Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нарийн ногооны хомсдол үүсэж, үнэ нь ХОЁР дахин нэмэгджээ


Замын-Үүд, Эрээний хилийн боомтыг коронавирусийн тархалтын улмаас хаагаад дөрөв хонож байна. Тэгвэл хил хаагдсаны улмаас БНХАУ-аас оруулж ирдэг импортын нарийн ногооны хомсдол үүсэж, үлдсэн цөөн тооны нарийн ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн тухай "Барс", "Саруул" худалдааны захын лангуу түрээслэгчид ярьж байна.

"Он гарснаас хойш түрээсийн үнэ гурван ч удаа нэмэгдлээ. Хамгийн сүүлд энэ сард 10 орчим хувиар нэмэгдсэн. Хил хаах тухай хэн ч юу ч мэдээгүй гэнэт хаачихсан болохоор хэцүү л байна. Ахиж хэзээ нээгдэх талаар ч мэдэх юм алга."

"Барс" захын түрээслэгч (Худалдаачдын хүсэлтээр нэрийг нь нууцаллаа.)*

"2500 төгрөг байсан салатны навч л гэхэд 10 мянган төгрөгөөр ирж байна. Үүн дээр нь бид ганц хоёр мянга хүрэхгүй төгрөг л нэмж зарж байна. Улаан лооль 6000 байсан бол 13 мянга, чинжүү 7500 байсан бол 15 мянга гэхчлэн нарийн ногооны үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн. Монгол ногооны үнэ нэмэгдээгүй. Гэхдээ нэр төрөл цөөтэй болохоор зарагдах нь бага. Гурван том чингэлэг ирж байж "Барс" захын ногооны тасгийг хангадаг. Харин одоо бид нар сүүлд ирсэн нэг чингэлэг ногоогоо л хувааж аваад түгээж байна. Түрээслэгчид үнэ хөөрөгдөөд, үнийг нь нэмсэн гэж гадуур их ярьж байгаа ч яг үнэндээ хөл хорионоос хойш бид огт ашигтай ажилласангүй. Үүнээс өөр хийж болох зүйл байхгүйдээ л өдөр хоногоо аргацаагаад ажиллацгааж байна" 

"Барс" захын түрээслэгч, (нэрээ нууцалсан)

"Ер нь бид өөрсдөө ч урд хөршөөс ногоо авахыг хүсдэггүй. Гэлээ гээд яах вэ? Монгол нарийн ногоо хэтэрхий үнэтэй, олдоц нь ч бага. Бидэнд өөр худалдан авах эх үүсвэр байхгүйг мэддэг учраас урд хөршийнхөн ав, авахгүй бол боль л гэж ханддаг шүү дээ. Монголчууд өөрсдөө нарийн ногоогоо ургуулаад, боломжийн үнээр зардаг бол ийм зүйл болохгүй юмсан."

"Саруул" захын түрээслэгч, (нэрээ нууцалсан)

Өнөөдрийн байдлаарх /2021.10.18/ нарийн ногооны кг тутмын үнэ ханш /Барс зах/: 

Монгол төмс - 900₮

Монгол лууван - 2,200₮

Монгол сонгино - 2,500₮

Монгол манжин - 2,500₮

Монгол помидор - 10,000₮

Монгол байцаа - 1,500₮

Импортын зарим нарийн ногооны үнэ: 

Улаан лооль 13,000₮ (өмнөх үнэ: 6,000₮)

Мөөг 5,000-5,500₮ /500 гр/

Чинжүү 15,000₮ (өмнөх үнэ: 7500₮)

Бууцай 25,000₮ (өмнөх үнэ: 11,000₮ орчим)

Салатны навч 10,000₮ (өмнөх үнэ: 2500)

Брокколи - 20,000₮

Өргөст хэмх - 10,000₮

Хулуу - 8,000₮

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
23 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.