UBLife Logo
Newsfeed

27 настай тэрбумтан инстаграмдаа зориулж бүтэн цагийн гэрэл зурагчин хөлслөхөөр хайж байна

Ub.life
Ub.life
27 настай тэрбумтан инстаграмдаа зориулж бүтэн цагийн гэрэл зурагчин хөлслөхөөр хайж байна

Австралийн тэрбумтан Мэтью Лепре инстаграмд нь зориулж зураг авах гэрэл зурагчныг бүтэн цагаар ажиллуулахаар хайж байгаа гэнэ. Онлайнаар зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Ecom Warrior Academy-ийн үүсгэн байгуулагч тэрбээр удахгүй АНУ, Европоор аялахаар төлөвлөж байгаа ба инстаграмдаа аяллын "төгс" зургууд оруулахын тулд ийнхүү мэргэжлийн хүн хөлслөхөөр болсон аж. 

27 настай залуу тэрбумтан "Өнгөрсөн жил би АНЭУ, Индонез, АНУ, Итали, Франц, Испани, Швейцарь, Тайланд руу аялахын зэрэгцээ ганцаараа бизнесээ хөтлөн явуулж байсан. Энэ хугацаанд сайн найз Митч маань миний зургийг дарж өгдөг байсан. Харин одоо бизнес минь хурдацтай өргөжиж байна. Митч ч өөр газраас ажиллах шаардлагатай болсон. Тиймээс энэ орон зайг нөхөх хэн нэгэн хэрэгтэй байгаа юм" хэмээн ярьжээ. 

Гэрэл зурагчнаар ажиллах хүн Мэтью Лепрегийн хэзээ ч, хаана ч тохиож мэдэх шахуу хуваарьтай уулзалтуудад түүнийг дагалдан явах боломжтой байх хэрэгтэй гэжээ. Мөн тохиромжтой мөчийг мэдэрч, төгс зураг авах чадвартай байх ёстой гэдгийг дурдсан байна. Нислэгийн төлбөр, орон байр гэх мэт гадаадад ажиллах үеэр гарах бүхий л зардлыг Мэтью Лепре гаргахаас гадна жилийн 55,000 долларын цалин амлаж байгаа аж. 

Өмнө нь тэрбээр жилийн 52,000 долларын цалинтай хувийн туслах шалгаруулж авахаа мэдэгдэхэд 70,000 хүн анкетаа илгээж байжээ. Уг ажилд загварын чиглэлээр суралцдаг байсан Тиана Де Ассис гэх бүсгүй тэнцсэн байна. 

Тиана Де Ассис

Сонирхуулахад, Мэтью Лепре 23 насандаа их сургуулиа орхиж, онлайн худалдааны бизнест хөл тавьжээ. Өдгөө тэрбээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ онлайн дэлгүүрийн үйл ажиллагаанаас сард 120,000 долларын орлого олж байгаа аж. Тэрбээр бизнест эрсдэл гаргах чадвар, шаргуу хөдөлмөрийг чухалчилдаг хэмээн ярьдаг байна. 

Эх сурвалж: Daily Mail 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
3
0
4
0
1
1
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.