Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Dreamers' Day: "Дөтлөн үзэгдэх галт тэрэг" киног үзэх 9 шалтгаан


Кинонд дурлагч, кинонд хайртай хүмүүс анхаарлаа хандуулаарай. Та бүхэндээ Dreamers' Day кино эвентийн энэ удаагийн үзвэрийн тухай мэдээллийг хүргэж байна.


1. Та бүхний хүсэн хүлээж байсан "Dreamers' Day" кино өдөрлөг дараагийн үзвэрийн эвент зарлагдлаа. Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам үзүүлж байна. "Дөтлөн үзэгдэх галт тэрэг" үзвэрийг үзэгчдийн хүсэлтээр 2 дахь удаагаа толилуулах гэж байна.

2. Чехийн найруулагч Иржи Мензелийн тус бүтээл комеди, драм төрлийнх бөгөөд монгол хадмал орчуулгатай гарах юм.

3. Нийт 97 минут үргэлжлэх тус кино Чехийн шинэ давалгааны кино бүтээлд зүй ёсоор тооцогддог.

4. Киноны үйл явдал Чехословакийг Герман эзлэн түрэмгийлсэн Дэлхийн II-р дайны үед өрнөнө. Залуу эр аавынхаа замналаар төмөр замд диспетчерийн ажилд орно. Эргэн тойрны үймээн самууныг үл анзаарах эр өөрийгөө нээх аялалд гарна. 

5. Чехийн зохиолч Бохумил Храбалын зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн. Тус зохиол монгол хэлнээ орчуулагдан гарсан байдаг.

6. Тус кинонд гардаг галт тэрэгний буудал одоо ч байдаг бөгөөд 2017 онд кинотой холбогдуулан музей болгосон байдаг.

7. 1967 онд New York Times-ийн шилдэг 10 кино жагсаалтад багтаж байв.

8. Стивен Шнайдерын "Үхэхээсээ өмнө үзэх ёстой 1001 кино" жагсаалтад багтсан.

9. Энэхүү бүтээл 2021.10.06 буюу энэ бямба гарагт Нийслэлийн Улаанбаатар Чуулгад гарах болно. 16 цагаас эхлэх бөгөөд танхим дүүргэлт 50 хувьтай байх учир эрт ирж тасалбараа авахыг зөвлөж байна. Эвентийг ЭНД даран сонирхож, "Going" дарахаа мартав аа. Тасалбарын үнэ: 5000 төгрөг.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
3 өдрийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.