UBLife Logo
Эдийн засаг

Шатахууны үнэ, нөөцийн талаарх ТАВАН БАРИМТ

Шатахууны үнэ, нөөцийн талаарх ТАВАН БАРИМТ

 

1

Монгол Улсад өнөөдөр (2021.10.13) 17 вагон буюу 1.034 тонн шатахуун ОХУ-аас орж ирлээ. Дахиад 12 вагон шатахуун замд явж байна.

2

БНХАУ-ын Эрээн боомтод өнөөдөр Монгол Улсын хилээр нэвтрэхээр 50 вагон шатахуун ирээд байна. Нөөц цаашид нэмэгдэнэ. 

3.

Олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж манайд ч мөн үнэ нэмэх урьдчилсан нөхцөл бий болсон. Засгийн газар үнийн асуудлаар шатахуун импортлогчидтой яаралтай уулзах аж.   

4.

Өнгөрсөн хавар өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг тогтоон барих Засгийн газрын шаардлагыг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилласан импортлогчид одоогоор 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. 

5

Засгийн газар шатахуун импортлогчдод бензиний үнийг аажим нэмэх, хомсдол үүсгэхгүй байх хүсэлт тавьж байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.