлэн төгс зураглалыг япончууд бэлэгшээн, гэрэлт цохын "бүжгийг" үзэн баясахаар "Гэрэлт цохын наадам"-ыг тэмдэглэн иржээ. 

Үүнээс гадна япончууд гэрэлт цохыг Зэн Буддизмтай зүйрлэн, олон яруу найрагч, гүн ухаанчид шүлэг бүтээлдээ гэрэл цохыг дүрслэн шүлэглэж иржээ. Гэрэл цох Зэнгийн адил амьдралын товч утга учрыг илтгэнэ. Зэнгийн сургаалд хоромхон зуурын алив явдлыг эмгэнэл, уй гашуу хэмээн үл үзэх агаад элдэв нөхцөл байдалд үл уягдан дотоод сэтгэлийн амар амгаланг бүрдүүлж, буй бүхнийг хүлцэн, одоо цагийн баяр баяслыг мэдрэхийг сургадаг билээ. Яг л гэрэлт цох шиг... 

"Хэрэв гэрэл зүрхэнд чинь байвал чи үргэлж гэртээ харих зөв замаа олох болно"

- Руми 

Зэн Буддизмд гэрэлт цох бол хоромхон зуурын цаг хугацааны бэлгэдэл юм. Гэрэлт цох хэсэгхэн зуур амьдрах боловч, тэрхэн цаг үедээ үзэсгэлэн төгс гэрэлтэж, амьдралаа бүрэн дүүрэн өнгөрөөх аж. 

Байгалийн өнгө үзэгдэл бүр Зэн Буддизмыг өөрийнхөөрөө илтгэдэг. Хулс модыг хэчнээн тайравч, тайрахын хэрээр дээш ургадаг нь Зэнгийн уян хатан байдлыг бэлгэднэ. Ус хэдий зөөлөн боловч уйгагүй урсгалаараа чанга хатуу хад чулууг ч мөлийлгөж чаддаг. Интоорын цэцэг (сакура) нь амьдралын өөрчлөлт, улирал солигдохуйн үзэсгэлэнг бэлгэднэ. Зэнд үргэлж эгэл энгийн, жижиг зүйлсийг ажиглан, утга учрыг нь танин мэдэж, үнэнг ухаарахыг сургадаг билээ. 

XVII зууны нэрт яруу найрагч Мацүо Башо гэрэлт цох мэт эгэл энгийн зүйлст ч төвлөрч, өөрийн буй оршихуйгаа бясалган танихыг шүлэглэж байв. 

Навчны үзүүрээс

нэгэн гэрэл цох

нисэн одно.

- Мацүо Башо (1644-1694)

Учран тохиох ирээдүйд хүлцэн, угтан ирэх үйлст зүрх сэтгэлээ үл түйвээн, цаг хугацаа бүхнийг эдгээн, өөрчилж, ахин шинээр бүтээдгийг гэрэл цох харуулах аж. Амьдрал цаг хугацаагаар бус үнэ цэн, утга учраар хэмжигдэх ажээ.  

Эх сурвалж: The School of Life 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан
2
2021.11.11
Гэм зэм жүжгийг үзэх 5 шалтгаан
3
2021.11.09
Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулж "Соёл гэгээрлийн өдөрлөг" зохионо
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.