Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

What's new: Энэ сард сонсох таван цомог


Энэ сард олон сонирхолтой цомог олны хүртээл болж буй. Жастин Биберийн “Justice”-ээс өгсүүлээд (та нар аль хэдийн сонсчихсон байх, тийм үү?) Тони Бэннэтт, Лэди Гага хоёрын “Love for Sale” хүртэл, сонголт арвин байна. Олон цомог дундаас шилээд сонс гээд тавыг санал болгоё. 


Big Thief - Change

“Big Thief”-ийн дотор хөвсөлзүүлсэн шинэ цомог дөрвөн л дуутай учир аль нэг өдрийнхөө 19 минутыг зориулаарай. 


Үхэл

Хүрч үзээгүй

Хаа нэгтээ аваачих

Хаалга шиг

Үхэл 

Орон зай 

Гүн тэнгис

Аяны цүнх

Сар гарахыг хэзээ ч үзэхгүйгээр

Өнө мөнхөд ганц нар луу л харах гэж үү? 

Аниргүй шөнийн нууцыг тайлахгүйгээр 

Үргэлжид гэрэлд алхах гэж үү? ("Change" цомгийн "Change" дууны үгээс)

Адрианн Ленкерийн хоолойг сонсоод л баймаар. 


Moaning Lisa - “Something Like This But Not This”

Австралийн “Moaning Lisa” хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог “Something Like This But Not This” өнгөрсөн баасан гарагт цацагдав. Урьд нь “The Sweetest”, “Do You Know Enough?” гэдэг хоёр EP гаргасан юм. 

Галзуу өдрүүд дахиад ирнэ гэж хэлээч 

Хувьсах, тэнүүчлэх хугацаа байгаа гэж хэлээч 

Галзуу өдрүүд бидэнд дахиад тохионо гэж хэлээч 

Би алдаа хийж ханаагүй байна (“Something Like This But Not This” цомгийн "Wild Days" дуунаас)


Жэймс Блэк - "Friends That Break Your Heart" 

Лондоноос гаралтай дуучин Жэймс Блэк шинэ цомгийг нээн “Show Me” дууг сонсохуйяа… биеэр тог гүйв. Үзэсгэлэнтэй цомог. 


Тэгэхэд чамайг зогсоох юу ч байгаагүй шүү дээ 

Чамайг хамаг сайхнаараа байгааг 

Харахаас илүүг би хүсэхгүй 

Би нүдээ ширгэтэл харсан 

Яагаад гэвэл чамайг хамаг сайн сайхнаараа байгааг

Үзэхээс илүү сайхан зүйл надад үгүй ("Friends That Break Your Heart" цомгийн "Show Me" дуунаас)


Oh Wonder - "22 Break"

2015 онд хамтлагийнхаа нэрээр гаргасан цомог нь, тэр дундаа “Without You” дуу нь инди хөгжимд дуртай хүмүүсийн плэйлистэд одоо ч байгаа болов уу. Жич: Ажил хийж байхдаа сонсоход нэн тохиромжтой. 


Тэр минь эвлэгдсэн ч гэлээ яагаад ч юм эвдэрчихсэн бол яана? 

Ярихаар л нулимс нь урсаад 

Барьсан гэр нь нээгдэхгүй 

Ямар ч зочин ирсэн бүр л унтраад

Гэхдээ одод үнэндээ таазан дээр нь

Гараг эрхэс нүдэнд нь оршиж байж магадгүй еэ

Тэр гэгэлгэн мэдрэмж

Өнгөт тэнгэрийг түүнд нээж өгч мэдэх юм (“22 Break” цомгийн “Baby” дууны хэсгээс )


Finneas - “Optimist”

Бөмбөрцгийн супер од Билли Айлишийн ах гэдгээр нь бидний сайн мэдэх Финнеасын бие даасан цомог нөгөөдөр цацагдах нь. Одоогоор эл цомгоос “A Concert Sex Months From Now”, “The 90s”, “What They’ll Say About Us” гэсэн гурван дуу цацагдаад байна. Сонсогчдын хүлээлтийг даасан цомог болсон эсэхийг та өөртөө дүгнэх биз ээ. 


Чиний дуртай хамтлаг

Замдаа гарсан байна 

Энэ намар тэд 

“Hollywood Bowl”-д тоглох юм байна

Би аль хэдийн хоёр тасалбар авчихсан 

Би өөдрөг хүн юм шиг байна ("Optimist" цомгийн "A Concert Six Months From Now" дуунаас)

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
2
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0