Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өнөө цагийн "ХИТ" солонгос эрэгтэй жүжигчдийн 6 онцлох кино | Tegshee’s Movie Corner


Өмнөд Солонгосын уран бүтээл кино ертөнцөд шуугиулаад байгаа энэ цаг үед киноны ноён нуруу болсон онцлох эрэгтэй жүжигчид болоод тэдний заавал үзэх кинонуудыг танилцуулж байна. Жүжигчин Ма Дун Сог буюу Дон И Каннын кино наадамд уригдаж, Марвел студийн The Eternals кинонд гол дүрүүдийн нэгийг бүтээж буйгаараа сүүлийн үед хит болж байна. Өнөөдрийн танилцуулж байгаа кинонуудыг Юнивишнийн “Ладатай кино” цэсээс хүлээн авч үзэх боломжтой бөгөөд кино үзэх бүрд бэлгээ нээж, супер бэлэг LADA 4X4 URBAN автомашины эзэн болоорой.

Ashfall (2019)

БНСУ-ын хийсэн сүйрэл мөхлийг харуулах тус киноны авууштай нэгэн зүйл нь орчин тойрон, сwйрч сөнөсөн байдлыг тод, бодит харуулж чадсан явдал. Сүржин, хэтрүүлэгтэй, драматик тус бүтээл нэг ёсондоо сүйрч буй ертөнц дундах "Биелэгдэшгүй даалгавар" болсон гэхэд буруудахгүй. Солонгосын кино урлагийн томоохон одуудаар бөмбөгдөж, үйл явдлаар дүүргэсэн эл киног үзээд суухад лав дундуур нь толгой дохиж, зүүрмэглэхгүй. Гүн гүнзгий, бодолд автуулах гэхээсээ үзэгчдэд жинхэнэ түгшүүр, адал явдал мэдрүүлэх талдаа үүргээ тун сайн гүйцэтгэнэ. Попкорн барьж суугаад нэг "солиотой" кино үзье гэж бодвол энэ зөв сонголт болно.

Start up (2019)

Удаан эхлэл дээр нь л буугаад өгчихгүй бол төгсгөл рүү нь ойртох тусам сэтгэл улам татах кино. Жүжигчин Дон И тус киногоороо Марвелын кинонд дүр бүтээх боломжийг олж авсан гэдэг. Амьдралд ам гарч болохгүй, амархан мэт санагдаж буй бүх зүйлийн ард төлөөс бий гэдгийг үзэгчдэд ойлгуулахыг зорьсон. Өөрийнхөөрөө зүтгэж, бодлогогүй шийдвэр гаргасны дараа амьдралын хатуу ширүүнийг мэдрэн, жинхэнэ "том хүн" болох явцыг ухаалгаар харуулж чаджээ.

The Bad Guys: Reign of Chaos (2019)

Зохиолын хувьд шагшин магтах онцгой зүйлгүй мэт боловч энгийн үйл явдлыг өөр, сонирхолтой харагдуулах чадвар энэ кинонд бий. Солонгос кинонуудаас хүлээж болох сайн "action" хэсгүүд нь тус киног хүмүүст илүү хүрэхэд нөлөөлсөн. Мөн маш хөгжилтэй хэд хэдэн сцен байгаа нь киног улам сoнирхолтой, үзүүштэй болгож өгчээ.  

The Gangster, The Cop, The Devil (2019)

Гол дүрүүддээ л найдаж, тэдний ачаар л явдаг кино гэж байдаг бол бас бүх зүйл нь тун аятайхан таарч, жүжигчдээсээ гадна олон зүйл нь үзэгчдийг татсан кино гэж бий. Эл кино бол тун нь маш сайн таарсан бүтээл. Сайн зохиол, сайн жүжиглэлт, сайн "action", сайн өнгө үзэмж. Шинэ, содон триллер кино үзье гэвэл сонгоход буруудахгүй чанартай кино. Дон И гангстерын дүрийг тун сайн бүтээж, энэ дүрээрээ олон ч хүнд сэтгэгдэл түрүүлж, Каннын кино наадамд уригдсан байна.

Хван Жун Мин & И Жон-жэ нарын хамтарсан хоёр ч кино энэ жагсаалтад багтлаа. Хамтран тоглохдоо нэг нэгэндээ тун сайн уусч, нэгнээ мэддэг, уур амьсгалыг бүрдүүлж чаддаг энэ жүжигчид жагсаалтад зүй ёсоор багтаж байна. И Жон-жэ сүүлд "Squid Game" кинонд тоглосноосоо хойш хамгийн олон хүний хайж, киног нь үзэж сонирхсон солонгос жүжигчин болоод байна.

Танд танилцуулж байгаа бүх кино Юнивишнийн “Ладатай кино” цэсэнд орсон байгаа. Та киногоо үзэх бүрдээ БЭЛЭГ НЭЭХ эрхтэй болно. Мөн кино үзсэн хэрэглэгчид дундаас 11-р сарын 01-ний өдөр Супер бэлэг болох LADA 4X4 URBAN автомашины эзнийг тодруулна.

Хван Жун Мин

Хэсэг хугацаанд кино дэлгэцийн бүтээлээс холдоод байсан тэрээр 2020 онд эргэн ирэлтээ хийж, тэр даруй "Hush" (2020) кинонд дүр бүтээж, хамтран оролцсон жүжигчид, арын ажилчид нь гээд бүгд түүнийг бишрэн шүтэж, маш олон зүйлийг түүнээс суралцсанаа хуваалцаж байсан билээ. Түүний жүжиглэлт хүмүүст огтхон ч хуурамч санагддаггүй, тэрээр ямагт дүрийн дотоод илэрхийллийг чадварлаг гаргадгаараа маш алдартай. Театрын жүжигчин байсан тэрээр 2001 оноос Солонгос даяар алдаршиж, тоглосон бүтээлүүд нь ямагт үзэгчдийн хүлээлтэд байх болсон. Өдгөө 51 настай түүний хамгийн алдартай уран бүтээлүүдээс дурдах гэж байна.

New World (2013)

Үзэгчдийн хувьд уйдахгүй, улам сонирхож үзэх төрлийн триллер кино. Киноны жүжигчдийн ур чадвар сайн. Хүмүүсийг гайхшруулж, төөрөгдүүлэх гэхээсээ илүү өрнөл үйл явдлууд нь аажим аажмаар үзэгчдийг улам автуулж, төгсгөлд нь хүчтэй мэдрэмж төрүүлж, сэтгэлд нь хоногшино. Ийм төрлийн кино олон байдаг ч бусдаасаа онцгойрох, сэтгэлд үлдэх зүйл бий. Тэр ь юу байсныг та өөрөө үзээд олж мэднэ биз ээ.

Man in Love (2014)

Бага гарын гэмт хэрэгтэн нэг л өдөр амьдралдаа анх удаа дурлах болно. Түүний амьдралд өмнө нь байгаагүй тийм зүйлс гарч ирэхийн хажуугаар тэр өөрийгөө өвчтэй болохыг олж мэддэг. Сэтгэл хөдөлгөм солонгос драм төрлийн бүтээлүүдийн нэг. Энэ төрлийн бусад алдартай кинонуудын нэгэн адил бичигдэх ёстой боловч хүмүүст тэр болгон хүрч чадаагүй байна. Гэхдээ олж үзсэндээ та харамсахгүй.

Жүжигчин И Жон-жэг үзэгч та бүхэн энэ оны Netflix-ийн хит бүтээл "Squid Game" киногоор нь маш сайн мэдэх биз ээ. "Deviler Us from Evil" гэх 2020 оны хит кино болон "Squid Game" хоёрын гол дүрийн жүжигчин гэхэд итгэхгүй шахам хүмүүс нэн олон. Тэр дүрдээ дэндүү сайн хувирч, өөрийн чадварыг тултал харуулдаг нэгэн.Монголчуудын хувьд "Элсэн цаг" олон ангит киногоор нь анхлан мэдэх болсон түүний хамгийн шилдэг, олонд хүрсэн дүр бол яалт ч үгүй дор дурдах гэж буй киноных юм.

Deliver Us from Evil (2020)

Кино театр хэсэгхэн ажиллаад хаагдах үед гарч байсан тус кино Солонгост төдийгүй гадаадад маш олон хүний хүртээл болжээ. Гол дүрүүдийн жүжигчдийн чадвар мартагдамгүй. Холливудын кинотой тун төстэй "action" үйл явдлууд нь тэр болгон солонгос киноноос огт хардаггүй өвөрмөц санагдана. Үл зогсох, хурдан хэмнэл бүхий, үзэхэд хором ч уйдахгүй бүтээл. Гол дүрүүдтэй зэрэгцэн уралдаж, хөөцөлдөх мэт мэдрэмж авах нь гарцаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
5
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.