Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд ЯГ ОДООНООС хийх 6 зүйл


Аравдугаар сарын 10-ийг Дэлхийн сэтгэлзүйн эрүүл мэндийн өдөр болгон тунхаглаж, жил бүрийн эл өдөр сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах, хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд таниулдаг билээ. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудал өмнөхөөсөө ч илүү чухалд тооцогдох болсон. 

Иймд та яг одоо сэтгэлзүйн эрүүл мэндийн байдлаар тунгааж, өөртөө үнэлэлт өгөөрэй. Би өөртөө хангалттай халамж, анхаарал тавьж байгаа юу, Би ямар нэгэн зүйлд шаналж, сэтгэлээ чилээж байна уу, Би дотны хүмүүсээ зовоохгүйн тулд депресс, сэтгэлийн түгшүүрээ нууж байгаа юм биш биз гэдгийг өөрөөсөө асууж, чин үнэнчээр хариулахыг хичээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд одооноос хэрэгжүүлж эхлэх зургаан зүйлийг хүргэж байна. 

Сэтгэл санаагаа тогтвортой байлгах өдөр тутмын зуршилтай болох 

Тухайн өдөр таны сэтгэл санаа ямар байх нь өглөө сэрэнгүүтээ хийдэг жижиг зүйлсээс ихээхэн шалтгаалдгийг мартаж болохгүй. Сэрэнгүүтээ сошиал медиагаа шалгах, ажлаа бодож босохын оронд хэд сайхан гүнзгий амьсгаа аваад талархаж явдаг гурван зүйлээ бодоорой. Гэр бүл, эхнэр нөхөр, ажил, эрүүл мэнд гэх мэт амьдралд тань чухал байр суурь эзэлдэг үнэт зүйлс эсвэл таатай цаг агаар, цонхоор харагдах гадаа орчны байдал зэрэг жижиг зүйл ч байж болно. 

Үүний дараа цөөн хэдэн минут бясалгах (анхлан суралцагчдад Calm, Headspace зэрэг хөтөчтэй бясалгалын апп тохиромжтой) эсвэл дуртай номноосоо хэдэн хуудсыг уншсан ч болно. Ингэснээр та тайван, тогтвортой сэтгэлзүйтэйгээр өдрийг эхлүүлэх юм. Стресстэй, ажил ихтэй өдөр байлаа ч өглөөг тайван амгалан угтаж чадвал та яаж ийгээд тэдгээрийг зохицуулж, ард нь гарч чадна. 

Бие махбодын эрүүл мэндэд тустай олон зүйл сэтгэл санааг ч давхар дэмжиж байдгийг санах хэрэгтэй. Тиймээс бие махбод хийгээд оюун санаагаа юугаар "тэжээж" байгаагаа ухамсартайгаар хянаж, үнэлж байгаарай. Идэж буй хоол хүнснээс эхлээд хүлээн авч буй мэдээлэл хүртэл үүнд хамаатай. 

Бяцхан зөвлөгөө: Эхэндээ өглөө сэрэнгүүтээ эдгээрийг хэрэгжүүлэх амаргүй, заримдаа мартчихаж мэднэ. Тиймээс зуршил болох хүртэл үдэш бүр талархдаг зүйлсээ наалддаг цаасан дээр бичээд утасныхаа дэлгэц дээр наачихвал зүгээр.   

Оюун санаагаа "салхилуулахаа" мартав аа!

Сэтгэлээр унасан, түгшсэн үед таагүй мэдрэмжүүд толгойд эргэлдсээр байдаг шүү дээ. Бодох тусам шинэ шинэ асуудлууд урган гарч, төсөөлснөөсөө ч их асуудалтай нэгэн юм шиг санагдаж эхэлнэ. Товчоор хэлбэл, тухайн асуудалд анхаарал хандуулах тусам тэр нь томорч харагддаг. Тиймээс бодолдоо живэх хэрэггүй. Ийм үед бусдад анхаарал хандуулж, хүмүүст тусалснаар сэтгэл зовнил тань буураад зогсохгүй сэтгэл ханамж авч, эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж буйгаа та мэдрэх болно. 

Шаардлагагүй зүйлсээс татгалзаж сур

Бид улам л завгүй болсоор байна. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амгалан тайван амьдрахын тулд амьдралдаа юу нэмэх вэ гэх биш юуг хасах вэ гэдгийг нухацтай бодох цаг иржээ. Та яг одоо амжуулах ёстой бүх ажлаа жагсааж биччихээд сууж байгаа бол хийх зүйлсийн жагсаалтаа дахин нэг хар. Тэдгээрээс нэн чухал, нэн яаралтайг нь яг одоо хийх, чухал мөртлөө яаралтай биш зүйлсийг төлөвлөөд дараа хийх, яаралтай мөртлөө чухал биш зүйлсийг бусдад даалгах, яаралтай ч биш, чухал ч биш зүйлсийг орхих хэрэгтэй. 3,4-р ангилалд багтах ажлууд таныг бүтэн нойроо авах, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас хумсалж байдаг тул шаардлагагүй ажлуудаас татгалзаж сурах нь зөв юм. 

Харилцаагаа үнэл

Та гэр бүл, найз нөхөд, хайртайгаа хүнтэйгээ ямар харилцаатай байдаг вэ? Эдгээр харилцаанд та авахаасаа илүүг өгч байна уу эсвэл зөвхөн хүлээж аваад буцаан өгч чаддаггүй нэгэн үү гэдгээ тунгааж бодоорой. Бидний олонх нь хортой, нэг талыг барьсан харилцаанд хэт их цаг, энергийг зарцуулдаг бөгөөд үүнийг нэг жишээ нь сошиал медиагаар дамжуулж үүсгэсэн харилцаа юм. Дотны хүмүүстэйгээ утга учиртай, гүнзгий холбоо тогтоож, амьдралдаа болж буй зүйлсээ хуваалцдаг байх нь сэтгэлзүйн эрүүл мэндээ дэмжих чухал аргуудын нэг юм.

Эргэн тойрны хүмүүстээ анхаарал хандуул

Дэлхийн сэтгэлзүйн эрүүл мэндийн өдөр бол өөрийнхөө төдийгүй таны эргэн тойронд буй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд санаа тавьж, анхаарал хандуулах өдөр юм. Магадгүй таны эргэн тойрны хүмүүс дундаас сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай ч түүнийгээ хэлж чаддаггүй, нуудаг хүн байхыг үгүйсгэхгүй. Иймд цаг гаргаж тэднийг сонс, ярилц, асуу. 

Өөрчлөх, суралцахад бэлэн бай

Хүмүүс өөрт нь юу хэрэгтэйг мэднэ гэдэг атлаа муу зуршлаа үргэлжлүүлсээр л байдаг. Өөрийнхөө дотор чухам юу болоод байгааг ойлгож, мэдрэхээс илүү огт танихгүй хүмүүс, тэдний амьдралд анхаарал хандуулах нь элбэг. Хэрэв та сэтгэл санаагаа тогтвортой, хүчирхэг байлгахыг хүсэж байвал долоо хоногт хамгийн багадаа нэг цагийг өөртөө анхаарал, халамж тавихад зарцуулж хэвшээрэй. Ингэж чадвал олон жилийн турш сэтгэлд чинь дараа болж байсан асуудал, бэрхшээлүүдийг ойлгох, түүнийг даван гарах хамгийн том эхлэл тавигдах болно. 

Энэ бүхний эцэст та сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай, ЗҮГЭЭР БИШ байх нь ХЭВИЙН ЗҮЙЛ гэдгийг ойлгоод зогсохгүй, эргэн тойрны хүмүүстээ энэ хандлагыг түгээхэд хувьд нэмрээ оруулах юм. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
21 цагийн өмнө
Арваннэгдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 11 ЭЕРЭГ МЭДЭЭ
3
21 цагийн өмнө
Үл мэдэгдэх уран бүтээлч сансраас ч харагдахаар томоор бэлэг эрхтэн зуржээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
19 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
23 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.